МХБ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлав

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

МХБ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлав

МХБ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлав

Монголын хөрөнгийн бирж гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Тус биржийг удирдаж байсан гүйцэтгэх захирал Х.Алтай 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсон гэх мэдээлэл бий.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга нар сонгуульд өрсөлдөх бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигч нь санхүү эдийн засаг, хууль эрх зүйн дээд боловсролтой, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна. Санхүүгийн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх, санхүүгийн зах зээлийн томоохон төсөл хөтөлбөр дээр ажилласан туршлагатай байх зэрэг шаардлага тавьжээ. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүсэлтийг арванхоёрдугаар сарын 21-н хүртэл авах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж