Нийслэлчүүд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг “Шаварт унасан шарын эзэн” гэж нэрийдэх болов.
Ирэх оны орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд ялагдах уу, ялах уу гэдэг сонголтыг хийхэд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хийх ажлаас ихээхэн шалтгаалах болоод буй. Учир нь, МАН сүүлийн найман жил Засгийн эрх барихдаа нийслэлийн гэр хорооллын 12 мянган өрхийг орон сууцанд хамруулж чадаагүй атлаа сонгууль дөхлөө гэсэн шиг гэнэт амь орцгоож, дэд төвүүдээ түшиглэн гэр хорооллыг барилгажуулна гэж ярих болсон нь “Бардам ам шалдан гуя”-чуудын үлгэрийг ч санагдуулах болсон. Орон нутгийн сонгууль болоход ердөө арав хүрэхгүй сарын хугацаа үлдээд байгаа. Энэ хугацаанд гэр хорооллынхныг мянга мянгаар нь тохилог сууцанд оруулж чаддаггүй юм аа гэхэд ядаж нийтийн тээвэрт парк шинэчлэл хийн, амласан ёсоороо 600 автобус шинээр үйлчилгээнд гарган, амь тавих шахам байгаа автобуснуудыг актлахгүй бол орон нутгийн сонгуулиар захын иргэн энэ талаар ам асуух болж буй.
Дээр нь түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зоригтой алхам хийхгүй бол “2028 онд метротой болно” гэдэг үлгэрээ ярьсаар суувал оноо авах биш харин ч оноо алдаж, сонгуулиар нийслэлд үсгүй болтол хусуулж мэдэхээр байна.
Гэхдээ эрх баригчид иргэдийн толгойг эргүүлэхдээ гаргуун тул Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараар дамжуулан “20 мянган айл өрхийн дулааны хэрэглээг цахилгаан халаагуураар шийднэ, 80 мянган өрхөд угаарын хийг давхар шатаах зуухаар хангана” гэх амлалт өгөн, сонгуулийн шоугаа эхлүүлээд байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ