Холимог тулааны өсвөр үеийн Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Холимог тулааны өсвөр үеийн Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Холимог тулааны өсвөр үеийн Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ
Бахрейн улсад 2023 оны холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд дөрвөн жинд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдсөн. Үүнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Тодруулбал, ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Г.Сарнай нар тус тус медалийн тавцанд зогсов. Мөн 61.2 кг-д У.Бартанбаатар, дунд насны 62 кг-д М.Өнөмөнх нар тулалдаж шагналт байруудад шалгарсан гэж Монголын холимог тулааны холбооноос мэдээллээ.
Баг тамирчдыг Монголын холимог тулааны холбоо болон "Болд Нударга" клубын дасгалжуулагч Т.Болдбаатар ахлан оролцсон аж.  Энэ удаагийн өсвөр үеийн Азийн аваргад нийт 18 орны шилдэг залуу тулаанчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж