Ханхүү Харри шар хэвлэлд 60 мянган доллар төлөх болов

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри шар хэвлэлд 60 мянган доллар төлөх болов

Ханхүү Харри шар хэвлэлд 60 мянган доллар төлөх болов

Их Британийн шүүхээс ханхүү Харриг алдартай шар хэвлэл болох "Daily Mail" сонинд 60,000 гаруй ам.доллар төлөхийг тушаажээ. Харригийн зүгээс "Daily Mail" сонинд  нийтлэгдсэн мэдээлэл нь нэр хүндэд нь ноцтойгоор халдаж, олон нийтийг төөрөгдүүлсэн гэж үзэн шүүхэд зарга үүсгээд ялагдсан байна. Тус сонинд 2022 оны хоёрдугаар сард нийтэлсэн нийтлэлд Харриг гэр бүлийнхээ хамт АНУ-д нүүж ирснийхээ дараа Харри бие хамгаалагчдын асуудлаар Их Британийн засгийн газартай хийсэн хууль ёсны тэмцлээ хэрхэн нууцлахыг оролдсон талаар мэдээлжээ. Харри үүнийг үндэслэлгүй, гүтгэлэг гэж буруутган шүүхэд хандсан байв.

Харин "Associated Newspapers" компанийн зүгээс мэдээллээ "шударга үзэл бодол" гэж өмгөөлснийг шүүгч хүлээн зөвшөөрчээ. Шүүгч Маттью Никлиний мэдээлснээр, Харри  "Daily Mail" сониныг эрхлэн гаргадаг "Associated Newspapers" компанид 60790 ам.долларыг арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс өмнө төлөх ёстой гэнэ.

Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар 2020 онд хааны гэр бүлээс явсныхаа дараа Их Британийн шар хэвлэлийг шүүмжилж, тэднийг шударга бус, заримдаа арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл гаргадаг гэж мэдээлсэн.

ЭХ СУРВАЛЖ: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж