"Таван жилээр тогтоолгоход зарим хүний тэтгэвэр нэмэгдэхгүй байж болно"

"Таван жилээр тогтоолгоход зарим хүний тэтгэвэр нэмэгдэхгүй байж болно"

"Таван жилээр тогтоолгоход зарим хүний тэтгэвэр нэмэгдэхгүй байж болно"

2024 оноос ахмадын тэтгэврийг эргээд таван жилээр тогтоодог болж буй. Ингэснээр тэтгэвэрт гарч буй ахмадууд төдийгүй өнгөрсөн жилүүдэд зургаагаас долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон ахмадуудад ч таван жилээр шинэчлэн тогтоолгох боломж үүсч байгаа юм. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.


-Ажилласан 6-7 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон ахмадууд  эргээд таван жилийн дунджаар тооцуулах боломжтой болж байгаа юм байна. Энийг ямар хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа вэ?

-Монгол улс 2018 онд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэтгэвэр тогтоолгоход тооцдог ажилласан жилийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг 2019 оноос хойш хэрэгжүүлсэн. Ингээд тэтгэврийг 2019 онд зургаан жилийн цалингийн дунджаар, 2020 оноос хойш долоон жилийн цалингийн дунджаар тооцож ирлээ.

Харин энэ оны долдугаар сард батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулиар энэ зургаа, долоон жилээр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг эргээд таван жилээр тооцон тогтоох зохицуулалтыг тусгасан.

Энэ хуулийн зохицуулалтын хэрэгжилтийн хүрээнд манай яам болон нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг авч эхлээд байна. Энэ ямар учиртай вэ гэхээр 2018 оныг дуусах хүртэл иргэд ажилласан таван жилийн цалингийн дунджаараа тэтгэврээ тогтоолгодог байсан. Тэгэхээр 2018 оныг хүртэл тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээнд ямар нэг өөрчлөлт орохгүй. Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тэтгэврээ тогтоолгосон хүмүүс ажилласан зургаа, долоон жилээ таван жил болгох шаардлага үүсч байгаа. Ингэж тэтгэврээ шинэчлэн тогтоолгох хүсэлтээ хоёр хэлбэрээр өгч болно. Нэгдүгээрт, ndaatgal.mn сайтаар цахимаар өгч болно. Хоёрдугаарт, харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод цаасаар өгөх боломжтой байгаа.

-Долоон жилээр тооцуулсан ахмадууд таван жил болгож тооцуулахад зөрүү нь ойролцоогоор хэр байх вэ?

-Хүсэлтээ өгөөд тэтгэврээ ахин тогтоолгох 50 мянга гаруй ахмад байгаа. Хүн хүний ажилласан жил өөр учраас тэд гээд тодорхой хэлэх боломжгүй л дээ. Зарим хүмүүсийн тэтгэвэр нэмэгдэхгүй ч байх магадлалтай. Хүн болгоны тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн үг биш юм. Зарим хүмүүсийн тэтгэвэр буурч бас болно. Гэхдээ буурсан тохиолдолд одоо авч байгаагаар нь л тогтоох зохицуулалттай.

-55 мянга гаруй ахмад настан байгаа гэж та хэллээ. Эндээс хэд нь долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон бэ?

-2019 оны нэгдүгээр сарын нэгнээс тухайн оныг дуустал зургаан жилээр тогтоосон. Ойролцоогоор 18-20 мянга орчим ахмад тус онд тогтоолгосон байгаа. Түүнээс хойших жилүүдэд дандаа долоон жилээр тогтоож ирсэн.

-Ирэх оноос тэтгэвэртээ гарвал таван жилийн цалингийн дунджаар тогтоох юм байна. Тэр хүмүүст ямар давуу тал бий болох вэ. Тэрийг хүлээгээд тэтгэвэртээ гарахгүй байгаа ахмадууд ч бас байгаа байх?

-Долоон жилийн дунджаар тогтоолгох, таван жилийн дунджаар тогтоолгоход их ялгаа байгаа байх. Зарим хүмүүсийн хувьд тасралтгүй долоон жилийн дундаж цалингийн дүн гэдэг бол хүнд нөхцөл. Харин таван жилийн хугацаа бол цалингийн дунджийг нэмэгдүүлэхэд харьцангуй боломжийн учраас хүмүүст арай таатай байгаа байх. Гэхдээ энэ онд долоон жилээр тогтоолгон тэтгэвэрт гарах хүмүүст санаа зовох зүйл байхгүй. Арванхоёрдугаар сарын сүүлээр зайлшгүй тэтгэвэрт гарах шаардлагатай хүн байж болно. Тийм хүмүүс он гараад өргөдлөө өгөхөд нээлттэй. Яагаад гэвэл хуулиар хүсэлт, өргөдөл хүлээж авах хугацаа заагаагүй. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллага нэгэнт ийм хууль батлагдаад хэрэгжих нь тодорхой болсон тул заавал иргэдээ хүлээлгэж, чирэгдүүлэхгүйгээр шуурхай ажиллая гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байгаа.

-Ирэх оны дөрөвдүгээр сараас тэтгэвэр нэмэгдэх гэж байна. Тэтгэврийн нэмэгдэл дунджаар хэдэн төгрөг байх бол?

-Тэтгэврийн нэмэгдэл бол нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, сая УИХ-аар төсөв нь батлагдсан. Эцсийн мэдээлэл хараахан ирээгүй байгаа. Цаг нь болохоор төсвийн хуваарь албан ёсоор албажиж ирнэ.

Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөхөд абсолют дүнгээр буюу хүн болгон дээр жигд 100,000 төгрөг нэмэх хувилбарыг сонгоод ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал ямар байна вэ. Жил жилийн төсөв батлагдахад алдагдалтай байдаг. Ялангуяа цар тахлын дараа маш их алдагдалтай байгаа гэж байсан?

-Нийгмийн даатгалын сан энэ оны батлагдсан төсвийн хүрээнд орлого, зарлагын төлөвлөгөөгөө хангаад ажиллаж байна. Тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол гээд дөрвөн сан байдаг. Ажилгүйдлийн сан бол яг балансаа бариад явж байгаа. Харин тэтгэврийн сан байнга улсын төсвөөс татаас авдаг. Энэ татаасны хамгийн гол зарцуулалт нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 50 мянга орчим хүмүүстэй холбоотой. 1995 оноос өмнөх үе бол ямар ч шимтгэлгүй үе байсан учраас зардлыг нь төсвөөс даадаг. Дээр нь бас 20 мянга орчим тусгай хуулиар зохицуулагддаг цэргийн тэтгэвэр авдаг хүмүүс байгаа. Тэгэхээр төсвөөс авдаг татаасны гол зарцуулалт нь энэ хоёр бүлэг хүмүүс. Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан бол нэмэх баланстай явж байна. Ямар нэгэн алдагдалд ороогүй гэсэн үг. Тэтгэмжийн сан мөн адил балансаа бариад явж байгаа. Нийгмийн даатгалын дөрвөн сангийн үзүүлэлт одоогоор ийм байна.

-УИХ-д хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн асуудал яригдаж байна. Энэ хуулийн гол концепц, агуулга нь юу вэ?

-Хувийн тэтгэврийн сан байгуулах зорилт манай бүх бодлогын бичиг баримт дээр байгаа. Алсын хараа 2050, Тэтгэврийн шинэчлэлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө гэх мэт төслүүдийн хүрээнд манай яам засгийн газарт таван хуулийн төслийг өргөн мэдүүлсний дөрвийг нь батлаад ирэх оноос хэрэгжүүлэх гэж байна.

Тэтгэврийн хууль, тэтгэмжийн хууль, ослын даатгалын тухай хууль, нийгмийн даатгалын ерөнхий хууль гэсэн дөрвөн хуулийг баталсан. Нэг хуулийг хараахан батлаагүй намрын чуулган руу шилжүүлсэн нь хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл байгаа.

Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болж холбогдох байнгын хороод хэлэлцүүлгээ хийгээд, бэлтгэл ажлаа ханган, дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн гол онцлог нь улсын тэтгэврийн сантай өрсөлдөхөөр тусгаагүй, Яагаад гэвэл засгийн газраас өргөн барьсан хууль бүрд хувийн тэтгэврийн даатгалын сан нь улсын тэтгэврийн даатгалын санд одоо төлж байгаа шимтгэлээс хуваалцахгүй. Нийгмийн даатгалд хамрагдсан хүмүүс нэмэлтээр буюу сайн дураараа хамрагдах үндсэн үзэл баримтлалтай бичигдсэн хууль байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал зах зээл дээр хувийн тэтгэврийн сангууд ажиллаж эхэлнэ. Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдсан хүмүүс сайн дурын хэлбэрээр даатгуулаад тэтгэвэрт гарахдаа улсын сан, хувийн сангаас давхар тэтгэвэр авах боломж нь бүрдэх хуулийн төсөл байгаа юм.

-Энэ санд даатгуулбал хэдэн хувийн хураамж төлөх вэ?

-Хуулийн төсөл дээр хэдэн хувь төлөхийг нь заагаагүй. Олон улсын жишгээр энэ асуудал гэрээгээр зохицуулагддаг л даа. Тухайн ажилтантай хувийн тэтгэврийн сан гэрээ байгуулахдаа боломжит хувийг харилцан ярилцаж, тохиролцох байдлаар шийдэх юм.

Б.НАРАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-12 43.242.243.124

хэзээ 5 жилээр тооцуулж зөрүүг олгох гээд бна. 5 жилээр тооцуулъя гээд очиход өргөдөл авахгүй бүх мэдээлэл манай санд байгаа гээд аваагүй. одоо болохоор өргөпөл өг,линкээр бзртгүүл ч гэх шиг. аоай хоцроогоод хохироосон биш биз.

Avatar

Иргэн 2023-12-12 66.181.180.54

Ирээдүйн тэтгвэр авах залуус хэлхэд 65-настай тэтгэвэр тогтоолгоно үнэхээр хүнд шүү, ялангуяа биеийн хүчний ажил хийдэг хүмүүс бол бүр боломжгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2023-12-12 59.153.87.9

2018 он хүртэл гэчээд 2019.1 сараас гэсэн бхын гол дунд нь 1 жил бхгүй бна яах гэж ингэж бдын😡😡

Avatar

f 2023-12-12 203.217.139.240

Songuuliin show shuu dee!!! Khudlaa !!!!

Avatar

төрийн албан хаагч 2023-12-12 202.131.245.69

Дүүргийн НДХ-ийн архив, лавлагаа олгодог ажилтнууд, мөн зарим байцаагч нарт одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм журмаа мөрд гэж хэлээч. Нд-ийн дэвтэрт бүрэн бичилт байхад заавал лавлагаа авчир гэж нэхнэ. ажлаа мэддэг нь авах хэрэггүй гэнэ. эсвэл дутуу гаргаж өгнө, дутуугаа цаасан баримтаас шүүлгэе гэхээр огт хөдлөхгүй. лавлагаа нэхсэн дүүрэг нь журмаа мэдэхгүй. 3 өөр байцаагч нэг хүний тэтгэврийг 3 янзаар бодох гээд хүнд суртал дарамттай үйлчилгээтэй байна шүү НДЕГ-аа.

Avatar

Нэргүй 2023-12-12 139.5.216.43

7жилээр бодогдсон тэтгэврийг 5н жилээр болгоход агаад зарим нь нэмэгдэхгүй гэж тийм үндэслэл баймааргүй юм. эсвэл яаж ийж. байгаад суутгачих арга хайгаад байна уу.нөхөн олгох ёстой гэсэн хэзээ олгох вэ

Avatar

Хохирогч 2023-12-12 202.55.188.38

7 жилээр тогтоож 1600 000 аар хохироосон хохирлоо хэнээс авах вэ хууль санаачилж дэмжиж батлуулсан төрийн эрх мэдэлт та нараас авхуу улсаас хумсалхуу нэрийн данс нэг хэсэг байснан яах бол

Avatar

Иргэн 2023-12-12 104.28.98.106

Ажлаа мэддэг сайн хүн байна. Ойлгомжтой тайлбарлаж өгсөн явдалд Танд талархал илэрхийлье. Сайн сайхныг хүсэн ерөөе. Сэтгүүлчдээ бас баярлалаа

Avatar

Иргэн 2023-12-12 59.153.112.35

ажилласан жилдээ нийгмийн даатгалд өгсөн бүх мөнгөө тэтгэвэрт гарахдаа бүгдийг нэг мөсөн авбал яах бол

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.176.186

насаараа эмч хийж олон хүний амь аварсан 85-тай аав минь 700к авч байхад цагдаагаас тэтгэвэрт гарсан 47 той нэг ангийн хүүхэд маань 1.7 сая авч бгаг юу гэж ойлгох вэ!

Avatar

Зочин 2023-12-12 66.181.179.151

Тэтгэвэр гэдэг чинь Нийгмийн даатгалын санд төлсөн дүү авсан цалингаараа тогтоогддог болохоор хүнтэй харьцуулах боломжгүй . Цагдаа төрийн тусгай албан хаагч авдаг цалин нь өндөр байсан юм байлгүй дээ

Avatar

зочин 2023-12-12 202.131.245.69

САЯ ЦАЛИНГИЙН ИТГЭЛЦҮҮР ГАРГАЖ АЛЬ БОЛОХ ЭНЭ ЗӨРҮҮГ БАГАСГАЖ БАЙГАА ДАА. НДЕГ-Т ХАНДАЖ ШАЛГУУЛЖ БОЛНО ГЭЖ ЯРИЛЦЛАГАД БАЙСАН.

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.189.65

7 jiliig 5 jileer togtooxod buurna ch gej baixgui ee. 2013 onoos umnuxig 1404k gej deed xyazgaar togtooson ni buruu. Eniig odoogiin une tsene ruu oirtuulax xeregtei sh dee. Neriin dansand xurimtlagdsan mungu ix baigaa xyn ene munguu avmaar baina shuu

Avatar

Алтан 2023-12-12 103.212.116.136

10% тэтгэвэрийг нэмэж ялгаварсан ахмадынхаа тэтгэвэрийг бусадтай нь адилхан болгоочээ. Бид ч бас 32с 37 жил ажилсан гомдолтой бна.

Avatar

Нэргүй 2023-12-12 202.126.88.208

юу гэнээ ажилласан 5 жил сонгоод 7 жилд буюу 84 т хуваагаад биз дээ одоо болохоор 5 жил сонгоно гэж элийрээд бна аа.

Avatar

Зочин 2023-12-12 66.181.179.151

Чи өөрөө элий юм биш үү. Чиний 7 жил сонгоод 84 сард хуваасныг одоо 5 жил болгоод 60 сард хуваана гэж бна. Хамгийн энгийнээр чи нэг боорцгийг 7 хуваах 5 хуваах хоёрын хүнд хүртэх нь аль нь том байх уу тэгээд ойлгочих

Avatar

Нэргүй 2023-12-12 188.162.254.83

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

зочин 2023-12-12 202.131.245.69

тэтгэвэрийн бүх хүнд адилхан 100 мянган төгрөг өгнө гэдэг нь ямар бэлэг юм уу. тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж байгаа бол тодорхой хувиар л нэмэх ёстой. эрхэлж байсан ажл мэргэжил буюу албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл, авч байсан цалин орлого гээд зохих шалгуураар тогтоогдсон тэтгэврийг ижил болгох гэж байгаа юм шиг балай юм хийхээ боль. хүнд хүчир биеийн болоод оюуны ажил хийж буй хүмүүс л хохирно.

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.177.91

Л.Оюун-Эрдэнэ гэдэг нөхрийн гаргасан шийдвэр МАН УИХ дах бүлэг дэмжсэн.МАН сүүлийн 8 жилд үнийн өсөлтийг гааруулчихаад одоо мэддэг тэгшитгэх

Avatar

Нэргүй 2023-12-12 202.126.88.66

их авдагт нь их бага авдагт нь бага нэмэх гээд бга санааг чинь ойлгож бнаа адгийн шаар минь

Avatar

ккк 2023-12-12 202.131.245.69

чи 800 мянгын тэтгэвэртэй 80000 төгрөг, нөгөө хүн 500 мянгын тэтгэвэртэй 50000 авах байтал ийм маягаар тэгшитгэж нэмүүлсээр байгаад чамтай адилхан тэтгэвэр авдаг болно. Гэтэл чи 30 жил эмч, багшаар бага цалинтай ажилласан, нөгөө хүн үүдэнд жижүүр, эсвэл огт ажил хийхгүй байж 500.0 мянгын тэтгэвэртэй болсон бол ингэж ойлгох уу. чи бол ажилгүй байсан шимэгч нь юм байна даа. зүгээр мөнгөжих гэсэн санааг чинь бас ойлгоод байгаа юм.

Avatar

Netizen 2023-12-12 202.126.89.21

undsen zorilgo ni yalgaatai baidlig arilgah shuudee. ene ni ch zov baih daa

Avatar

Иргэн 2023-12-12 202.21.117.194

эрэгтэй хүний насыг наашлуулах шаардлагатай .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж