"CS2"-ийн шинэ од 16 настай Данил Крышковец гэж хэн бэ?

"CS2"-ийн шинэ од 16 настай Данил Крышковец гэж хэн бэ?

"CS2"-ийн шинэ од 16 настай Данил Крышковец гэж хэн бэ?

"Counter Strike 2" видео тоглоомын ертөнцөд "donk" буюу Данил Крышковец гэх 16 настай цахиур хагалан гарч ирлээ. Оросын "Team Spirit"-д харьяалагддаг тэрбээр саяхан болсон "Betboom Dacha" тэмцээнд багийнхаа хамтаар түрүүлэн өөрөө тус тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм. Энэхүү амжилтаараа тэрбээр "HLTV"-ийн зохион байгуулсан тэмцээний шилдгээр шалгарсан түүхэн дэх хамгийн залуу хоёр дахь тоглогч болжээ. "Team Spirit" тэмцээний шигшээд нутгийн "Virtus.pro" багтай учраа таарсан бөгөөд эхний хоёр ээлжийн тоглолтод хожигдож, хүндхэн байдалд орсон ч дараалан гурван ээлжийн тоглолтод ялж, аварга болж чадсан.

Тус тэмцээний дараа 180 мянган ам.долларын эзэн болсон Данил Крышковец дараах ярилцлагыг өгчээ.

-Анхны шилдэг тоглогчийн шагналаа авсанд баяр хүргэе. Хэдийгээр уйтгартай асуулт ч сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Гайхалтай, үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Их ядарсан учир сайн мэдэрч чадахгүй байгаа тийм л баяр хөөрийг мэдэрч байна.

-Гайхалтай эргэн ирлээ. LAN тэмцээний түүхэнд 0-2 гэсэн хар нүхнээс эргэн ирсэн анхны баг боллоо гэж харлаа. Чиний анхны таван ээлжийн тоглолт хэр хэцүү байв? 

-Бид эхний хоёр дээрээ хожжих байсан юм. Уг нь гаргахааргүй алдаанууд байсан ч гаргалаа. Энэ нь ч тус боллоо.

-"Virtus.pro" багийг хоёр финалд хожлоо. Тэдний эсрэг тоглох ямар байдаг вэ? Видео тоглоомын төгсгөлийн босс шиг байдаг уу?

-"VP" бол гайхалтай баг. Тэдний тоглолтын хэв маяг өвөрмөц. Энэ ч утгаараа эсрэг тоглоход үнэхээр хэцүү байдаг. Тэдний эсрэг үе бүр хэцүү, хүч их шаарддаг. Үе бүрт, шийдвэр гаргах бүрт хэцүү сонголт хийлгэдэг.

-Тэмцээний туршид чи сэтгэл хөдлөлөө ил гаргаж, заримдаа тоглолтоосоо халих юм. Ингэж тоглох хэр нөлөөтэй, чухал юм бэ?

-Миний хувьд энэ бүхэн чухал. Би аль болох сөрөг бодлуудаа гаргаж, эерэг зүйлсийн талаар бодож, тоглолтоо мэдэрч байхыг хичээдэг. Энэ нь ч манай багийн тоглолтод нөлөөлдөг. Тэгээд ч хөгжилтэй шүү дээ. Надад энэ таалагддаг.

-Хоолой чинь сөөсөн үү? Тэмцээн долоон хоног үргэлжиллээ шүү дээ. 

-Тиймээ, ойлгомжтой шүү дээ.

-Танай багийн арын албаныхан ч сайн дэмжлээ. Тэдний дэмжлэг хэр нөлөөлсөн бэ? 

-Бид тэднийг сонссон. Үнэхээр тусалсан. Эргэн ирэх, цувралд ялалт байгуулах шалтгааны нэг байлаа.

-Анубис дээрх эргэн ирэлтийн талаар асуумаар байна. Эгзэгтэй үед танай багийн "zont1x" хоёрын эсрэг ганцаараа ялалт байгуулсан. Тэр үед юу бодогдож байсан бэ?

-Манай дасгалжуулагч сайн төлөвлөгөө боловсруулсан гэдгийг бид мэдэж байсан. Яг л түүний хэлснээр хийвэл бид нэг үед төдийгүй цувралд ялна гэдгээ мэдсэн. Би ч тайван байсан. Бид яг л төлөвлөгөөгөө дагасан. Яг эгзэгтэй мөчид "zont1x" супер ухаалаг байсан шүү.

-Чиний нөлөө ч үлэмж байсан. Ялангуяа нэмэлт цагт хоёр дараалан эсрэг багийнхаа хоёр дайсныг "унагаасан". Тэр талаараа яриач?

-Би бүр тоглолтдоо бүрэн утгаараа төлөвлөрчихсөн байсан. Миний нүд зөвхөн бууны овоо хараан дээр л явж байлаа.

-"Lan"-ийн хоёр тэмцээнд оролцоод хоёр түрүүллээ. Энэ баг хэр хол явах вэ?

-Үнэхээр, үнэхээр хол явна.

-Энэ шилдгийн шагнал цаашдын олон цом, шагналын анхдагч болсон биз? 

-Хэрэв бид энэ эрчээ алдалгүй явж чадвал амжилт гаргах нь гарцаагүй.

Данил Крышковец нь Томск хотоос гаралтай бөгөөд мэргэжлийн тамирчин болохын тулд өдөрт 14-15 цагийг компьютерын ард өнгөрүүлжээ. Эцэст нь "Spirit" багийн анхаарлыг татаж, 16 насандаа Сербийн Белградыг зорьж, багийнхантайгаа хамт бэлтгэл хийх боломжтой болсон гэнэ. Белградын интернет сайн бөгөөд Томскоос тав дахин бага "ping"-тэй аж. Мөн түүнийг Сербид авчрахын тулд багийнх зүгээс виз, амьдрах зөвшөөрөл, орон байр гээд бүх талаар нь дэмжжээ.

Түүний хувьд 12 насандаа л ах нартайгаа баг болж, Томск хотын "Counter Strike"-ийн тэмцээнүүдэд түрүүлж байжээ. Харин удалгүй "Team Spirit"-ийн академид элсч, "FACEIT"-ийн "Pro League"-д уригдсан түүхтэй. Түүний насан дээр өмнө нь ганцхан тоглогч л "Pro League"-д уригдаж байсан нь өдгөө "G2 Esports" багт хүчин зүтгэж буй дэлхийн шилдгүүдийн нэг "m0NESY" буюу Илья Осипов. "donk"-ийн хувьд "Pro League"-д 15 насандаа 27.5 аллага дунджилж, 67 хувьтай дайснуудынхаа духанд сум зоожээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр дайснуудаа устгахдаа голцуу толгойд нь бууддаг гэсэн үг. Мөн тэрбээр "Pro League"-д 72.5 хувьтай ялалт байгуулсан үзүүлэлттэй.

"donk"-ийн шүтээн нь "NiKo" бөгөөд дуртай буу нь "AK-47" гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-12 202.21.124.29

Оросуудыг үндэстнээр нь cancelдаяаа

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.185.18

сайн бна эх орондоо буцаад ирээдүйд украйны фашистуудыг устгах дроны оператор болж украйны нацистуудын эрлэг нь болно

Avatar

Нэргүй 2023-12-12 202.179.27.15

аймаар ч юм шиг… бахархамаар ч юм шиг . .. кк

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.188.13

Фашист Путлер Оросын залуу үеийг ингэж л өсгөж бна даа !

Avatar

Нэргүй 2023-12-12 71.239.25.243

chamd hamaagui hujaagiin sheesee

Avatar

Бадарч тахар 2023-12-12 66.181.185.27

Сиигаа тоглоод гэртээ харихгүй байгаа манай баньд нар сонсож баймаар мэдээ байна ! Гэхдээ том хүний яриатай өтөлчихсөн хүүхэд байна ! 17 хүрэнгүүт нь цэрэгт татаж Укрианд явуулах хэрэгтэй Путин ! 67 н хувьтай духанд нь сум зоодог гэж байна том үзүүлэлт шүү !!

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.184.220

нутагтаа очвол 2 жилийн дараа л гэхэд украйны хөрсийг боловсруулах пистицит бордоо болно.

Avatar

Нэргүй 2023-12-12 202.179.25.29

Тэр үед Украйн гэж байх, байхгүйг хэн ч мэдэхгүй нь сайхан

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.179.139

Tэр үед Орос нь 10 хуваагдаад бутарсан байх болно

Avatar

fkpts_ 2023-12-12 216.38.195.74

OC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж