Вьетнам улс барууныхантай харилцаагаа ахиулж байгаад Хятад санаа зовж байна

Вьетнам улс барууныхантай харилцаагаа ахиулж байгаад Хятад санаа зовж байна

Вьетнам улс барууныхантай харилцаагаа ахиулж байгаад Хятад санаа зовж байна

Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр /2023.12.12/ Вьетнамд айлчилж байна. Вьетнам сүүлийн үед барууны холбоотнуудтай дипломат харилцаагаа нэг шат ахиулаад байгаа билээ.

2017 оноос хойш Ши Жиньпин анх удаа Вьетнамд айлчиллаа. Айлчлалын хүрээнд Ши Жиньпин Вьетнамын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Трон, ерөнхийлөгч Во Ван Туон, ерөнхий сайд Фам Мин Чин болон Гадаад хэргийн сайд нартай уулзана.

Ши Жиньпиний айлчлал нь Вьетнам улс барууны орнуудтай харилцаагаа ахиулж байгаад санаа зовсоны илрэл гэж зарим ажиглагч үзжээ. Тодруулбал, "Вьетнам улс нь Хятадын эсрэг эвсэлд нэгдэж магадгүй гэж Бээжин санаа зовж байгаа"-г Сингапур дахь "ISEAS-Ysof Ishak" хүрээлэнгийн ажилтан Нгуен Хак Гианг хэллээ. 

Энэ онд Хятад, Вьетнам улсууд "иж бүрэн стратегийн түнш" болсны 15 жилийн ой тохиож байна. "Иж бүрэн стратегийн түнш" гэдэг нь дипломат харилцааны хамгийн дээд хэлбэр юм. 

Вьетнам нь Зүүн өмнөд Азийн аюулгүй байдал, эдийн засагт стратегийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Үзэл суртлын хувьд Вьетнам нь Хятадтай илүү ойр байдаг. Вьетнамыг Хятадтай нягт холбоотой Коммунист нам удирддаг боловч сүүлийн үед тус улс барууныхантай илүү ойр дотно байгаа шинж илрэх болжээ. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн есдүгээр сард Вьетнамд айлчилж, тус улсыг Хятадтай адил дипломат статустай болсныг онцлон тэмдэглэсэн юм. 

Энэ удаагийн айлчлалын хүрээнд Вьетнам улс Хятадтай дэд бүтцийн зарим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна. Дэд бүтцийн гэрээ хэлэлцээрийг эдийн засгийн өсөлтийн түлхүүр гэж Вьетнам харж байна. Хятад улс хэдэн жилийн турш Вьетнамын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд 2022 онд хоёр талын худалдааны эргэлт 175.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-12 202.21.108.62

gazar nutgiig ni deeremdsenee tunsh ntr geh shig hujaa atsuud.zugeer naad gazar nutgiig ni zugeer orhioch

Avatar

zochin 2023-12-12 71.239.25.243

yahaaraa busad ulsuud tusgaar ulsiin erhee edelj hariltsaa holboogoo telehed Hyatad, ANU, Oris 3 emzegleed sanaa zovood uurlaad baidag unen oilgomjgui.Tegsen hirnee hunii erh ardchilal bie daasan bodlogo tusgaar togtnoliig hundetgene gej heev neg s****a..

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.182.78

дандаа барууны хэвэл мэдээллийн нэг талыг барьсан мэдээ тавих юм.

Avatar

Нэргүй 2023-12-12 59.153.114.14

Хаа хол байгаа Вьетнам бас хятадад хамаатай юу?

Avatar

Нэргүй 2023-12-12 89.38.97.215

вьетнам чинь хятадтай хуурай газар болон далайгаар хиллэдэг юм ш дээ яг манай улстай адил, Ном унш ногооноо. Юу ч мэдэхгүй байж цэцэрхээд ороод ирэх юм

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.181.46

Вьетнамд дайн болоогүй, яаж ч бодоод байсан аварга Америкчуудыг ба Америк технологийг дийлэхгүй. Зүгээр л Вьетнамын баячууд АНУ руу дүрвэх зөвшөөрөл ба санхүүжилтыг АНУ-аас авах гэж байсан юм. Фейсбүүкийн эзэн Зукербергийн эхнэрийн эцэг эх нь Вьетнамаас дүрвэсэн шүү дээ.

Avatar

ккк 2023-12-12 202.9.46.182

болж байгаа зүйлийг муулах дуртай юм. Вьетнам бол харин ч төвийн бар суурь барьж байгаа

Avatar

Нэргүй 2023-12-12 138.199.22.105

Америк Хятадыг бүслэсэн Филиппин, Малайз, Индонез, Австрали,Япон ,Солонгосчуудыг багтаасан эвсэл байгуулж байгаа нь Хятадыг айлгаад байгаа юм. Эдгээр улс нэгдвэл Хятадын үсрэнгүй хөгжил зүгээр л цаасан бар болж хувирах аюултай. Хэрэв ЭЗын өсөлт зогсонги болвол Хятадын хөгжлийн гол хөдөлгөх хүч болсон дундаж давхаргынхан бизнесмэнүүд төр засагтаа итгэхгүй болох магадлалтай. Үүнийгээ мэдээд эх оронч үзэл гээд маш их номлож байгаа боловч дийлэнхи ард иргэд маргаашийнхаа хоолонд санаа зовохоос бус

Avatar

Нэргүй 2023-12-12 138.199.22.105

эх оронч бодлогыг дэмжихгүй байх өндөр магадлалтай. чинээлэг иргэд бизнесийн ашгаа бодоод, дундаж иргэд өнөө маргаашийн ажлын байрандаа л санаа зовно. Хамгийн сүүлийн өлсгөлөн 1985 онд болсныг ой тойноосоо арчиж хаяхааргүй ойрхон дурсамж юм, 20е30 настнууд л ЭЗ ийн хөгжлийн оргил үед төрсөн цатгалан өссөн болохоос 40с дээш насныханд өлсгөлөн гэдэг айхтар зүйлийг мартаж чадахгүй яваа. Тиймээс эх оронч үзлээсээ илүү хоолоо сонгоно гэдгийг мэдэж байгаа болохоор удирдагчид нь тун мх санаа зовж бг юм

Avatar

зочин 2023-12-12 202.126.90.62

Вьетнам улс бол манайх шиг төвийг сахьсан орон.Дэлхийн нийт улс орнуудын 3-ны 2 нь ийм байр суурьтай байна.Хэн нэгэнд дайсагнаж ,хэн нэгний талд орж, өөртөө дайсан үүсгэхийг хэн ч хүсэхгүй. Аль ч орон ялангуяа хөрш зэрэглээ орнууд найрсаг нөхөрсөг хэвийн харилцаатай байхыг зорьдог. Сөргөлдөөн хэрүүл маргаан зөвхөн хохирол сүйрэл гай л чирч ирнэ.Хятадын төрийн тэргүүний айлчлал ,хэвийн харилцааг бэхжүүлэхэд л чиглэж байгаа..

Avatar

Иргэн 2023-12-12 49.0.139.188

Тийм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж