Нүүрсний хулгайг гэрчлэх УЛСТӨРЧИД

Нүүрсний хулгайг гэрчлэх УЛСТӨРЧИД

Нүүрсний хулгайг гэрчлэх УЛСТӨРЧИД

Нүүрсний хоёр дахь шатны сонсголд оролцох гэрчийн нэрсийг Хууль зүй дотоод хэргийн /ХЗДХ/-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр /2023.12.12/ зарласан. Тэрбээр мэдээлэл хийхдээ "Түр хорооноос зохион байгуулсан эхний сонсголд "Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой 28 багц асуудлаар нотлох баримт шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт сонсч, холбогдох гэрчүүдээс асуулт асуусан. Нийт 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээр 221 гэрч буюу 80.4 хувь нь оролцсон" гэв.

Тэгвэл хоёр дахь шатны сонсголд нэр бүхий улстөрчдийг гэрчээр дуудсан нь олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан Х.Ержан, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ, ЗТХ-ийн дэд сайд асан Д.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн  болон УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг гэрчээр дуудах гэнэ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар,  Сангийн сайд асан С.Баярцогт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, НИТХ-ийн дарга Ж.Батбаясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, хотын дарга асан Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мөн шувуу ажиллагаар эрэн сурвалжлагдаж буй "Тавантолгой төмөр зам"-ын гүйцэтгэх захирал Н.Удаажаргал нарыг нүүрсний хулгайн гэрчээр дуудсан.

"НАМАЙГ НҮҮРСНИЙ “АДМИРАЛ” КОМПАНИТАЙ ХОЛБОН ГҮТГЭЖ БАЙНА"

Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнө нь хэвлэлд тайлбар өгөхдөө "Сүүлийн үед намайг нүүрсний “Адмирал” компанитай холбож хэвлэлээр маш их гүтгэж байна. Сүүлдээ, миний гэр бүлийн хүнийг нүүрс тээврийн компанийн бизнес эрхэлдэг мэтээр бичжээ. Тэдгээр нөхдөд хандаж хэлэхэд та нар битгий горьд. Би та нарын хүссэнээр нүүрсчин, авлигачин болохгүй. Энэ технологийг хэрэгжүүлж буй этгээдүүд удаа дараа улстөрчдийн нэр хүндэд халдах зорилгоор нэг ижил технологи ашиглахаа боль.

Увайгүй аргаар бизнес хийдэг этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас ийм зүйл болж байгааг хэлье.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол миний бие өчиггүй улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний бие “Адмирал” ХХК болон бусад төрлийн асуудалтай ямар нэгэн байдлаар холбоо байхгүйг нотолж байна" гэж байлаа.

"ХЭЛЖ БОЛДОГГҮЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИЙНХАА НЭРИЙГ ЗАРЛАНА"

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн тайлбар нь  “Нүүрсний хулгайчид, тэднээс санхүүжигчид миний тухай хэсэг ярьж, бичиж, сэвцгээжээ. Би ч бүх төрлийн хулгайчдын хорхойтой “алтан” шүдэнд нь зуугдаад удаж байгаа гэдгээ ч сайн мэднэ. Бүү горьд. Хулгайчид, түүний дотор нүүрсний хулгайчид та нарын хууль, ёсыг уландаа гишгэж, бурууг зөв болгож, зөвийг буруу болгох “мунаг” хүсэл чинь бүтэхгүй гэдгийг хэлье. Хулгайчдын бохир мөнгөөр үзэл бодол, сэтгэл зүйгээ залуулдаг нь монголчууд биш”гэх үг.  Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай байнга л тэмцэлддэг тэд хоёулаа ийнхүү 40 их наядын нүүрсний хулгайн гэрчээр дуудагдаж, камерын өмнө "мэдүүлэг" өгөх бололтой.  Тэдний хэн нь гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очихыг нь харж л байя.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.СЭРГЭЛЭНГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБООГҮЙ ГЭЖ ҮЗСЭН

АТГ-аас өнгөрсөн онд нүүрсний хулгайн гол сэжигтнүүд гэж 17 албан тушаалтны нэрийг зарласан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн байв. Тэрбээр АТГ-ын мэдэгдэлд хариу тайлбар хийхдээ "Би ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно.

Гэхдээ би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Сэргээлгэхдээ би нэр төрөө үнэлнэ гэж бодож байгаа.

Нэр төрөө үнэлсэн мөнгөөрөө тойргийнхоо ядарсан иргэдэд гэр өгнө. Надаас гэр хүсдэг иргэд маш олон байдаг. Би тэр асуудлыг нь шийдэж чадахгүй, “Надад боломж алга аа“ гэж явж ирсэн. Намайг харлуулах зорилготой нэг нөхөр гүйгээд байгаа. Цаг нь ирэхээр нэрийг нь зарлана" гэж байлаа.  Үүнээс хэдэн сарын дара АТГ-аас  "Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул  УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно" гэж залруулсан.  Тэгвэл яагаад Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр түүнийг нүүрсний хулгайн гэрчээр дуудсан нь удахгүй тодорхой болох биз.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХЭРЭГ ШҮҮХИЙН ШАТАНД ХЯНАГДАЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Б.Энх-Амгалан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллагдагчаар татагдсан бий.

Тэрбээр 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий тээврийн компанид давуу байдал үүсгэснээр хэргээр ийнхүү шүүхийн хаалга татах нь хэзээ мөдгүй байна.

Прокурорын байгууллагаас хамгийн сүүлд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд холбогдох гурван хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа талаар мэдээлсэн билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗСЭН

"Нүүрсний асуудлаар би шалгагдаагүй. Намайг гүтгэсэн хэвлэлүүдийг шүүхэд өгнө" гэж байсан тэрбээр уг хэрэгт яллагдагчаар татагдсан даруйдаа  бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өнгөрсөн өвөл /2023.01.30/ УИХ-ын даргад гаргаж, УИХ түүний хүсэлтийг хүлээж авсан.   Түүнийг хуулийнхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдод нөлөөлөн, энэхүү хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нэг удаа гэрчээр дуудагдсанаа нүүр номдоо бичиж байснаас хойш уг хэрэг юу болсон нь тодорхойгүй байна. Нэг хэсэг нь түүнийг У.Хүрэлсүхтэй толхилцож, ишиг, хургадандаа тулсан "шан"-г нь ах нь хүртээж байна гэж хардаж буй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан болохоо хуулийнхан мэдээлж байсан билээ.

ШАНАГА НҮҮРС Ч АВААГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЭЭД БАЙСАН САЙД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАВ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газар яллагдагчаар татан шалгах болсон. "Шанага нүүрс ч аваагүй" гэдгээ мэдэгдээд байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-ийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга  хэмжээ авах  саналаа  шүүхэд хүргүүлж байв.

Албан бус мэдээллээр Т.Аюурсайхан нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний зөвлөх С.Энхтөр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авалтын дарга Б.Отгонжаргал, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзориг болон өөрийн шадар туслах И.Даваадорж нараар дамжуулан нүүрсний хулгайд холбогдсон бөгөөд зохион байгуулалттай үйл ажиллагааг дээрх танилуудынхаа хүрээнд явуулдаг байж болзошгүй аж.

Өнгөрсөн өвөл УЕП-оос түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ хүргүүлснийг парламентын гишүүдийн олонх дэмжсэн. Тэрбээр ажнай Д.Бат-Эрдэнэтэй хамт нэг өдөр Төрийн ордноос төрхөмдөө буцсан билээ.

"ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ХАМГИЙН ТҮРҮҮНД ШАЛГАГДАХ ЁСТОЙ"

Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Ард түмний бухимдлыг төрүүлж буй нүүрсний хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрлэгдсэн байдаг. Түүний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Экс Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон. Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийж үндсэндээ зогссон.

Дараа нь Гашуунсухайтын төмөр замд "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж  бодож байна" гэж мэдээлсэн байдаг.

Тэгвэл түүний мөнхийн өстөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрөөс яг нэг жилийн өмнө /2022.12.11/ цахим хуудастаа "Х.Баттулга 2017-2021 онуудад Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавъат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л…Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл" гэж байсан юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг  оффтейк гэрээ байгуулж, төмөр замын бүтээн байгуулалтаас мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хардлага ч бий. Түүнийг нүүрсний мафийн загалмайлсан эцэг гэж буруутгах хүн ч цөөнгүй байна.

Н.УДААНЖАРГАЛ НҮҮРСНИЙ СОНСГОЛД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

Авлига, хээл хахуультай тэмцэх хүрээнд Засгийн газар хэрэгжүүлж буй "шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж буй нүүрсний хэргийн гол сэжигтэн бол "Тавантолгой төмөр зам"-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэг ид дуулиан болохтой зэрэгцээд биеэ эмчлүүлэх нэрээр БНСУ-аар дамжин зугатсан байдаг. Түүнийг Аргентин, Малайзад бүгж байгааг тогтоосон талаар хуулийнхэн мэдээлсний дараа тэрбээр байршлаа сольсон гэгдэж буй. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай эртний найзууд. Түүнийг Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хэмээн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан. Энэ нь экс Ерөнхийлөгчийн хулгай луйврын хамжигч байсных нь төлөө өгсөн шагнал гэж олон нийт одоо ч хардсаар байгаа билээ. Ийнхүү нэг хэсэг Монголын оюутны холбооноос хамтдаа улс төрийн гараагаа эхлүүлж, МАН-ын Шинэчлэлийн хороог байгуулж явсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын бүлэглэл хууль, шүүхийн өмнө дуудагдаж байна.

НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГАНЦ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН 

Тэрбээр нүүрсний хэрэгтээ холбоотойгоор тайлбар өгөхдөө “Би шалгуулахад бэлэн. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. Мөн 2020 оны тавдугаар сарын 6-нд, УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх үед намайг цагдаагийн байгууллагаас шалгасан нь үнэн.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш олон гүтгэлэгт өртсөн. Монгол Улсад 20 мянган жолооч, 450 орчим нүүрс тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь би байсан.

Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнийгээ нуугаагүй. Нүүрс тээврийн компаниуд хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэл байхгүй. Монгол Улсын гааль, хилийн цэргээр яаж гарах юм. Хятадын хил, гаалийг яаж аргалах вэ. Ерөөсөө ийм боломж байхгүй” гэдэг хариултыг өгч байсан юм.

Авлигатай тэмцэх газраас сүүлд мэдээлэхдээ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явж байгааг мэдээлсэн. Түүнийг нүүрс тээвэрлэлийн компанидаа "С" зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэрэгт буруутгагдаж байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

ЯЛ ШИЙТГЭЛЭЭС МУЛТАРСАН САЙД АСАН А.ГАНСҮХ ГЭРЧЭЭР ДУУДАГДАВ

А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулгатай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол улсад учруулсан гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж байсан. Түүнийг сайд байх үед Чингис бондын 280 сая төгрөгөөр овоолсон шороо байгуулсан асуудал хуулийн болон улс төрийн хүрээний сэдэв болж байлаа. Төмөр замын гэх тодотголтой уг хэрэгт тухайн үед ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг нарын хүмүүсийг хуулийнхан шалгаж байсан юм. Хэргийг шалгах явцад П.Бат-Эрдэнэ нь хил давж явсан учраас олон улсад эрэн сурвалжлах хүртэл асуудал хурцдаж байсан. Гэвч 2017 онд Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа энэ хэрэг хаагдсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д....н 2023-12-12 66.181.185.51

удаан жаргалын хөдөлмөрийн баатар цолыг хурааж авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.191.158

Баттулга үнэхээр муухай хүн. АН- самарсан хүн.

Avatar

Нэргүй 2023-12-12 59.153.115.76

монголыг хорлогч хэн бэ …
оньсого таагаарай

Avatar

S 2023-12-12 103.212.119.184

SEKSEER TAICHN80955877

Avatar

ард түмэн 2023-12-12 202.21.125.66

АРД ТҮМНИЙ ИНГЭЖ ТАРХИ ТОЛГОЙГ НЬ ЭРГҮҮЛЖ ТОГЛОХ НЬ ЁСТОЙ ДОРОМЖЛОЛ ШҮҮ.
НАМЫН САНХҮҮЖИЛТ БОСГОХ ПИРАМИД ТОГТОЛЦООГОО АЛЬ АЛЬ НАМ НЬ НҮҮРСЭН ДЭЭР БОСГОЖ ЧАДЖЭЭ.
УЛС ҮНДЭСТНЭЭРЭЭ БИД УХААРЧ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ОДОО БАЙГАА ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮД, НАМ ДАМНАН АЛБА ХАШИЖ БАЙСАН БОЛОН ОДООО БАЙГАА ХҮМҮҮС УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХ НЬ ӨНГӨРЧ.БҮГД НЭГ ХЭТЭВЧТЭЙ.
АРД ТҮМНЭЭР ЗҮГЭЭР Л ТОГЛОЖ БАЙНА…ТАРХИАР НААДАЖ БАЙНА.
ЦАГААН ЗАХТАЙ ЛУЙВАРЧДЫН ЦУГЛАХ ГАЗАР УИХ _ СОНГУУЛЬ НЭРТЭЙ ЖҮЖИГ___ ЁСТОЙ н**ш ЮМАА.

Avatar

Нэргүй 2023-12-12 103.212.119.184

DYRAA TAWILTSI80955877

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.188.13

Лаа лаа

Avatar

Нэргүй 2023-12-12 66.181.188.13

Аььяасүрэн гишүүн шаалгуулахад бэлэн гэнээ !

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-12-12 51.254.96.221

ордонд 3 давхарт ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, хамгаалагчдын ард нуугдсан тогос шиг гоёсон, хөхөө шиг донгодсон төсвийн ХУЛГАЙЧ

Avatar

S 2023-12-12 103.212.119.184

AX NRT SEKSYG SADAR SEXSYGR80955877

Avatar

Монголчууд 2023-12-12 203.17.23.197

БҮГДИЙГ ЦААЗЛАЖ УСТГААД ЭХ ОРНОО , МОНГОЛ ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ ЮМСАН. УМ БАРА САД ҮХЭЖ ДАЛД ОРОХ БОЛТУГАЙ

Avatar

S 2023-12-12 103.212.119.184

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2023-12-12 202.9.40.213

Нүүрсний сонсгол бол хүмүүс их зүйлийг ойлгуулсан. Нам харгалзахгүй шалгаж асууж тодруулж байгаа нь зөв юм. гэтэл үүнийг Ан-ынхан улс төржүүлж ганцхан манай намын хүмүүсийг сонсголд оруулаад байна гээд гомдол гаргаад байсан. гэтэл МАН-аас олон хүн дуудагдсан л байна шүү дээ.Хамаатай бол дуудахаас аргагүй. Ан-ын хүн юм гээд үлдээх учиргүй. МАН-ын үед ийм сонсгол болж байна. АН төрийн эрх барьж байсан бол сонсгол болохгүй байх байсан

Avatar

Зочин 2023-12-12 202.179.24.147

БОАЖсайд Батжэрдэнэ гээийг одоо зайлуулахгүй бол төрийн яамны бодлого алдагдаж дууслаа, байр савч алга. Энэ хүнд худлаа ярих хүмүүсээ ам тангараг авч шахах арга л байна. Богд ууланд хороолол барих /Чулуут, Нүхт/ хороолол барих, барилга барихаар газар шорооны ажил хийгдсэн хэвээр байна. Энэ хүнд боловсрол мэдлэг дутаж байна. Ийм хүмүүсийг сонгууль, төрийн ажлаас алс хол байлгаач ээ.Худал хуурмаг, заль мэх, л үүрлэж байна.

Avatar

МАНин жүжиг 2023-12-12 66.181.160.105

хүүрэнсүг, сү.батболд, ж.мөнхбат хаянхирваа нтр гэсэн том хулгайчууд нь хаана байна.

Avatar

МАН гишүүн 2023-12-12 66.181.179.101

бүгд хам хэрэгтэнгүүд байна, зөв бурууг нь шүүгээд нэг талд нь гаргаж чадвал МАН ирэх сонгуульд үнэмшилгүй ялахаар байна.Зүгээр шоу болгоод өнгөрвөл МАН дахин сэргэхгүй гэдгийг эрх биш шийдвэр гаргагчид ойлгож байгаа байх. Ард түмэн авилга, төрийн хулгайч нартаа хариуцлага тооцож чадахгүй бол намын эсрэг хэн ч байсан дугуйлна гэж ярьж байгаа шүү
Залуу дарга нарт итгэл хүлээлгэсэн одоо итгэлийг нь алдвал тэгээд дахин сэргэхгүй энэ улс орны хувь заяа эвгүйрэхээр байгааг эрх биш ойлгож буй заа

Avatar

ХНН... 2023-12-12 202.179.27.15

ЭНЭ ХҮМҮҮСЭЭС МАГАДГҮЙ АЗГҮЙТСЭН ГАНЦ НЬ Л ЯЛ АВЧ МАГАДГҮЙ. БУСАД НЬ ЦЭВЭР ГАРНА. ГАРДЫЫЫН …..

Avatar

Зочин 2023-12-12 202.131.229.163

Гэрч биш, хамтрагч нар юм биш үү

Avatar

Нэргүй 2023-12-12 103.229.176.140

эргүүлгийн голд хэн байгаа бол? бүр ёроолд нь хэн энийг эргүүлж байгаа бол? мэдээж эргүүлж байгаа хүч нь бол бид сонгогчид. энэ хүчийг ашиглан өөр дээрээ эргүүлэг үүсгээд байгаа тэр нэг том хар чулууг л олж авч хаях хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2023-12-12 59.153.115.76

бөөлжлөө хулгайч хараад уааа

Avatar

макмохан , ttjvco шалгаарай 2023-12-12 202.55.188.85

гол хулгайчыг зарлахгүй байна даа бөан хулгай энд л байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж