Ньюс хөтөч: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2023.12.12/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09.00 цагт: 

  • Хэвлэлийн Хүрээлэнд: НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй, найдвартай орчныг хамгаалах удирдамж боловсруулж, гишүүн орнуудаар хэлэлцүүлж байна. Энэхүү баримт бичгийг Монгол Улсын оролцогч талууд хэлэлцэж санал зөвлөмж өгөх уулзалт болно.

10.00 цагт: 

  • УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.
  • МУИС-ийн номын санд: “Монгол төлөөллийн ардчиллын институтуудын чиг үүргийн хэрэгжилт”-ийн бодлогын судалгаа, зөвлөмжийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын сангаас танилцуулна. Утас: 9976-3656.

11.00 цагт: 

  • ЭМЯ-н дээр Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

11.30 цагт:

  • “Монгол ньюс” мэдээлллийн төвд: Монголд усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан “Говь+Ус буюу Өмнийн говийг усжуулах шийдэл” хэлэлцүүлгийг Усны газар, Монголын үндэсний Усны ассоциацитай хамтран зохион байгуулна.
  • “Рамада” зочид буудалд: “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Хүний эрх хамгаалагчдын үндэсний V зөвлөгөөний талаар мэдээлнэ. Утас: 9917-0361.
  • Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого үргэлжлэн явагдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж