1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг авъя, эрх баригчид аа?

1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг авъя, эрх баригчид аа?

1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг авъя, эрх баригчид аа?

Тавантолгойн ордыг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх улс төрийн шийдвэр гарч, 1072 ширхэг хувьцаа хуваарилснаас хойш 10 гаруй жил өнгөрсөн ч монголчууд үр шимийг нь хүртэж чадалгүй өнөөдрийг хүргэв.

Уг нь Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшиж буй Тавантолгой орд нь 6.5 тэрбум тоннын нүүрсний нөөцтэй.

Тус ордоос төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн жилүүдэд 40-50 сая тонн нүүрс экспортолсны хүчинд сүүлийн нэг жилд Монгол Улсын төсвийн орлого давсны зэрэгцээ валютын нөөцийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй.  Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Гадаад валютын албан нөөц 2023 оны арваннэгдүгээр сарын эцэст 4.3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор, 2023 оны эхнээс 0.9 тэрбум ам.доллароор, өмнөх сарын эцсээс 0.3 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт юм” гэж мэдэгдээд буй.

Гэвч ард иргэд “1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгийг авъя” гэдэг шаардлага тавихаар л “Эрдэнэс Тавантолгой” ХК өртэй байна гэх асуудлыг сөргүүлэн тавьсаар ирсэн.

Одоо ч энэхүү улиг болсон жижүүрийн үгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаар хэлүүлчихээд сууж буй. Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн шийдвэрээр хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг эцэслэн шийднэ гэдэг тайлбар хийн аргалсаар ирсэн. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ “Компанийн үйл ажиллагаа хэвийн болтол ногдол ашиг хуваарилалтыг түр азнах ёстой” гэдэг шийдвэрийг өнгөрсөн хавар гаргаж байв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар бол “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар санхүүгийн байдал эрс сайжирсан. Тодруулбал, Бүрэн эрхт төлөөлөгч  томилсон нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 3 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. 2023 оны төсвийг төлөвлөхдөө  60 сая тонн нүүрс экспортод гаргана гэдэг тооцооллыг хийсэн байсан ч арваннэгдүгээр сарын 20-нд 62 сая тонн нүүрс экспортод гаргасан нь он дуусахад 65 сая тонноос дээш нүүрс гаргах боломжтой болж байгаа. Цаашид БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо зэрэгтэй яриа хэлэлцээ хийж, 2024 онд нүүрсний экспортыг 75-80 сая тоннд хүргэх боломжтой гэж үзэж байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Хэдийгээр тус компани одоогоор өрнөөсөө бүрэн салаагүй, 3 их наяд төгрөгийн асуудал яригдаж буй ч өгье гэвэл болохгүй зүйлгүй.

Учир нь, Тавантолгой ордын 0.4 хөн хувь дээр үйл ажиллагаа эрхэлдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 2006-2022 он хүртэлх хугацаанд нийт 561.4 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ олгосон байдаг.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн хувьцаа эзэмшиж буй иргэдийн хувьд 2020 оны сонгуулийн өмнөхөн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаа эүэмшигч 67500 төгрөг тус бүр авсан. С.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд ард иргэдэд хишиг хувь нэрээр сард 20 мянган төгрөг олгосон бол 2012 оны сонгуулийн өмнөхөн оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, мөн ахмадуудын нэг хэсэгт бэлнээр 500 мянган төгрөг хуваарилсан. Удалгүй Хүний хөгжлийн сан дампуурч, иргэн бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох боломжгүй болж, хаасан. Үүнээс өөрөөр хувьцааны ногдол ашиг хүртээгүй.

Харин орон нутгийн “Тавантолгой” ордод хувь эзэмшигч, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт болсон нүүрсний сонсголын үеэр“Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ 13500 төгрөг болсон. Нэгж хувьцаанд 5500 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, үнэ хүргэж чадсан бол Монгол Улсын нэг иргэн 6.5 сая төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр авах бүрэн боломж байсан” гэдэг тооцооллыг танилцуулсан. Тиймээс эрх баригчид одоо хувьцааг үнэ оруулах боломж эрэлхийлж, ногдол ашиг тараахдаа анхаарна уу.

Хулгайлах болохоор 40 их наядаар нь туучихдаг, хувьцааг нь эзэмшиж буй ард иргэд ногдол ашгаа авъя гэдэг шаардлага тавихаар “Эрдэнэс Тавантолгой” ХК өртэй байна, баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаадхая” гэж аргалмааргүй байна.

Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь “Би энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нүүрсний үнэ унаж, 1 тонн нь 20 гаруйхан ам.доллар болж унасан ч компани алдагдалтай ажилласан удаагүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 2016, 2017 онд алдагдалтай ажилласан гэдэг тайланд итгэхгүй байна” гэсэн нь нүүрсний том хулгай энэ үеэр гарсан юм биш биз гэх хардлага руу хөтөлж буй. Учир нь, 2016-2017 онд нүүрсний үнэ чанараасаа хамаарч 85 ам.доллараас 107 ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Иймээс “Чалько” компаниас авсан 300 сая ам.долларыг дарахын тулд экспортолсон бүх нүүрсээ өгсөн гэдэг тайлбар үнэмшилгүй сонсогдох болсон. Тиймээс нүүрсний хулгайч нараас хохирлыг барагдуулдагсанж уу, эсвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортолж буй нүүрсний орлогоос эх үүсвэр авдагсанж уу, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахад анхаарлаа хандуулж, ажиллана уу. Хэдий болтол ард иргэдээ өртэй байна, санхүүгийн нөөц боломж алга гэдэг үгээр аргалах гэсэн юм бэ?

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-12-13 202.131.227.82

СОНГУУЛЬД ЗАРЦУУЛСАН БАЙХАА. 2016-2020

Avatar

Z 2023-12-13 202.126.89.165

Zaragdahgui yumiig huvitsaa ch geh shig. Hoshnogoo sain tosolbol uvdult bagashuu maluuda

Avatar

Зочин 2023-12-13 66.181.184.45

Юун ногдол ашиг өгөх. 2012-16 оны их өр, ковид дайн дундуур зүтгэж улсаа арай гэж босгож байна энэ Засаг. Бүр хорлох санаа юу. Модыг нь бариулсан луйварчдаасаа нэхэмжилээч

Avatar

Нэргүй 2023-12-13 66.181.161.181

Тэр мөнгөөр өө нефтийн үйлдвэр бария аа

Avatar

zochin 2023-12-13 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Баярсайхан 2023-12-13 202.126.88.175

Дэмжэж бна

Avatar

Нэргүй 2023-12-13 202.131.227.82

дэмжиж байна. тэртэй тэргүй дээрээ засгаараа хулгай хийж байхад ногдлоо авах нь л зүйтэй

Avatar

Монгол 2023-12-13 172.58.228.142

МОНГОЛЫН АРД ТҮМЭН НООГДОЛ АШИГАА ОДОО АВЧ АМЬДРАЛДАА ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛ ЯДУУРЧ,ӨВЧИЛЖ …ОЛНООРОО ҮХЭЖ Б.А
ДЭЭР НЬ ХОТ УТААНД ХОРДОЖ…ЦӨӨРСӨӨР Б.А

Avatar

Нэргүй 2023-12-13 202.9.41.24

Эдний сайтынхан дандаа улсаа хорлох юм ярьж ирсэн. наанаа сайхан юм ярьж Хоролмаадагийг нь иргэд мэддэг. ажил дээрээ бол Монгол улсад халгаатай зүйлд ард түмнийг турхидаг. Түүнийг нь зарим боловсрол муутай нөхөд хүлээн авч жагсаал цуглаан хийж улс орныг тогтворгүй болгохыг зорьдог. Ер нь бол гадны даалгавартай байж магадгүй гэж би харддаг болсон

Avatar

Нэргүй 2023-12-13 202.9.41.24

Идэж ууж баахаас өөр юм мэддэг юмуу. Илүү гарсан зардлаараа хийж бүтээж барилга байгууламж үйлдвэр барих хэрэгтэй. Ноогдол ашиг гэж аваад л бөөн архидалт идэж уугаад сүлжээний бараа аваад л дуусдаг шүү дээ. Ноогдол ашгийг нь өгөөд хэрэггүй. Үйлдвэр цэцэрлэг сургууль бүтээн байгуулалтанд зориул

Avatar

ЗОЧИН 2023-12-13 202.21.126.30

Тэр ганц шил архины мөнгөөр яах гээд байгаа юм. Бүтээн байгуулалт, УБ–н асуудлыг шийдвэрлэхэд ногдол ашгийг зарцуул. ХАрин тэр зарцуулалтанд нь иргэний хяналт хэрэгжүүл

Avatar

Нэргүй 2023-12-13 202.131.225.197

Хоролмаа минь, ажил хийж амьдар. Цалин чинь хүрдэггүй бол цалин сайтай ажил олж хий. Чадахгүй бол мал дээр гар. Ноогдол ашиг гэж ганц хоолны мөнгө хүрэхгүй юм яриад элийрч явдгаа боль.

Avatar

Нэргүй 2023-12-13 66.181.160.64

хэнд хэрэг болохгүй хэдэн цаас авч улсаа хорлохгүй бол үхэх гээд байна уу хоролмаа

Avatar

nuudel 2023-12-13 202.55.191.130

man-n hulgaichid garuudad iduulj baisanaas ur huuhduudee boortsog avj ugsun n deer

Avatar

Нэргүй 2023-12-13 66.181.161.188

Дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2023-12-13 202.9.40.51

awah estoi mongoo awie hulgaichuudaa

Avatar

Нэргүй 2023-12-13 188.162.254.17

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

холч 2023-12-13 43.242.241.151

Хүний 80 мянган төгрөг авч Эрээн рүү өгч байснаас бөөнд нь тавантолгойн Цахилгаан станц бариад авчихвал энэ улс оронд л хэрэгтэй баймаар юм. Хувь хувиа хичээсэн, авч ч болохгүй, хаяж ч болохгүй таван цаасны төлөө ингэж турхирахаа болих хэрэгтэй шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж