Путин шинэ цөмийн шумбагч онгоцуудтайгаа танилцав

Путин шинэ цөмийн шумбагч онгоцуудтайгаа танилцав

Путин шинэ цөмийн шумбагч онгоцуудтайгаа танилцав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Даваа гаригт баруун хойд Архангельск муж дахь Северодвинск хотын Севмаш усан онгоцны үйлдвэрт зочилжээ. Тэрбээр уг үйлдвэрт шинэ цөмийн шумбагч онгоцыг ашиглалтад оруулж эхлэх ёслолын арга хэмжээнд оролцсон. Энэ нь олон улсад Оросын цөмийн хүчин чадлыг харуулах зорилготой. Путин энэ өдөр Оросын тэнгисийн цэргийн хүчнийг орчин үежүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Ёслолын арга хэмжээний үеэр шинэхэн шумбагч онгоцуудад тэнгисийн цэргийн тугийг мандууллаа. Эдгээр нь Эзэн хаан III Александр болон Красноярск нэртэй онгоцууд юм. Эзэн хаан III Александр нь Борей ангиллын атомын хөдөлгүүртэй долоо дахь шумбагч онгоц. Шумбагч онгоц тус бүр нь цөмийн хошуутай 16 ширхэг Булава тив алгасагч баллистик пуужингаар тоноглогдсон. Харин Красноярск нь шинэ Ясен ангиллын цөмийн шумбагч онгоц юм. Энэ нь далавчит пуужин, торпедогоор тоноглогдсон бөгөөд газрын бай руу довтлох чадвартай. Ясен зэрэглэлийн дахин таван шумбагч онгоц бүтээгдэж байна.

Дээрхээс гадна дахин гурван шумбагч онгоц үйлдвэрлэлийн шатандаа байгааг Путин зарлажээ. Эдгээр нь газарт суурилсан цөмийн пуужин, цөмийн зэвсэгтэй стратегийн бөмбөгдөгч онгоцыг багтаасан Оросын цөмийн гурвалын нэг хэсэг юм.

Севмашт зочлохдоо Путин мөн циркон хэт авианы далавчит пуужингаар зэвсэглэсэн Адмирал Касатонов харуулын хөлөг онгоцтой танилцжээ. Энэ нь Оросын тэнгисийн цэргийн флотын хамгийн дэвшилтэт хөлөг онгоцнуудын нэг юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2023-12-12 202.5.205.34

Оросыг комментоор муулахаар л муу болчих юм шиг олон хүмүүс ойлгодог. Үнэндээ, орос муухай, дайн өдөөсөн гээд яах уу. Дэлхий яаж ч чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Бодит байдлыг зөвөөр ойлгож, байр сууриа зөв олох ёстой болохоос комментоор муулаад оростой муудалцуулах гээд бга нь сайны ёр биш. БНМАУ гэдэг улс бол Сталин, Чой 2-ийн бүтээл гэдгийг бүгд мэднэ. БНХАУ тэгсэн чинь Сталин, Мао-гийн бүтээл бөгөөд сүүлд том улс томроод салчихсан. Угтаа хятад дахь коммунизмын уран барималч нь Сталин.

Avatar

Оноч 2023-12-12 202.5.205.34

Аль 1920-1945 онд Орос гэж ямар улс блаа. Гэхдээ, дэлхий дээр бужигнуулж байсан байдаг юм билээ. Түүх нь улам л ил болоод бна. Ийм улс өнөөдөр яаж ч бужигнуулж мэднэ шүү. Анхааралтай л байх ёстой болохоос харилцаагаа муутгаж өөрсдийгөө хоролж хэрэггүй л байхгүй юу. Ядаж л ил тод. энэ явуулга шүү. маш болгоомжтой бх ёстой. НАТО шүхэр доор орсон Польш биш хирээ мэдэх хэрэгтэй.

Avatar

ZOCHIN 2023-12-12 101.189.22.137

ER N BOL MONGOLCHUUD DEMII HEND CH HEREGGUI HUMUUSIIG TURHIRSAN ALIVAA UILDELDEE BODOJ YRJ BICHIJ SUR….DAIN GEDEG BOL HUSEH YM BISH…TOM DAIND MONGOL CH GESEN TATGDAAD ORNOSHDEE…. HAIRAN SAIHAN ZALUUSIIN AMI SHUUDEE…HIUREE MEDEJ DEMII BITGII BICH…

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.177.117

Бусдыг дарамтлаж дээрэлхэж юмыг нь булааж авдаг тэнэг шиг л байх юм.

Avatar

Нэргүй 2023-12-12 122.201.23.83

Орос = хойд солонгос

Avatar

Бадарч тахар 2023-12-12 66.181.185.27

Путинг дутуу үнэлдэг олон тэнэгүүд дэлхийд байна ! Путин минь хойтон хавар үзүүлээд өгөөрэй ! цөмийн цохилтуудыг дараалан өгч цөмийн дайныг эхлүүл !

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.160.119

Цөмийн з****г түрүүлж хэрэглэхгүй гэсэн заалт үндсэн хуульд нь байдаг гэсэн ….Заа за.. Путин та хоёр хууль мууль гэж мэдэх ч биш дээ…
Гэхдээ Америкчууд Путинд " Улаан кнопруу гар сарвайх л юм бол Кремльтэй чинь газрын хөрснөөс арчаад хаячихншүү !." гэж хатуу анхааруулсан гэсэн …Тийм болхоор зүрхлэхгүй л дээ ..

Avatar

Нэргүй 2023-12-12 149.56.22.133

хахаха, Анусаас айдаг улс гэж одоо байхгүйэ, Венесуэл хүртэл Ануст салаавч өгч байна, а**с анхааруулах биш унгас алдаж л чадна.

Avatar

Нэргүй 2023-12-12 149.56.22.133

хахаха, Анусаас айдаг улс гэж одоо байхгүйэ, Венесуэл хүртэл Ануст салаавч өгч байна, а**с odoo анхааруулах биш унгас алдаж л чадна.

Avatar

Нэргүй 2023-12-12 59.153.115.76

чиэхлээд сохрох байхдаа

Avatar

Зочин 2023-12-12 103.212.118.20

Оросууд том том з****г ярьдаг. Харин бодит амьдрал дээр 1980-аад он дээрээ байгаа шүү дээ…

Avatar

иргэн 2023-12-12 103.9.89.103

Оросын үнэнг хэлбэл бинзенгүй л болчих байх даа… яадий яадий Оросын шумбагчууд бүгд живдэг штээ… Атомын шумбагч Курсыг санаарай, ганц цэргийн сургуульлалтын пянг даалгүй шивчихсэн шүү…

Avatar

Оноч 2023-12-12 202.5.205.34

Иймэрхүү осол болж л байдаг юмдоо. дотроо торпедоо дэлбэрсэн. Анх ачих үед трактороор чирж очдог. Тухайн үед унагаасан нь тогтоогдсон байдаг. Яахав, хамгийн орчин үеийн шумбагч нь байсан хөөрхий. Гол онигоо нь татаж гаргах гэж Норвегийн компани мөнгөөр гаргаж өгсөн. Бусдаар бол яаах вээ байдаг л осол.

Avatar

Оноч 2023-12-12 202.5.202.2

ЗХУ цэргийн авентюризмийг сонгож улсынхээ эдийн засгийг 2-т тавьснаар уналаа гэж дүгнэдэг байсан цаг саяхан. ОХУ харин яахыг харж л байя. ер нь бол үр дүн нь яаж гарах юм болдоо…ухаант сармагчин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж