МАН-ын амлалт ба шаварт унасан шарын эзэн

МАН-ын амлалт ба шаварт унасан шарын эзэн

МАН-ын амлалт ба шаварт унасан шарын эзэн

Нийслэлчүүд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг “Шаварт унасан шарын эзэн” гэж нэрийдэх болов.

Ирэх оны орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд ялагдах уу, ялах уу гэдэг сонголтыг хийхэд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хийх ажлаас ихээхэн шалтгаалах болоод буй. Учир нь, МАН сүүлийн найман жил Засгийн эрх барихдаа нийслэлийн гэр хорооллын 12 мянган өрхийг орон сууцанд хамруулж чадаагүй атлаа сонгууль дөхлөө гэсэн шиг гэнэт амь орцгоож, дэд төвүүдээ түшиглэн гэр хорооллыг барилгажуулна гэж ярих болсон нь “Бардам ам шалдан гуя”-чуудын үлгэрийг ч санагдуулах болсон. Орон нутгийн сонгууль болоход ердөө арав хүрэхгүй сарын хугацаа үлдээд байгаа. Энэ хугацаанд гэр хорооллынхныг мянга мянгаар нь тохилог сууцанд оруулж чаддаггүй юм аа гэхэд ядаж нийтийн тээвэрт парк шинэчлэл хийн, амласан ёсоороо 600 автобус шинээр үйлчилгээнд гарган, амь тавих шахам байгаа автобуснуудыг актлахгүй бол орон нутгийн сонгуулиар захын иргэн энэ талаар ам асуух болж буй.

Дээр нь түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зоригтой алхам хийхгүй бол “2028 онд метротой болно” гэдэг үлгэрээ ярьсаар суувал оноо авах биш харин ч оноо алдаж, сонгуулиар нийслэлд үсгүй болтол хусуулж мэдэхээр байна.

Гэхдээ эрх баригчид иргэдийн толгойг эргүүлэхдээ гаргуун тул Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараар дамжуулан “20 мянган айл өрхийн дулааны хэрэглээг цахилгаан халаагуураар шийднэ, 80 мянган өрхөд угаарын хийг давхар шатаах зуухаар хангана” гэх амлалт өгөн,  сонгуулийн шоугаа эхлүүлээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХӨГЖИХГҮЙ 2023-12-11 203.98.76.4

100 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ Л МОНГОЛ ХӨГЖИХГҮЙЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.184.220

шаварт шигдсэн шазруун тагжгар шүү дээ, олны өмнө их гарах тусмаа л ихээхэн гүнзгий шигдэх нь тодорхой.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.183.22

МАН байгаа цагт энэ улс, нийслэл хот ч тэр өөдлөхгүй

Avatar

их мэдэгч 2023-12-11 203.23.199.253

МАНАН

Avatar

Нэргүй 2023-12-11 202.179.11.230

Sumiyabazar gedeg novshiig ali hedii ni ogtsruulsan bol ta nar ingej amaaraa shoroo umhehgui baisan yum.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.83

Нийслэлийг удирдана гэдэг ЕС-с ч амаргүй ажил.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.188.13

Насаараа ардчиллыг дэмжиж ирлээ, Баттулга гарч ирэх гээд байхаар чинь одоо болихоос яахав ?! Баттулга дахин өндөр албанд гарч ирвэл Монголыг Хятадад зарчихна шүү дээ ! Эсвэл улааны бууны нохой чинь Орос цэргийг уриад оруулаад ирнэ, тэд нь буцаад хэзээ ч гарахгүй, Монголын бие даасан бай дал будаа болноо !
За ийм л бна даа !

Avatar

zochin 2023-12-11 76.67.107.193

Заавал үзэx видео: https://www.youtube.com/watch?v=q6Aom2UZiA

Avatar

Зочин 2023-12-11 139.5.219.94

нямбаа сонгуульд нэр дэвшихгүй бүүр их том суудал мөрөөдөж хотын дарга болсон хэдхэн сарын дараа л мэдэгдэнээ

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.40.213

АН-ынхан нийслэлд ялахын тулд нямбаатарын бүх ажлыг тасалдуулж саад тотгор болж байж л иргэдээс коко үнэлгээ авна гэдгийг маш сайн мэдэж байна. За тэгээд хар пиар цацаад байж дээ. Ямар ч зөв ажил санаачилсан АН-ын талаас буруутгасаар байх болно. Харин иргэд засаг даргаа ойлгох эсэх нь тэднйи улс төржилт намын харьяаллаас шалтгаална.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.183.22

МАН хулгайчуудын амлалт битий хэл улс орны ирээдүй ч алга боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж