БНСУ: Дуу чимээний стандарт хангаагүй байруудыг ашиглалтад оруулахгүй

БНСУ: Дуу чимээний стандарт хангаагүй байруудыг ашиглалтад оруулахгүй

БНСУ: Дуу чимээний стандарт хангаагүй байруудыг ашиглалтад оруулахгүй

Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яам шинэ орон сууцнуудын давхар хоорондын дуу чимээний түвшин стандартад нийцэхгүй бол тухайн орон сууцыг барьж дуусгахыг зөвшөөрөхгүй гэж өнөөдөр /2023.12.11/ мэдэгдлээ. Хөршүүдийн хоорондын дуу чимээний түвшинтэй холбоотой маргаан тус улсад багагүй гардаг. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд орон сууцны барилгын ажлын явцад давхар хоорондын дуу чимээг хэмжих шалгалтыг илүү нарийн явуулах болжээ.

Одоогийн журмаар тухайн орон сууц дуу чимээний стандартыг хангаагүй бол засч залруулах арга хэмжээ авахыг зөвлөөд өнгөрдөг. Тэгвэл шинэ журмын дагуу нэмэлт олон шинэ арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Журмыг хараахан бүрэн танилцуулаагүй байна.

Төрийн өмчит "Korea Land & Housing Corp. LH" компанийн барилгын шалны зузааныг 2025 оноос эхлэн дөрвөн см-ээр нэмэгдүүлж, 25 см болгоно гэж Засгийн газар мэдэгдлээ. Цаашилбал, орлого багатай, хүүхэдтэй өрхүүдэд зориулсан орон сууцны давхар хоорондын дуу чимээг бууруулах зардлыг төрөөс дэмжихээр төлөвлөжээ. Мөн барилгын ажил дуусаагүйн улмаас үүссэн захиалагч талын хохирлыг барилгын компани хариуцах ёстой.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.184.220

бүүр тасраад өгчээ, бид гүйцэнэ гэж худлаа болж.

Avatar

Бгд 2023-12-11 103.57.94.159

Дээд айлын ноход,муурнь давхилдаад унтаж амраахгүй.цагдаа дуудаад нохойны эрх зөв гсэн.хүний эрх гэж алга даа

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.218.57

manai mongolin barliguud bol duu chimee utgaa aldsan anh udaa orj bga hvmvvs ni medehgvi iim l baidagiin bn geed oilgtson. vntei bairuud bol duu chimee baidgvi.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.183.15

Дээд айлд дэрсхэн 2 бацаан толгой дээр түчигнэтэл гүйлдээд үнэн тамтай юмаа ороод хэлэхээр Хуцаа х** цагдаагаа дууд гээд одоо сүүлдээ хаалгаа тайлахаа больсон. Гэр хорооллоос байранд нүүж ирж бга хүмүүс болон хүүхдүүд нь арай орк бнаа орцонд хогоо гаргаа хаячина Машинаа хааж тавьчаад дугаараа тавихгүй арай хийж гарч ирчээд харваас халтар гарууд уучлалт ч гуйхгүй зодчих шахна

Avatar

Нэргүй 2023-12-11 59.153.115.13

zaya chin ter

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж