Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамбаар буддын гүн ухааны "Дашчойнпэл" дацангийн гавж С.Гантөмөр ламыг өргөмжилжээ. Түүнийг өргөмжилсөн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн дунд хөх хулгана сарын шинийн гуравны өлзий билэгт сайн өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 15-ны 14:00 цагт Батцагаан цогчэн дуганд болох гэнэ.
Тэрбээр монголчуудын сүсэг бишрэлийн дээд болсон Алтангэрэл судрыг түвдээс эх хэлнээ анх удаа орчуулсан байдаг.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны билэгт сайн өдөр /2023.11.18/ Батцагаан цогчэн дуганд болсон юм.
Нэргүй 2023-12-12 103.212.118.53
Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүмүүн даруухан гэж энэ эрхмийг хэлэх байх. Буддын гүн ухааны Монголын уламжлалыг хойч үедээ хүртээж буй их эрдэмтэй ламтан даа.
Зочин 2023-12-12 103.140.10.215
ТЗ-ийн хэдээр цалинжих юм бэ?
Нэргүй 2023-12-12 223.39.219.77
Будда зайлаа чээ
Нэргүй 2023-12-12 202.126.90.38
Бурхны шашин гэж хэлэхгүй ээ. Буддын шашин гэж хэлнэ.
Зочин 2023-12-12 66.181.180.132
Баяр хүргэе.
Зочин 2023-12-12 66.181.187.48
Баяр хзргэж эрүүл энхийг хүсэн ерөөе. Алтангэрэл судрыг эх хэлнээ орчуулсан нь ямар сайхан юм бэ.
Нэргүй 2023-12-12 59.153.87.59
өргөмжилж биш томилж гэх байлгүй дэ.
Зочин 2023-12-12 66.181.184.62
Гайхалтай сайхан эрдэмтэн лам.Төвд хэлний гайхалтай орчуулагч,бас их цээжтэй,ой тогтоолттой,бишрэл төрөм даруухан лам. Баяр хүргэж амжилт хүсье.Энэ өргөмжлөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд бид олуулаа очиж оролцно.
Нэргүй 2023-12-12 185.220.101.82
…өргөмжилөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа гэнэ үү? Тэнэгтээд байгарай.
Зочин 2023-12-12 103.80.210.125
Баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье!