Хятадад Covid-19-ийн вакцинжуулалт эхлэв

Хятадад Covid-19-ийн вакцинжуулалт эхлэв

Хятадад Covid-19-ийн вакцинжуулалт эхлэв

Хятадын нийслэл Бээжин хотод омикроны ХВВ дэд хувилбарт зориулсан вакцинжуулалт эхэлснийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс Даваа гаригт мэдэгдлээ. Вакцинжуулалтыг зорилтот бүлгээс эхэлнэ. Үүнд 60 ба түүнээс доош насныхан, энэ насанд хамаарахгүй хэдий ч ноцтой суурь өвчинтэй хүмүүс, дархлаа сул, халдварт өртөх эрсдэл өндөртэй бүлгийнхэн багтах юм.

ДЭМБ-аас мэдээлснээр омикроны XBB  дэд хувилбар нь дэлхийд давамгайлсан дэд хувилбаруудын нэг болжээ. Тиймээс ХВВ дэд хувилбаруудын эсрэг бие агуулсан вакциныг зөвлөж байна.

Covid-19-ийн хатуу хязгаарлалтыг цуцалснаас хойш Хятадад амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдсэн. Тиймээс ард иргэдийн санаа зовнилтой холбоотойгоор нисэх онгоцны буудал, эмнэлгүүдэд Covid-19-ийн шинжилгээг дахин хийж эхэлжээ. Мөн тус улсын Боловсролын яам өвлийн улирал эхлэхээс өмнө томуугийн вирус, Covid-19-өөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг сургуулиудад уриалсан байна. Covid-19-ийн хяналтын аппликейшн зарим мужид дахин идэвхжиж эхэлсэн гэх мэдээлэл ч гарчээ.

Эх сурвалж: XINHUA, TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяраа 2023-12-12 223.118.52.150

худал шаахаа болино уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж