Нийслэлийн засаг захиргааны нэгж томрохын хэрээр зардал өсч буй тухай яриа гардаг ч тэгсгээд намждаг. Энэ удаад нийслэлийн 2022, 2023 оны төсвийн зарцуулалтыг авч үзвэл нэгж, төвүүд байгуулах нэрээр зардлыг өсгөжээ. Тухайлбал, Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн нэгжийг 2022 онд байгуулснаар 184 сая, 234 мянган төгрөг зарцуулсан бол 2023 онд 141 сая, 888 мянган төгрөг, Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг 2023 онд байгуулснаар 1 тэрбум, 759 сая, 437 мянган төгрөг зарцуулсан байна.
Доорх хүснэгтээр нийслэлийн төсвөөс шинээр төсөв зарцуулахаар байгуулагдсан нэгжүүдэд 2022 он болон 2023 онд хуваарилсан зардлыг харуулав.
Шинээр төсөв зарцуулахаар байгуулагдсан нэгжүүд | 2022 он | 2023 он |
Бодлогын судалгаа, шинжилгээний төв ОНӨТҮГ | 3,815,992.50 | |
Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгж | 202,723.50 | 205,025.20 |
Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн нэгж | 184,234.30 | 141,888.50 |
Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц төслийн нэгж | 59,207.30 | 55,654.90 |
Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж | 1,759,437.80 | |
Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгж | 3,102,067.00 | |
Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар | 2,819,750.10 | |
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар | 651,061.50 | |
Биеийн тамир, спортын газрын байр ашиглалттай холбоотой тогтмол зардал | 7,920.00 | |
Нийгмийн хамгааллын тусгай төв | 750,676.80 | |
Нийслэлийн төр захиргааны авто бааз | 1,409,328.20 | |
Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК-ийн үйл ажиллагааны зардал | 3,470,000.00 | |
Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах зардал | 6,778,506.00 | |
Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захилгааны байгууллагуудын нүүлгэлтийн зардал | 300,000.00 | 300,000.00 |
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн орон нутгийн зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөр | 7,895,137.00 | 7,671,534.60 |
Дамжуулан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр | 31,475,690.50 | 92,707,858.40 |
Г.ХОРОЛ