"Бөртэ чоно"-ын эзэн хэн бэ?

"Бөртэ чоно"-ын эзэн хэн бэ?

"Бөртэ чоно"-ын эзэн хэн бэ?
Монголын спортын оны шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ Чоно-2023" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол ирэх Даваа гаригт болно. 2003 оноос эхлэлтэй уг ёслол энэ жил үндсэн 15 номинациар шилдгүүдээ тодруулах учиртай. Өнгөрсөн жил хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан билээ. Тэгвэл Парисын олимпийн өмнөх жил хэн шилдгээр шалгарах вэ?
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧНЫ ШАГНАЛД ХЭН, ХЭН НЭР ДЭВШСЭН БЭ? 
Энэ онд  Ханжоугийн Азийн наадам тохиосон учир хүчтэй өрсөлдөгч олон байна. Олимпийн төрлийн хүчтэй өрсөлдөгч нараас гадна мэргэжлийн бокс, цахим спортын баг тамирчид өрсөлдөөнд нэмэгджээ. Дугуйн спортын С.Жамбалжамц, байт харвааны Б.Отгонболд нар энэ оны онцлох амжилтыг үзүүлж, Азийн наадмаас хүрэл, алтан медалийн эзэд болсон бол "PUBG"-ийн А.Бүрэнбаяр/TOP/ дэлхийн аваргад аман хүзүүдэж, томоохон тэмцээнүүдийн шилдгээр шалгарсан амжилттай. Мэдээж их спортын тамирчдаас Ё.Басхүү 2023 оныг онцгой үдэж буй.
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Тодруулбал, эрэгтэй шилдэг тамирчны шагналд саяхан болж өнгөрсөн "PUBG Mobile"-ийн дэлхийн аварга болсон "IHC Esports" болон Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн "dota2"-ийн "IHC Esports" багийг нэр дэвшүүлжээ. Угтаа тэднийг баг гэдэг утгаар нь спорт тоглоомын оны шилдэг багт нэр дэвшүүлэх учиртай байсан биз. Ямартай ч хувь хүнд олгодог шилдэг эрэгтэй тамирчны шагналд дөрөв, таван хүнтэй бүхэл бүтэн багийг нэр дэвшүүлсэн нь хачирхалтай.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧНЫ ШАГНАЛД ХЭН, ХЭН НЭР ДЭВШСЭН БЭ? 
Энэ шагналын гол өрсөлдөөн бокс, чөлөөт бөхийн тамирчдын хооронд өрнөх төлөвтэй. Боксын дэлхийн аваргаас Монголын тамирчид бахдам амжилтыг үзүүлж, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн. Мөн чөлөөт бөхийн тамирчид дэлхийн аваргаас хоосонгүй. Тэдний араас Монголын усанд сэлэлтийн түүхэнд мөс хагалсан Б.Энххүслэн, түүхэн амжилт үзүүлсэн снукер биллиардын Б.Нарантуяа нарын тамирчид хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ.
ШИЛДЭГ СПОРТ ТОГЛООМЫН БАГТ ЯМАР БАГУУД НЭР ДЭВШСЭН БЭ?
Азийн аваргад хоёр дахь удаагаа түрүүлсэн Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг энэ шагналын гол өрсөлдөгчид. Ази төдийгүй Австрали, Шинэ Зеаландын хүчирхэг багуудтай гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж, Азийн аварга гэх цол хэргэмээ эргүүлэн авсан. Мөн хөлбөмбөгийн ФС Улаанбаатар баг шинэ түүхийг бичиж, "AFC Cup" тэмцээнд тун амжилттай оролцож буй. Маргааш/2023.12.14/ болох хэсгийн сүүлийн тоглолтоос хамааран тэд хасагдах шатанд шалгарах эсэх нь шийднэ.
Шагналын эздийг Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулна.
Дээрх үндсэн гурван гол номинациас гадна дараах номинациудад шилдгүүдийг тодруулна.
  •  Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин
  •  Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин
  •  Шилдэг баг
  •  Шилдэг эрэгтэй тамирчин
  •  Шилдэг эмэгтэй тамирчин
  •  Шилдэг залуу тамирчин
  •  Паралимпийн шилдэг тамирчин
  •  Шилдэг холбоо
  •  Шилдэг дасгалжуулагч
  •  Шилдэг шүүгч
  •  Спортын шилдэг бүтээн байгуулалт
  •  Шилдэг спортын сэтгүүлч
  •  Шилдэг олимпын зүтгэлтэн
  •  Шилдэг олимпын зөвлөл
  •  Шилдэг олимпын танхим
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-13 178.174.229.45

ARAI DUMUGHUN YZEMJTEI UM HIIHGUI DEE YASAN MUUHAI TSOM BEE ICHIG ICHIG

Avatar

Зочин 2023-12-13 66.181.161.237

Ишшш, энэ өгцөн байгаа цомыг нь хар. Тэр хажууд нь байгаа дарваан хар аваргыг хар. Допингийн элдэв зөрчлийг бод. Ичмээр юм даа.

Avatar

Зочин 2023-12-13 202.126.88.107

Мэдээж нэг бөх л авна биз, Бадарчдаа өгчихгүй юу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж