Украинчууд саарал бүсээр дамжин дүрвэж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Украинчууд саарал бүсээр дамжин дүрвэж байна

Украинчууд саарал бүсээр дамжин дүрвэж байна

ОХУ-ын эзэмшил дэх нутаг дэвсгэрээс олон мянган хүн албан бус боомтоор дамжин Украин руу дүрвэж байна. Украинчуудын саарал бүс гэж нэрлэдэг эл газар нь Украины Сумы муж болон ОХУ-ын Белгород муж хооронд байдаг. Энэ нь хоёр км орчим үргэлжлэх коридор юм.

Зүүн өмнөд хэсгийн Запорожье, Херсоноос зүүн хойд зүгт оршин Донецк, Луганск, 2014 онд ОХУ-ын өөртөө нэгтгэсэн Крымийн хойг гээд Оросын эзэмшлийн бүс нутгаас олон хүн дүрвэсэн. Украины сайн дурынхан дүрвэгсдийг угтан авч, хоол унд, үнэгүй унаагаар ханган Киев болон бусад газарт хүргэж өгдөг. 

Катерина Арисой нь тус албан бус боомтын Украины талд байдаг хэсэгт хоргодох байр ажиллуулдаг. Плуритон төрийн бус байгууллага өнгөрсөн гуравдугаар сард нээгдсэнээс хойш 15500 гаруй хүн хүлээж авчээ. Катерина Арисой зүүн зүгийн Бахмут хотод амьдардаг байсан ч өнгөрсөн тавдугаар сард дүрвэсэн. "Би ч бас бүх зүйлээ алдсан. Юу ч үгүй болж, гэр орон, амьдрал, байр сууриа алдах тэр мэдрэмжийг би мэднэ" гэж Арисой ярьжээ. 

Хоргодох байранд ирсэн хүмүүс Оросын түрэмгийллийн тухай гашуун мэдээллийг хоорондоо солилцдог. Тэдний хэлж буйгаар эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа энгийн иргэд украинаар ярьдаг эсвэл нас залуу гэх мэт өчүүхэн шалтгаанаар л баривчлагддаг ажээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж