Сурвалжлага: Үйлдвэрүүд гурилын үнийг 200-400 төгрөгөөр нэмжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.12-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Үйлдвэрүүд гурилын үнийг 200-400 төгрөгөөр нэмжээ

Сурвалжлага: Үйлдвэрүүд гурилын үнийг 200-400 төгрөгөөр нэмжээ

Цаг агаартай холбоотойгоор энэ жил ургац төдийлөн арвин байгаагүй. Түүнийг дагаад энэ жил гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ ч өсч байгаа. Тухайлбал, буудайн гурилын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаан буудай тариалалт энэ жил бага байсан учир гарц багасч, дээд гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрчээ. Мөн гурилын үнэ кг тутамд өсч, үүнээс болоод талх, нарийн боовны үнэ нэмэгдсэн болохыг иргэд хэллээ.

Хүнсний зах, дэлгүүрүүдэд худалдан авалт сайжраагүй, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт багасч байгааг худалдагчид хэлсэн юм. Гурилын хувьд Улаанбаатар гурил үнэ нэмээгүй ч дээд гурил 9-11 сард үйлдвэрлээгүй. Харин "Алтантариа" үйлдвэр гурилын үнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард нэмсэн. Мөн "Хурх" гурилын үнээ кг тутамд 300 төгрөгөөр нэмсэн гэв. Худалдаачид гурилын татан авалтыг долоо хоног тутамд хийдэг ч түгээлт сар бүр багасч байгааг мөн онцоллоо.

ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ҮНЭ НЭМСЭН ШАЛТГААНАА ХЭЛДЭГГҮЙ

Гурилын үнэ үндэслэлгүй өссөн гэж үзсэн гол шалтгааныг гурил үйлдвэрлэгчид 2021 онд улаан буудайг тонн тутамд дунджаар 698.8 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол 2022 онд тонн тутамд дунджаар 883.6 мянган төгрөгөөр худалдан авсантай холбож тайлбарлаж байгаа юм. Улаан буудайн үнийн өсөлт 26.4 хувь байна гэж тооцоолсон байна. Гэтэл гурил үйлдвэрлэгчид үнийн өсөлтөө дунджаар 52.3 хувиар нэмсэн. Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэгчдийн гол түүхий эд болох улаан буудайн үнэ 26.4 хувиар өссөн байхад нэг кг тутам дахь гурилын үнэ 52.3 хувиар нэмэгдсэн нь үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн дүгнэхэд хүргэсэн гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас өнгөрсөн долоо хоногт онцолсон.
Харин худалдагчдын зүгээс түгээгч нартай л харьцдаг учир бид падаан дээр гарын үсэг зураад л авдаг. Үнэ нэмэхдээ үйлдвэрээс огт тайлбар хэлдэггүй. Нэмэгдсэн дүнгээр ирсэн гээд л орхидог. Сүүлд үнээ нэмсэн гурилын үйлдвэрүүд улаанбуудайтай л холбож тайлбарлаж байгаа гэлээ.
Зөвхөн нийслэлд ч төдийгүй орон нутагт ч гурилын үнэ нэмэгдсэн бөгөөд кг тутамдаа 400-600 төгрөгөөр нэмэгдсэн байна. Баруун аймгуудын тухайд 50 кг гурил 120-125 мянган төгрөг байгаа бөгөөд үнийг буулгаж өгөх, хил залгаа боомтуудаар импорт хийх эрх зүйн орчинг бүрдүүлж, гаалийн албан татвараас чөлөөлж өгөх хүсэлтийг ч аймгийн удирдлагууд нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд өгчээ. Одоогоор харьяа яамнаас нь ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд зах зээл дээрх өрсөлдөөнд мөн шууд хяналт тавих боломжтой эсэхэд худалдагчид гайхаж байгаагаа ярьсан юм.
НАРИЙН НОГООНЫ ҮНЭ Ч ӨСЧЭЭ
Иргэдийн зүгээс гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг хэллээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногт нарийн ногооны үнэ багагүй өсчээ. Баяр дөхөх үед бүр ч өсдөг гэсэн юм. Худалдаачдын хувьд татан авалтаа багасгаснаа учирлаж, бөөндөж авдаг төвүүд нь үнээ кг тутамд нэмэхээр ашгаа бодоод 100-200 төгрөг нэмэхээс өөр аргагүй байдаг гэдгийг хэлсэн юм. Иргэд нарийн ногоо 200-400 төгрөг өссөн. Гэхдээ тасалдсан ногоо байхгүй. Худалдагчид ашгаа бодож л үнэ нэмдэг байх. Авах бүрд л үнэ өссөн гэдэг тайлбар хэлдэг гэв. Зах, хүнсний дэлгүүрийн үнэ 50-100 төгрөгний зөрүүтэй болсон учир ойрхон дэлгүүрээс хүнсээ авах нь амар байдаг аж.
Мөн үйлдвэрлэгчдийн зүгээс цаашид ч түгээлт багасч, гурилын үнэ өсч магадгүйг хэлжээ.
Нарийн ногооны хувьд жил бүр шинэ жил дөхөх үеэр үнэ өсдөг байна.
БУУДАЙН ҮНЭД ҮР, БОРДООНООС ГАДНА ШАТАХУУН ХАМААРДАГ

Монголын тариаланчдын үндэсний холбооноос "Сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүний үнэ 30-40 хувь нэмэгдсэн" болохыг онцоллоо. Төрийн худалдан авалт бол тухайн жилийн хүнсний буудайн жишиг үнэ болоод явчихдаг уламжлал бий. Хөдөө аж ахуйг дэмжих сан тонн улаанбуудайг ийм үнээр агуулахдаа авна гэж байгаа бол бага үнэ. 2022 онд

  • 1-р ангиллын улаанбуудай 1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаанбуудай 970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаанбуудай 940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаанбуудай 880,000 төгрөгөөр тооцож хүлээн авахаар болсноо зарласан.

Мөн ХХААХҮЯ үнэ зарлахдаа хүнсний буудайг дөрөв ангилж үнэ тогтоосон. Ингэж олон ангилдаг стандартыг өөрчлөхийн төлөө Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо ажиллана. Олон ангилах нь бүтээгдэхүүнийг үнэ цэнгүй болгодог.

Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэн, бодит зардал өссөн тул гурилын үйлдвэрүүдэд борлуулах тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүй болсон. Буудайн үнэд үр, бордооноос эхлээд шатахуун гэхчлэн олон зүйл нөлөөлдөг аж.

Гэрэл зургийг О.Болорсувд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж