Ховдын хүчирхэг баг Төв аймгийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Ховдын хүчирхэг баг Төв аймгийг буулган авлаа

Ховдын хүчирхэг баг Төв аймгийг буулган авлаа
Монголын үндэсний бөхийн холбооны “Pepsi-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд өндөрлөх дөхөж байна. Өчигдөр/2023.12.11/ “С” хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаан Ховд-Төв аймгуудын дунд өрнөж, Ховд аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авав.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /5/ улсын заан Б.Бат-Өлзий /3/ улсын харцага Г.Ганхуяг /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож /2/, аймгийн арслан У.Батцоож /1/ нийт 16 даваа авсан бол Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /2/, аймгийн хурц арслан Э.Төгөлдөр /1/ аймгийн арслан Л.Даваажамц /3/, аймгийн арслан Н.Дашдаваа /1/, аймгийн арслан Л.Энхтүвшин /2/, нар нийт 9 даваа авав. Төв аймгийн баг сэлгээгүй барилдав.
Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ө.Даваабаатар нар ажиллав. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Өнөөдөр 19.45 цагаас Өвөрхангай-Сэлэнгэ аймгийн багууд барилдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж