Аялал жуулчлал Монголын эдийн засгийг солонгоруулна гэв

Аялал жуулчлал Монголын эдийн засгийг солонгоруулна гэв

Аялал жуулчлал Монголын эдийн засгийг солонгоруулна гэв

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Тогтвортой аялал жуулчлал-Ногоон хөрөнгө оруулалт” чуулган өнөөдөр/2023.12.11/ үндэсний томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчдын дунд боллоо.

Тус чуулган аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдыг дэмжиж бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой. Чуулганы үеэр бизнес эрхлэгчдэд олгож буй боломж, хувийн хэвшлүүдийн санал санаачилгыг хүлээн авч цаашдын хамтын ажиллагааг төлөвлөн, гаргасан саналуудаас төрийн ирээдүйн үйл ажиллагаанд тусгахаар зөвшилцжээ.

Мөн 2024 оны нэгдүгээр сард болох олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаас өмнө энэхүү чуулганд оролцогчдын санал санаачлагыг ажил хэрэг болгон илүү их боломж олгох чухал зорилготой хэмээн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ажлын албаны дэд дарга Ц.Түвшинжаргал онцлоод “Аялал жуулчлал Монголын эдийн засгийг ‘солонгоруулах’, хөгжүүлэхүйц салбар болох боломжтой” гэсэн юм.

Байгаль орчин аялал жуулчлалын яам/БОАЖЯ/ болон Эдийн засгийн хөгжлийн яам, Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо зэрэг мэргэжлийн оролцогч талуудын санал бодлыг сонсохын зэрэгцээ  Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын бодлого, туршлагыг хуваалцсан аж.

Чуулганы үр дүнд, нийт газар нутгийн 20 гаруй хувийг эзлэх тусгай хамгаалалт бүхий  бүс нутгуудад чанарын шаардлага хангахуйц аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, төрөөс анхлан олгож буй аялал жуулчлалын компаниудад олгох 55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн үр дүн хэр байгаа, үлгэр жишээ болохуйц жуулчны бааз, амралтын газруудыг хэрхэн дэмжих, нэмж байгуулах талаар гээд аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг харилцан хэлэлцэв. Мөн БОАЖЯ-аас улсын хэмжээнд 100 гаруй нисдэг тэрэгний буудал байгуулахаар төлөвлөснөө таницууллаа.

Аялал жуулчлалын салбарт бизнес хийх сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүсийг чуулганыг зохион байгуулагч аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах боломжтойг тус байгууллагын албаны дэд дарга дурдсан юм.

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харьцуулагч 2023-12-11 49.0.139.188

Нөгөө Нигер билүү газрын залуус шиг байх улс олон л байх, гадаад гэхээр сөхөрчихдөг улс яанаа яана.

Avatar

Нэргүй 2023-12-11 43.228.130.63

shaadg pop gar shvv ene sdak

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж