Сайдыг огцруулахын тулд тэмцэх хэрэгтэй, АН-ынхаан

Сайдыг огцруулахын тулд тэмцэх хэрэгтэй, АН-ынхаан

Сайдыг огцруулахын тулд тэмцэх хэрэгтэй, АН-ынхаан

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.12.11/ Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах шаардлага тавьж байгаагаа мэдэгдэв.  Сөрөг хүчний зүгээс тавьж байгаа энэхүү сайд огцруулах шаардлага анхных биш. Учир нь, 20 гаруй хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцрох ёстой гэх асуудал хөндөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн.

Харамсалтай нь, өнөөдөр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох нь битгий хэл шаардлагынхаа хариуг ч авч чадаагүй сууж буй.

Цэрэгт татагдсан залуус амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж байхад Засгийн газрын тэргүүн нь өнөөдрийг хүртэл хөдлөөгүй, хариу ч өгөөгүй сууж байна гэдэг бол зөвхөн сөрөг хүчнийхнээ үл тоож буй төдийгүй Монголын ард түмнийг ч үл хүндэтгэж буйн нэг илрэл.

Гэвч Ардчилсан намынхны Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудал зөвхөн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээр унтарч орхив. Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг тавьсан шаардлагынхаа эцсийг үзэхийн төлөө зоригтой улс төр хийж, хүчтэй тэмцэл өрнүүлж чадвал ард түмэн даяараа дэмжинэ.

Түлш шатахуун олдохгүй орон нутагт тасарч байгаа асуудлыг сар гаруйн өмнөөс л баруун аймгийнхан тавьсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын яриагаар ОХУ-аас 20 гаруй хоногт огт түлш огт татаагүйгээс тасалдал бий болсон ч юм шиг. Өөр нэг тайлбараар нь бол өмнөх жилийн мөн үеийнхээсээ илүү их түлш, шатахуун хэрэглэдэг болсон нь нөлөөлсөн ч юм шиг эргэж буцсан зүйл ярьсаар өнөөдөр улсаараа бензины эрэлд гарахад хүрээд буй.

Бензин, шатахууны үнэ бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг сөрөг талтай. Тиймээс өнөөдрийн энэхүү хомстол юунд ч хүргэж болзошгүй. Энэ агуулгаараа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зөв боловч харамсалтай нь, шаардлага хүргүүлснээр энэ асуудал нь дахиад л нам дарагдаж мэдэх юм.

Ингэж хоёрын хооронд улс төр хийж гонгинож суухаар талбайд гараад огцруулах шаардлагаа тавиад тэмцээч ээ, Ардчилсан намын гишүүд ээ. 1990 оны ардчилсан хувьсгалыг өвлийн ид хүйтнээр хийж, л амжилтад хүрсэн шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-12-11 103.57.94.127

Ардчилал гэж хаширч гарч ирсэн АН -ынхан Монголчуудыг 30 гаруй жил сүйрүүлж, Элбэгдорж, Баттулга толгойлогчтой цөөн хэдэн нөхөд хагарталаа баяжснаас өөр юу хийж бүтээсэн юм. Төрийн сайд буй хэл тав арван хүн захирч үзээгүй шалдан банди нар МАН -ынбүтээсэн бүхнийг муулж, огцоруулах, зайлахаас өөр санаж сэрэг зүйлгүй новшнууд

Avatar

ИРГЭН 2023-12-11 66.181.182.58

1990 оны ардчилал ард түмний хүссэн ардчилал бишээ??? гуч гаруй жил ардчилал гэж ярьсан, зөвхөн цөөхөн хэдэн залуучууд баяжиж, Их хуралд сууж хүссэнээрээ өөрт ашигтайгаар хууль баталдаг болжээ. Юун АРДЧИЛАЛ вэ? ард түмний хүссэн ардчилал лав.. л бишээ??? Өмч хувьчлал, ЖДҮ, нүүрсний хулгай, газрын луйварчдаар дүүрлээ шүү дээ. ЕРӨНХИЙ САЙДАА ТА газраа авч чадаагүй иргэдийн тоог гаргаач, үүнээс газар авч зарсан иргэд, албан тушаалтнуудыг шударгаар ил болгож зарлаач???

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.83

АНУ тухайн үед 100,000 доллараар санхүүжүүлж ардчиллын хувьсгалыг хийлгүүлсэн гэж байгаашд. 1917 оны Оросын октябрийн хувьсгалыг АНУ 25 сая доллараар санхүүжүүлсэн…

Avatar

ХНН... 2023-12-11 202.179.27.15

АЬИЛГАТАЙ ТЭМЦ ГЭХЭЭР ОРОС ХЯТАДЫГ ХАРААЖ ЗҮХЭЭД БАЙДАГ УЛСУУД ЯГ Л У КРАЙНЫ АРААС ОРОХ НЬ ЭЭ… НУТГААН ҮҮРЭЭД ОРОС ХЯТАДЫГ ДАВЖ АЬЛАНТЫН ДАЛАЙН ЭРЭГ ХҮРЭХГҮЙ ШҮҮ ДЭ.

Avatar

Зочин 2023-12-11 103.212.116.155

Сайд огцорлоо гээд ОХУ хангамжаа нэмэгдүүлэхгүй шүү дээ. Яахав АН-ынханд МАН-ЫН ЗГ-ЫН ОЛОН САЙД ОГЦОРСОН ГЭЖ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙХЭД НЬ ХЭРЭГ БОЛОХ ЮМ БИЗ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.179.11.230

Naaduul chini hudlaa, mungu avaad tag bolno. Ard tumen l huchtei shuu dee. Temtsehgui bol hohi ni benzingui suutsgaa.

Avatar

Нэргүй 2023-12-11 71.239.25.243

AN uursduu baahan hulgai hiisen bolohoor tumsuguu baxuulsan AN iin hujaanuud yaj ch chadahgui.Duugarval uursduu shorongiin zug marsh shaachih geed hetsuu baigaa huurhiis.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.184.45

АН гэж харгисууд зориуд хорлосон. Засагт орж цөлмөхийн дон тусжээ. Ийм нам барууны намд ч байдаггүй. Сонгуульд бол ганц суудал юу л бол

В

Avatar

Нийслэл 2023-12-11 139.5.216.49

АНусаас болж Оросоос ирэх бензин тасалдсан тодорхой, а**с засаглавал НАТО-ийн бааз болж Украйны араас орох нь бүр тов тодорхой

Avatar

zochin 2023-12-11 76.67.107.193

Заавал үзэx видео: https://www.youtube.com/watch?v=q6Aom2UZiA

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.40.213

Сайд Ж.Ганбаатарыг огцруулчихаар л Орос улс бензинээ өгөөд эхлэх юмуу. Туваанаа чи солиорчихсон юмуу. Ингэж ч улс төр хийдэг юм биш шүү. Ингээд тэнэг тэнэг юм яриад байхаар хэн та нарт итгэх юм бэ. хэлэх үг алга

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.83

Сайд Ж.Ганбаатарыг огцруулчихаар л Орос-украйны дайн шууд дуусна гэж АН мунхаглав, хахаха.

Avatar

иргэн 2023-12-11 66.181.179.195

Хэвийн орж ирж байгаа шатахууныг зохион байгуулалтайгаар саатуулчихаад улс төрийн шантааж хийдгээ АН-ынхан болимоор байна. Нүүрсний хулгайд гэрчээр дуудагдаж хамаг булай булхайгаа дуудуулах болохоороо акц хийж байгааг тэнэг хүн ч ойлгохоор л байнаш дээ. Иймэрхүү байвал дараагийн сонгуульд АН-ыг сонгохоо болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.187.139

Огцор огцор л гэх юм,огцруулаад яах бэ,Засгийн газар бүрэн ажилласан нь дээр

Avatar

Эмээ 2023-12-11 202.21.107.75

АН ынхан огцруулах яриа гаа эхлээд ажилдаа орсон нь мэдэгдэж байнаа

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.83

АН-ыхан бодвол АНУ-аас шатахуун оруулж ирж манийгаа тэжээх юм байлгүй хахаха.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.40.213

Бослого тэмцлээс өөр юм ярьдаггүй улсууд. Соотон халтар чимээнээр гэгчээр бензинээ Орос улс өгөхгүй байгаа дээр дөрөөлж эд нар их савсагнаж байнаа. Ингэж л амьдардаг улсууд юм чинь аргагүй. Ер нь бол бензин ирэхгүй байгаа нь эд нар Оросыг шүүмжилсэнтэй холбоотой юм л даа

Avatar

хүннү 2023-12-11 202.9.46.90

Ирэх сонгууль МАН-ых лав биш болох нь тодорхой боллоо. АН ч явахгүй нь Одоо Заргийн Өнөрөө, Үнэн ба Худалчийн Отгонбаатар, Бафка, Бурханы хүү, Осоржамаа, Элийрэгч, Нараа, Буян Жагаа, Босоо Хөхийхөн… гээд “эх орончид” , “шударга үнэнийн дуу хоолой”- нууд ногоон гэрлээр гарах нь. Нөгөө монгол улсыг 100 жил удирдсан МАН эднээм доор үгэлэгдлээ.

Avatar

zochin 2023-12-11 66.181.187.40

Zandanshatar gedeg Bolodintoi yarisan, asuudalgui geed baisan yasan, Zk hudalaa yariad baigaa yum u, Jganbaatar hudal yariad gordood baigaaa yum u

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-12-11 66.181.184.112

MAN-iin nuhud bolohgui butehgui ni zasgaa burduulehees l todorhoi hend ch il,ogtdruulah shaardlaga baisan uu gevel baisaan.bur 2-3 jiliin umnuus ene asuudlaa tavij etssiig hurtel temtseh baisan yum. Odoo 6 sariin nastai zasgiig ogtsruullaa ch yamarch ur dungui ulam l emh zamraagui yum bolno. Ta nar uvur hoorondoo uchraa olj ev neglee l hangaj songuuli daa sain beldej yalalt baiguulah argaa bod oo

Avatar

Зочин 2023-12-11 103.212.116.155

Хоёр хижээл насны эр маргаж байна. Ганбаатарыг огцруулах хэрэгтэй гэж нэг нь хэллээ. Ганбаатарын буруу байхгүй, Хэн ч сайд болсон нефть оргилоод гараад ирэх биш. Харин Оросыг байнга муулдаг АН-д л учир байгаа юм. Одоо ч яахав оросууд арай гал алдуулахгүй .байна. АН засаг барьвал бүр тасрана. гэж нөгөө эр нь хэллээ.

Avatar

зочин 2023-12-11 202.126.90.146

АН барууны холбоотон. Орос хятадуудыг үзэн ядагсад, Үүнийг тэд мэдэхгүй гэж бодоо юу.Ганбаатарыг огцруулаад өөрсдөө орлох гээд байгаа юм уу. Сонгууль болоход 6 хан сар үлдлээ.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.126.90.19

Данхыг зайлуулъя

Avatar

Нэргүй 2023-12-11 71.239.25.243

hujaanuud bayarlah boloogui ee….

Avatar

Нэргүй 2023-12-11 202.21.96.178

Одоо тэгээд ШТС ууд 92 өгч байна уу

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.46.90

үгүй

Avatar

Нэргүй 2023-12-11 202.55.188.116

Огцрох ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж