Бразилын ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Бразилын ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаас татгалзжээ

Бразилын ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаас татгалзжээ

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейн тангараг өргөх ёслолд оролцохоор явах замдаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Бразилын ерөнхийлөгч Луис Лулатай уулзах хүсэлт тавьсанд татгалзсан байна. Бразилын "O Globo" агентлагт мэдээлснээр, Зеленский болон Лула нар Рио-де-Жанейро хотноо "Mercosur" чуулганд оролцсон бөгөөд энэ үеэр Зеленскийн багийнхнаас төрийн тэргүүн нарын хооронд уулзах саналыг тавьжээ. Уулзах хүсэлтийг тойрсон нөхцөл байдал хачирхалтай байсан гэж эх сурвалжууд дүгнэсэн байна. Тэд Зеленскийн онгоц арванхоёрдугаар сарын 9-ний орой түлшээ цэнэглэхээр Бразилд зогссон ч хоёр цагийн дараа хөөрсөн гэж мэдэгджээ. Бразилын Гадаад хэргийн яам оронд нь Евро болон Хойд Америкийн нарийн бичгийн дарга Мария Луиза Эскорелийг Зеленскийтэй уулзахаар илгээсэн гэх мэдээлэл байна.

Зеленский өмнө нь өнгөрсөн есдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Лулатай уулзсан. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Хирошимад болсон Их-7 бүлгийн чуулганд хоёулаа оролцсон ч, ганцаарчилж уулзаагүй байв.

ОХУ-аас Украинд хоёр дахь жилдээ үргэлжилж буй дайнд Бразил улс нь төвийг сахьсан байр суурийг баримталж байгаа бөгөөд Лулугийн засгийн газар Киевт цэргийн тусламж үзүүлээгүй бас ОХУ-ын эсрэг олон улсын хоригт нэгдээгүй. Гэхдээ Лула өмнө нь хийсэн мэдэгдэлдээ, Украин улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэж хэлжээ.

Зеленский арванхоёрдугаар сарын 10-нд Буэнос-Айрест болсон Милейн тангараг өргөх ёслолд оролцох үеэрээ Латин Америкийн хэд хэдэн удирдагчтай уулзсан байна. Тодруулбал, Парагвай, Уругвай, Эквадорын удирдагчидтай хэлэлцээ хийсэн. Зеленскийн хувьд энэ нь Украины ерөнхийлөгчийн хувиар Латин Америкт хийсэн анхны албан ёсны айлчлал болж байна.

Аргентины хэт барууны либертари үзэлтэн Милей радикал үзэл бодлоороо маргаан үүсгэсэн ч Украинд дайн эхэлснээс хойш Киевийг хүчтэй дэмжиж байгаагаа илэрхийлсээр иржээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж