"Яаралтай тусламжийн тасагт удаан зогсох нь халдвар авах эрсдэлтэй"

"Яаралтай тусламжийн тасагт удаан зогсох нь халдвар авах эрсдэлтэй"

"Яаралтай тусламжийн тасагт удаан зогсох нь халдвар авах эрсдэлтэй"

Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа учир хариу арга хэмжээ авч байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр /2023.12.12/ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.ОЮУНЧИМЭГ:

-2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхай багийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх  орыг дэлгэсэн. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг  татан авсан.

Арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байгаа.

Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө авч өрхийн эмнэлгийн хяналт дор гэртээ эмчлүүлж байна. Энэ сарын 11-ний байдлаар түргэн тусламжийн 1413 дуудлага ирсэн. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483, томуу, томуу төст өвчний 238 дуудлага ирснээс 4.6 хувийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Томуу, томуу төст өвчин, Covid 19 буюу амьсгалын замын халдварт өвчний үед иргэн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угаах дүрмээ баримтлахыг зөвлөе.

Нярай хүүхэд, ахмад настай хүмүүс болон гэр бүлийн гишүүддээ томуугийн халдвар тараахгүй байх нь чухал. Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүлээн авах тасагт удаан зогсох нь эрүүл мэндийн байгууллагаас томуугаас өөр төрлийн вирусийн халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс амбулаторийн тасгийг ажиллах цагийг уртасгасан.

Нийслэлийн түргэн тусламжийн 103 утсаар иргэдэд зөвлөгөө өгөх шугамыг нэмэгдүүлээд байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ж.БАЙГАЛМАА:

-Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд  үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу идэвхжлийн түвшинд байгаа. Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шатандаа шилжсэн байдалтай байна.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа 8610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байгаа юм.

Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

D.Gansuh 2023-12-12 203.91.115.49

Эмнэлэг өвчин зовлонгоосоо салъя гэвэл эрүүл мэндийн салбарын хүнээ нэр дэвшүүлэх хэрэгтэй байна. Тэгээд Эрүүл мэндийн салбарын хүнээ эрүүл мэндийн сайд болгочихвол энэ бүх ханиад томуу арилан даа.

Avatar

Surenjaw J 2023-12-12 203.91.115.37

Энэ Монгол улсын төр засагт эрүүл мэндийн салбарын хүн бол яг үнэндээ алга. Эрүүл мэндийн салбарын хийж бүтээсэн хүнээ улсын их хуралд дэвшүүлээд гаргаж чадвал Монголчууд бид өвчин зовлонгүй амьдрах болно оо

Avatar

A.Baatarhuu 2023-12-12 203.91.115.43

Эрүүл мэндийн салбарын хүнийг л төрд гаргах маш их шаардлагатай байна. Олон улсад бол чухал салбар болгоныхоо мэргэжилтнүүд л улс төрд орж тухайн асуудлыг шийддэг яг түүнтэй ижлээр өвчлөлийн асуудлыг эрүүл мэндийн салбарын хүн л шийднэ. Энэ бөхчүүд бизнесмэн урлаг дундаас гарсан гишүүд энийг шийдэж чадахгүй бидэнд эрүүл мэндийн салбарын хүнийг л гаргаж улс төрд оруулах шаардлагатай байна

Avatar

A.Tuwshin 2023-12-12 203.91.115.49

Маш олон өвчин нэмэгдлээ хүмүүс залуугаар вирус хавдар ханиад томуу маш олноороо тусаж байна эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулалдаа. Эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулж байж энэ бүх асуудлаа шийдэхгүй бол болохгүйн ээ. Эдгээр өвчний асуудлыг салбарынх нь юмаа хийж мэддэг хүнээр удирдуулан хийлгэхгүй юм бол энэ мэт өвчний асуудал биднээс хэзээ ч арилахгүй

Avatar

J.Boldhuu 2023-12-12 203.91.115.49

ийм их өвчин зовлонтой байгаа нь энэ төр засгийн буруу ямар ч нарийн мэргэжлийн хүн байхгүй баахан мөнгө олъё гэсэн бизнесийн хүмүүс

Avatar

С.Ганхүү 2023-12-12 202.55.188.125

эрүүл мэндийн асуудал монгол улсад хүнд байгаа нь энэ төр засгаар чинь дүүрэн бизнесийн чиглэлийн хүмүүс байна шүүдээ яг энэ эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийнх нь хүн нь алга байна аа хэрвээ энэ салбарын хүн нь энэ төрд гараад ирэх юм бол энэ бүх ханиад томууны асуудал байхгүй болно шүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж