Путин шинэ цөмийн шумбагч онгоцуудтайгаа танилцав

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Путин шинэ цөмийн шумбагч онгоцуудтайгаа танилцав

Путин шинэ цөмийн шумбагч онгоцуудтайгаа танилцав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Даваа гаригт баруун хойд Архангельск муж дахь Северодвинск хотын Севмаш усан онгоцны үйлдвэрт зочилжээ. Тэрбээр уг үйлдвэрт шинэ цөмийн шумбагч онгоцыг ашиглалтад оруулж эхлэх ёслолын арга хэмжээнд оролцсон. Энэ нь олон улсад Оросын цөмийн хүчин чадлыг харуулах зорилготой. Путин энэ өдөр Оросын тэнгисийн цэргийн хүчнийг орчин үежүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Ёслолын арга хэмжээний үеэр шинэхэн шумбагч онгоцуудад тэнгисийн цэргийн тугийг мандууллаа. Эдгээр нь Эзэн хаан III Александр болон Красноярск нэртэй онгоцууд юм. Эзэн хаан III Александр нь Борей ангиллын атомын хөдөлгүүртэй долоо дахь шумбагч онгоц. Шумбагч онгоц тус бүр нь цөмийн хошуутай 16 ширхэг Булава тив алгасагч баллистик пуужингаар тоноглогдсон. Харин Красноярск нь шинэ Ясен ангиллын цөмийн шумбагч онгоц юм. Энэ нь далавчит пуужин, торпедогоор тоноглогдсон бөгөөд газрын бай руу довтлох чадвартай. Ясен зэрэглэлийн дахин таван шумбагч онгоц бүтээгдэж байна.

Дээрхээс гадна дахин гурван шумбагч онгоц үйлдвэрлэлийн шатандаа байгааг Путин зарлажээ. Эдгээр нь газарт суурилсан цөмийн пуужин, цөмийн зэвсэгтэй стратегийн бөмбөгдөгч онгоцыг багтаасан Оросын цөмийн гурвалын нэг хэсэг юм.

Севмашт зочлохдоо Путин мөн циркон хэт авианы далавчит пуужингаар зэвсэглэсэн Адмирал Касатонов харуулын хөлөг онгоцтой танилцжээ. Энэ нь Оросын тэнгисийн цэргийн флотын хамгийн дэвшилтэт хөлөг онгоцнуудын нэг юм.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж