Навальный шоронгоос "сураггүй болжээ"

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Навальный шоронгоос "сураггүй болжээ"

Навальный шоронгоос "сураггүй болжээ"

Москва хотоос 150 миллийн зайтай орших хорих ангид ял эдэлж буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйтай өмгөөлөгчид нь холбоо тасарч, түүнийг сураггүй болсон гэж мэдээлжээ. Өмгөөлөгч нар Навальныйтай уулзахын тулд хоригдож байсан хоёр хорих анги руу нь хэд хэдэн удаа нэвтрэхийг оролдож, хүсэлт тавьсан гэж хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдэв. Гэвч тэдэнд 47 настай Навальный "IK-6" болон "IK-7" хорих ангиудад байгаагүй гэж хэлсэн байна.

Навальный шоронд хоригдож байхдаа эрүүл мэндийн ноцтой асуудалтай байсан учраас өмгөөлөгчид нь ихэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Өмгөөлөгч нар нь Навальныйтай сүүлийн зургаан өдрийн турш холбоо барьж чадаагүй, хаана байгааг нь тодорхойлж чадаагүй гэж мэдээлж байна.

Навальный хамгийн сүүлд Москвагийн зүүн хэсэгт байрлах "IK-6" хорих ангид хоригдож байв. Тэрбээр өчигдөр шүүх хуралд видео хэлбэрээр оролцох ёстой байсан ч шоронд цахилгааны асуудал үүссэнээс оролцуулах боломжгүй гэсэн мэдээллийг өмгөөлөгч нарт нь өгчээ.

Навальный өнгөрсөн наймдугаар сард хэт даврагч бүлэглэл үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн болон бусад олон гэмт хэрэгт буруутгагдан 19 жил шоронд хорих ялаар шийтгэгдсэн. Тэрбээр өмнө нь залилан болон бусад хэргээр 11 жил хагасын хорих ял авч, чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байгаа. Навальныйг дэмжигчид түүнийг баривчилж, ялласан хэргийг улс төрийн зорилготой гэж өмөөрдөг.

Навальныйг алга болсон гэх мэдээлэлд гүнээ санаа зовж байгаагаа Цагаан ордон  мэдэгдэв.

ОХУ-д ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин улиран нэр дэвшихээ зарласны дараа Навальный сураггүй болсон гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж