Хүнсний бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

Хүнсний бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмнэ

Хүнсний бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьсан.  Уг зорилгыг хэрэгжүүлэгч “Хүнсний хувьсгал”  ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай уулзжээ.

Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцолсон байна. Мөн дотооддоо үйлдвэрлэж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар саналаа хэлжээ. Тэгвэл салбарын сайд Х.Болорчулуун импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалах бодлого барин ажиллахаа мэдэгдсэн гэнэ. Мөн тэрбээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль батлагдснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад ач холбогдолтойг онцолжээ.
Монголын тариаланчдын үндэсний холбоо, Монголын махны холбоо, Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо, Тослог ургамал тариаланчдын нэгдсэн холбоо, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын сав баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сүүний нэгдсэн холбоод нэгдэн “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж