Дональд Туск 10 жилийн дараа ерөнхий сайдаар эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Дональд Туск 10 жилийн дараа ерөнхий сайдаар эргэн ирэв

Дональд Туск 10 жилийн дараа ерөнхий сайдаар эргэн ирэв

Төвийн үзэл баримтлалтай намын удирдагч Дональд Туск 10 жилийн дараа Польшийн ерөнхий сайдаар эргэн ирэв. Ингэснээр сүүлийн найман жил үргэлжилсэн үндсэрхэг консервативуудын засаглалыг эцэслэв. Польшийн парламентад өчигдөр болсон санал хураалтаар Туск эргэн ирснээр Европын холбоог дэмжигч шинэ засгийн газар байгуулах замаа засав.

Эрх мэдлийн энэхүү өөрчлөлт нь Төв Европын 38 сая иргэний хувьд асар их үр нөлөөтэй. "Хууль ба шударга ёс" намыг ардчиллын хэм хэмжээг алдагдуулж байна гэж ард иргэд хүчтэй эсэргүүцснээр засгийн газрыг солих үйл ажиллагаа болжээ. Тус нам 2015 онд засгийн эрхийг авснаас хойш шүүх, шүүхийн байгууллагуудын эрх мэдлээ нэмэгдүүлж, Европын холбоо болон бусад улсаас шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна гэж буруутгаж байсан. Мөн татвар төлөгчдөөс санхүүжүүлдэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг намын дуу хоолой болгон хувиргасан. Улмаар тус намаас сонгогдсон Ерөнхий сайд  Матеуш Моравецкийн засгийн газрыг парламентад итгэл үзүүлэх санал хураалтаар унагааж, Тускийг сонгосон байна.

Өмнө нь Европын холбооны тэргүүнээр ажиллаж байсан Туск нь Брюссельтэй хүчтэй холбоо харилцаатай. Тэрбээр Европын холбоон дахь Польшийн байр суурийг сайжруулна гэж ажиглагчид харж байна. Туск 2007-2014 оны хооронд Польшийн ерөнхий сайдаар ажилласан бол 2014-2019 онд Европын зөвлөлийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж