Орхон аймгийн Засаг даргаас С.Батжаргалыг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн Засаг даргаас С.Батжаргалыг чөлөөлөв

Орхон аймгийн Засаг даргаас С.Батжаргалыг чөлөөлөв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаснаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, Ерөнхий сайдад уламжилсан байсныг хүлээн авснаар өчигдөр /2023.12.12/ ажлаа хүлээлгэн өгчээ.

С.Батжаргалыг 2020 оны аравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилснаар Орхон аймгийн Засаг дарга болж, ажлаа хүлээн авч байсан юм.  Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нийт 35 төлөөлөгчтэй бөгөөд С.Батжаргалыг олонхиороо дэмжин, аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлэн, батламжуулах хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн авч байсан юм. Орон нутгийн сонгууль ирэх оны аравдугаар сард болно. Тэр хүртэл Орхон аймгийг удирдах Засаг дарга хэрэгтэй. Ирэх өдрүүдэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч дотор тэр дундаа эрх баригч хүчин болох МАН-ын төлөөлөгч нарын дунд Засаг даргын марафон өрнөх нь тодорхой болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж