Өмнөд Солонгост хийсэн нэгэн судалгаагаар ажилдаа ирж, явахдаа нийтийн тээврээр эсвэл автомашинд түгжирч удаан хугацаа зарцуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй болохыг харуулжээ. Замын хөдөлгөөн, чимээ шуугиан, агаарын бохирдол зэрэгт удаан хугацаагаар зорчиход бухимдал төрдөг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ч эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг ойлгоход, ялангуяа Азийн орнуудад ихээхэн зөрүүтэй байсаар байна.
Түүнчлэн долоо хоногт 52-оос дээш цагаар ажилладаг, хүүхэдгүй, ганц бие хүмүүс ажилдаа явахдаа урт хугацаа зарцуулдаг бол сэтгэл гутралын шинж тэмдгүүд илүү тод илэрчээ.
Судалгаагаар зорчигчдын сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал гэдгийг тодорхойлсон. Судлаачид нас, орлого, ажил мэргэжил гэх мэт янз бүрийн хүчин зүйлүүдэд тохируулсан боловч гэр бүлийн түүх гэх мэт хувь хүний эрсдэлт хүчин зүйлсийг тооцож чадахгүй байгааг судлаачид тэмдэглэжээ. Энэхүү судалгааг цар тахлын улмаас зайнаас ажиллах практикт шилжихээс өмнө хийгджээ.
Энэхүү судалгааны үр дүнгээс сэтгэл гутралын шинж тэмдгүүдэд ажилдаа явах цаг хугацааны сөрөг нөлөөллийг үр дүнтэй бууруулахын тулд нас, хүйс, орлого зэрэг хүн ам зүйн онцлог шинж чанаруудыг хамарсан интервенц хийхийг шаарджээ. Судалгаанд мөн ажилдаа явах цагийг багасгах, ялангуяа бага орлоготой ажилчдын дунд сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахын тулд тээврийн дэд бүтцийг сайжруулахыг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Холбоотой мэдээ