Герман найтаахад Европ ханиад хүрнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Герман найтаахад Европ ханиад хүрнэ

Герман найтаахад Европ ханиад хүрнэ

Германы төсвийн тогтворгүй байдал нь аль хэдийн хүнд байдалд орсон  тивийн бусад орнуудын нөхцөл байдлыг улам дордуулах аюул заналхийлж байна. Холбооны Үндсэн хуулийн шүүх энэ сард төсвийн алдагдлаа бууруулах засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн тактикийг хууль бус гэж үзсэн бөгөөд Европын эдийн засгийн хөдөлгүүр Герман  18 сарын турш бага өсөлт үзүүлжээ.

Цар тахлын хөл хориог дөнгөж даван гармагц Орос улс Украин руу түрэмгийлсэний үр дүнд Герман улс  ихээхэн хохирол амссан бөгөөд хүн ам зүйн уналт улам бүр тулгамдсан сорилт болсон юм. Гэвч шүүхийн шийдвэр нь ногоон шилжилтийн хөрөнгө оруулалтад их хэмжээний татаас авч, эдийн засгаа дахин хөл дээр нь босгох Берлиний төлөвлөгөөг цонхоор гаргаад шидчихэв. Энэ нь зөвхөн Германд төдийгүй хөрш орнуудын хувьд ч муу мэдээ болж байна.

Италийн хойд хэсгийн Брешиа мужид хөнгөн цагааны хайлш боловсруулах үйлдвэр ажиллуулдаг Тиберио Ассиси "Герман дахь автомашины үйлчлүүлэгчдийн хувьд бүх зүйл яг тэг болж удаашаагүй ч асар их буурсан" гэж "POLITICO"-д ярьжээ. Он гарсаар үнэ, хэмжээ хоёулаа буурсан гэж тэрбээр хэллээ. Италийн ажил олгогчдын холбооны мэдээлснээр энэ асуудал нь үйлдвэрлэлийн бараг бүх дэд салбарыг хамарч байна. Тус холбооны бүсийн ерөнхийлөгч Франко Гуссалли Беретта хэлэхдээ, "Германы эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь бидний санааг зовоож буй асуудал юм. Бид арилжааны гол түншийнхээ талаар ярьж байна" хэмээн тайлбарлав.

Хэдий бага өсөлттэй байсан ч Герман улс хэмжээнээсээ болоод Европын зайлшгүй зах зээл хэвээр байна. Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 29 хувийг бүрдүүлдэг тус улс энэ оны эхний гурван улиралд валютын холбооны бусад орнуудаас 360 тэрбум еврогийн импортыг татсан байна.

Хоол хүнс, ундаа болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь үүний дийлэнх хэсгийг эзэлдэг ч энэ нь Европын үйлдвэрлэлийн өртгийн сүлжээнд Герман улс хамгийн чухал байр суурь эзэлдэг гэж Беренберг банкны Берлинд төвтэй ахлах эдийн засагч Холгер Шмидинг хэлэв. Тийм ч учраас сүүлийн үеийн төсвийн өөрчлөлт ийм аюул учруулж байна гэж түүнээс гадна бусад хүмүүс ч үзэж байна. Шмидинг POLITICO-д өгсөн ярилцлагадаа "Тодорхой бус байдал нь одоогийн байдлаар ойрын хугацааны хамгийн муу эрсдэл юм. Засгийн газар үүнийг мэдэж байгааг би мэднэ. Гэхдээ тэд үүнийг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна" гэжээ.

Үндсэн хуулийн цэц 60 тэрбум еврогийн зээлийг ногоон шилжилтэд зориулж 2021 оны төсөвт тусгах боломжгүй гэж үзсэн.  Гэтэл Германы өрийн даралтыг цар тахлын улмаас зогсоосон хэвээр байна. Зөвхөн энэ ч биш, бусад зарлага нь төсвөөс гадуурх "тусгай сан" буюу Сондервермөгөний хувьд асар том асуултын тэмдэгтэй болж байна. Ирэх 2024 онд л гэхэд 17 тэрбум еврогийн цоорхой үлдлээ гэж Канцлер Олаф Шольцын Социал демократ нам  хүлээн зөвшөөрчээ.

Энэхүү тодорхой бус байдал нь эдийн засагт хортой гэж шинжээчид үзэж байна. Муугаар бодоход энэ асуудал "Германы Brexit болж магадгүй" гэж Лондон дахь "ADM ISI"-ийн стратегич Марк Оствальд  анхааруулж байна.

Харин Шмидинг илүү өөдрөг үзэлтэй байна.  Тэрбээр шинэ оны эхээр өрийн асуудлыг түр зуур ч гэсэн шийднэ гэж найдаж байна. Ямартай ч Герман улс төсөвгүйгээр ажиллах боломжгүй. Хугацааг хойшлуулах нь Европт илүү өргөн хүрээнд авч үзэх тансаглал биш юм. Даяарчлал саарч буй шинэ эрин үед инфляцийг бууруулах тухай хууль гэх мэт эрх зүйн орчноор  үндэсний аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Хятад, АНУ аль хэдийн нэлээд түрүүнд явж байна.

Мюнхенд төвтэй "Ifo" төвийн судалгаагаар, Германы холбогдох фирмүүдийн бараг 60 хувь нь ирэх таван жилийн хугацаанд дотоод дахь хөрөнгө оруулалтаа багасгаж, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүсч байна. Тус төвийн дарга Лара Заргес хэлэхдээ, АНУ хөрөнгө оруулалтыг илүүд үздэг орон гэдгээрээ ялгардаг бөгөөд энэ жил Европын бусад газар, ялангуяа аж үйлдвэрийн компаниудын дунд хөрөнгө оруулалт хийх хүсэл "илтэд" буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж