БНСУ: Дуу чимээний стандарт хангаагүй байруудыг ашиглалтад оруулахгүй

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

БНСУ: Дуу чимээний стандарт хангаагүй байруудыг ашиглалтад оруулахгүй

БНСУ: Дуу чимээний стандарт хангаагүй байруудыг ашиглалтад оруулахгүй

Өмнөд Солонгосын Газар, дэд бүтэц, тээврийн яам шинэ орон сууцнуудын давхар хоорондын дуу чимээний түвшин стандартад нийцэхгүй бол тухайн орон сууцыг барьж дуусгахыг зөвшөөрөхгүй гэж өнөөдөр /2023.12.11/ мэдэгдлээ. Хөршүүдийн хоорондын дуу чимээний түвшинтэй холбоотой маргаан тус улсад багагүй гардаг. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд орон сууцны барилгын ажлын явцад давхар хоорондын дуу чимээг хэмжих шалгалтыг илүү нарийн явуулах болжээ.

Одоогийн журмаар тухайн орон сууц дуу чимээний стандартыг хангаагүй бол засч залруулах арга хэмжээ авахыг зөвлөөд өнгөрдөг. Тэгвэл шинэ журмын дагуу нэмэлт олон шинэ арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Журмыг хараахан бүрэн танилцуулаагүй байна.

Төрийн өмчит "Korea Land & Housing Corp. LH" компанийн барилгын шалны зузааныг 2025 оноос эхлэн дөрвөн см-ээр нэмэгдүүлж, 25 см болгоно гэж Засгийн газар мэдэгдлээ. Цаашилбал, орлого багатай, хүүхэдтэй өрхүүдэд зориулсан орон сууцны давхар хоорондын дуу чимээг бууруулах зардлыг төрөөс дэмжихээр төлөвлөжээ. Мөн барилгын ажил дуусаагүйн улмаас үүссэн захиалагч талын хохирлыг барилгын компани хариуцах ёстой.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж