Өрөнд бариулж, өтөнд идүүлэх “О” төлөвлөгөө  

Өрөнд бариулж, өтөнд идүүлэх “О” төлөвлөгөө  

Өрөнд бариулж, өтөнд идүүлэх “О” төлөвлөгөө  

Энэхүү төлөвлөгөөг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Зам, тээврийн сайд гардан гүйцэтгэтгэж, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны босгыг өчигдөр давсан бөгөөд бид ёолкдоод сэрэхэд хэзээний толгойны өвчин болж, тархиар хатгуулах болно.

Сонгуулиар санал авах зорилгоор МАН-ын Засгийн газар энэхүү төслийг санаачилсан бөгөөд  “Монгол Улс Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл” гэж албан ёсоор нэрлэсэн бөгөөд өчигдөр байнгын хорооны шалгуурыг давав. Урт нэртэй энэхүү хуулийн төслийг “О”/үсэг эсвэл тэгийн тоо ч гэж ойлгож болно/ төлөвлөгөө гээд буйн учир нь “Овернайт” хүүгээр 110 сая ам.долларын зээл авч хэрэгжүүлэх учраас зориуд ойлгомжтой байх үүднээс ингэж тэмдэглэв.

Энэхүү зээлийн 110 сая ам.долларыг авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулахад зарцуулах аж. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын танилцуулснаар дээрх зээлээр Улаанбаатар-Арвайхээр, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамуудын ээлжит болон их засварын ажил, Улаанбаатар-Өндөрхаан, Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын ажил болон төмөр бетонон гүүрийн их болон ээлжит засварын ажлыг  хийхээр төлөвлөжээ.

Зээлийн нөхцөл нь Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.долларын зээл нь жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин дээр 1.30 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй,  таван жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бол 25 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй.

Овернайтийн хүү гэдэг нь өдрийн эцэст банкууд овернайт зах зээл дээр өөр хоорондоо зээл олгох ханш юм. Эдгээр зээлийн үйл ажиллагааны зорилго нь холбооны захирамжийн нөөцийн шаардлагыг хангах явдал юм. Банк заавал нөөцийн шаардлагаа хангаж чадахгүй бол илүүдэл нөөцтэй банкнаас зээл авна. Овернайт хүү нь өргөн хүрээний эдийн засаг дахь богино хугацааны хүүгийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглах хүчин зүйл бөгөөд ажил эрхлэлт, инфляци зэрэг эдийн засгийн янз бүрийн үзүүлэлтүүдэд домино нөлөө үзүүлдэг. Овернайтийн хүү өндөр байх тусам банкуудад төлөх зардал нь хэрэглэгчдэд дамждаг тул хэрэглэгчид мөнгө зээлэх нь илүү үнэтэй байдаг аж.

Үүнийг шөнийн зээл гэж болох бөгөөд хүү нь байнга хувьсан өөрчлөгдөнө гэсэн үг. Энэхүү зээлийн хүү бага гэх үгээр эрх баригчид ам таглаж болох ч үнэндээ өндөр байх бүрэн боломжтой төдийгүй хамгийн гол асуудал нь улсын өрийг 110 сая ам.доллараар нэмэгдүүлж МАН-д нөлөөтэй байгаа улстөрчдийн тойрог руу зам татах нь.

Мэдээж тэдэнтэй тохиролцсон компаниуд тэрхүү замыг барих бөгөөд бидний өрөнд оруулаад өөрсдөө цөм иднэ гэсэн үг. Долоо дахь жилтэйгээ золгох нь холгүй 200 км Дарханы замыг дагасан, идсэн, уусан, шахсан, шамшигдуулсан хэрэг хууль хяналтын байгууллагаар эцэслэгдээгүй байхад ийнхүү сонгуулийнхаа нэгэн санхүүжилтыг монголчуудыг өрөнд оруулан МАН хийхээр зүтгүүлж байна. МАН том зургаараа эдийн засаг өсөлттэй байна гэж статистикаар харуулж чаддаг ч үнэн хэрэгтээ төрийн үйлчилгээнүүд чанаргүйн дээр хөрөнгө, өр нь байнга өсөн нэмэгдэж, төртэй сүлбэлдсэн эрх баригчдын бизнес монополь тогтсон, төрийн банк,сангийн хулгай гаарсан, хууль ёс энгийн иргэнд лантуу, эрх мэдэлтэнд амралт болж  төрийн авилгаар дэлхийд тэргүүлэх хэмжээнд очсон бөгөөд халамж нэхдэг шимэгч сонгогчдын анги бий болгов.

Бондыг зүхсээр гарч ирсэн МАН бондын өрийг бондоор дарсаар ирснээс төлчихсөн юм байхгүй. Тэр ч бүү хэл нийслэлчүүдийн утаа, түгжрэл, эрүүл мэндээр шалтаглан бонд гаргаж мөнгө идэх башир аргаа баталгаажуулсан. Гэрэлд цохиулсан ногоон автобусны хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй төдийгүй сонгуулийг угтаад Сэлбэ сэргэлт гэх төслөөр тэд бас л өрөнд оруулж, өөрсдөө хөлжинө.

МАН маш өргөн хүрээнд их хэмжээний зээл, бонд, тусламжаар Монголын эдийн засгийг унагахаар төлөвлөж байна. Нийслэлийн татварыг хоёр дахин нэмэгдүүлснээс эхлээд дээрх “О” төлөвлөгөө байгаа бол түүний дараа нэгэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр хэзээний сурталчилгаа нь эхэлжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үйлдлийг анхааралтай ажиглахыг танд зөвлөе.

Энэ бүх зүйл хэрээс хэтэрсэн төдийгүй цагаан сарын өмнө үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийн дор хүнсний бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх хуулийн төсөл орж ирж бөгөөд санаачлагчид нь байнга төрөөс татаас авдаг компаниуд байх бол хохирогчид нь жирийн иргэд болно. Учир нь махнаас бусдыг гаднаас авдаг монголчуудын хүнсний хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэсэн үг.

Гаалийн татвар гээч нэг бол төрийг эсвэл төртэй хамссан улстөрчдийн бизнесийг хэрэглэгчдийн зардлаар тэжээдэг зүйл. Тиймээс дотоодын үйлвэрлэлийг дэмжих нэрийн дор нэмэгдүүлдэг энэ татварын балгаар энгийн хэрэглэгч иргэлд хохирдог хүн төрөлхтний түүхээр батлагдсан жишээ байсаар л байна…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-13 66.181.161.237

Сонин сэдэв байна. "Бөгөөд"-өө жаахан гамна. Цэцэрлэг Тосонцэнгэлийн зам тавигдаад удаагүй. Яахаараа их засварт орох болчив?

Avatar

Даваа 2023-12-13 66.181.191.237

сэтгүүлчийн боловсрол 00 , бас дахин 00

Avatar

Нэргүй 2023-12-13 202.9.41.24

Л.Нарантөгсөө чи битгий хуцаа. Чам шиг хүнд Монгол орны хөгжил огт хамаагүй. Чам шиг хятадад хайр зарласан хүмүүст Монгол улсын хөгжил, тусгаар тогтнол зовлон болж харагддаг. Та нар анх Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Баянхонгор, Улаанбаатар-Цэцэрлэг чиглэлд засмал зам тавих гэж байхад "хэзээ ч биелэшгей мянгуужингийн зам" гэж нэрлэж, даапаалж харлуулж байсан. Гэвч зам баригдсан. Та нар тэр замар явсаар ирсэн.Сөрөг хүчнээ харлуулахаас өөр юм бичихийг мэддэггүй мунхаг хүн цаашаа

Avatar

мэргэжилтэн 2023-12-13 43.242.241.151

Харин ч зээлжих зэрэглэл нь боломжийн болсон учраас олон улсын санхүүгийн байгууллагууд итгээд зээл өгч байгаа бол харин ч сайн юм бишүү. Санхүүгийн мэргэжилтэй хүний хувьд зээл, өр гэдэг бол аль ч улс оронд боломж гэж шууд ойлгогддог. Харин ч ийм зээл авч байгаа бол алга ташмаар байна.

Avatar

Нэргүй 2023-12-13 103.57.94.55

Цахилгаан дулааны асуудлаа шийдэж чадахгүй байж их хуцдаг аа бас…Энэ Данхаа хулгайчыг зайлуулахгүй бол улс орныг өрний тулам өтний хоол болголоо. Ард түмээн сэрэхгүй юм уу…Одоо байгаа амьдрал чинь улам их өрөнд оруулж байгаа МАН-ын үйлдэл зүгээр үү тэ

Avatar

Нэргүй 2023-12-13 66.181.160.66

Балай шахуу юм даа

Avatar

Зочин 2023-12-13 66.181.160.98

110,000,000$ авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулахад зарцуулах гэх. Төсвийн хуваарилалтаар ээлж дараалалтайгаар засварлаж болох ажлыг өр нэмж нэг дор хийх гэж байгаа нь сонгуульд зориулсан ажил болж байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Энийгээ буцааж татах хэрэгтэй. Татвар төлбөгчдийг шимж ханахгүй байгаан байх да. Шимүүлэх ч юмгүй болцгоосон до.

Avatar

эуиуа 2023-12-13 103.10.21.83

муухан орчуулга .

Avatar

Нэргүй 2023-12-13 192.82.92.204

200 км замыг 7 жил бүрэн барьж чадахгүй хэвтэж, 5 аймгийн замыг холболоо юу хахаха, "тэнэгийн дотор уужим" гэж үнэн МАНгар юмаа?

Avatar

Нэргүй 2023-12-13 202.179.11.230

Tusgaar togtnoloo aldah ersdel bur l ihesseer, darga nar uursduu bayajij baival uls oron hamaagui bolsoor baina daa.

Avatar

зочин 2023-12-13 202.126.90.146

Монголыг ардчилагч гэх хулгайч луйварчид сүйрүүлсэн. Нийгмийн өмчийг идэж ууж,эдийн засгийг унагаж, төрийн данс улайлгаж, гадаадын өрөнд оруулж,үйлдвэрүүдээ устгаж,иргэдээ гудманд ажилгүй болгон хаясан.Залуусаа архинд орууж,олон хүмүүсийг ёс зүйгүй араатан мэт болгосон.МАН үүнийг засч эмхлэх гэж чадлаараа зүтгэж байна.Зах зээл бол угаасаа луйвтын нийгэм.Мөнгөний төлөө чоно мэт зүтгэдэг.Хууль зөрчиж баяжих хүсэлтэн хэзээ ч арилахгүй.Шалгагдаж хариуцлагаа хүлээгээд л явна.Амьдрал үргэжлэнэ.

Avatar

Нэргүй 2023-12-13 202.126.89.77

8 jil manduulah bish dampuurlasan shuu dee muu hulsnii bicheech

Avatar

Нэргүй 2023-12-13 139.5.216.130

НОХОЙН б**с ДОЛОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж