Дулаан автобусны буудал удахгүй нээлтээ хийнэ

Дулаан автобусны буудал удахгүй нээлтээ хийнэ

Дулаан автобусны буудал удахгүй нээлтээ хийнэ

Өвлийн хүйтэн өдрүүдэд иргэд гар, хөлөө хөлдөөх шахам  удаан хугацаагаар автобус хүлээдэг нь бараг л өдөр тутмын хэвшил болсон билээ. Тэгвэл BRB компанийн захирал Ж.Энхжаргалан өөрийн хөрөнгөөр кабин хаус технологийг ашигласан автобусны дулаан зогсоолыг урд хөршид захиалан хийлгэсэн нь удахгүй нээлтээ хийх гэж байна.

Энэхүү зогсоолыг New Ulaanbaatar West Terminal буюу “Шинэ Драгон” төвийн бүтээн байгуулалтын төслийн орчин тойрноо сайжруулах ажлын хүрээнд хийлгэжээ.

Олон улсын стандартад нийцсэн тус зогсоолыг Сүлжмэлийн үйлдвэрийн урд зогсоол дээр байрлуулжээ. Одоогоор тог цахилгаан холбох зэрэг бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт багтаан ашиглалтад оруулахыг зорьж байгаа юм байна.

“Драгон” төвийн ойролцоох автобусны буудлууд бол хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг юм. Тиймээс ч иргэд дулаан автобусны буудлыг ихэд сайшааж, өглөө оройд 30 минутаас хэдэн цаг хүртэл унаа хүлээх хугацаандаа дулаан газар зогсох боломжтой үүн шиг буудал бүх автобусны буудал дээр байдаг болоосой гэж байв. Автобус хүлээж буй нэгэн эмэгтэй “Заримдаа унаа хүлээж зогсоод тэсэхээ байхдаа ТҮЦ-т орж зогсох гэхээр худалдагчид уурладаг. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа болохоор гадаа хүлээх их хэцүү байна. Насанд хүрсэн би ийм байхад хүүхдүүд, жирэмсэн ээжүүд, хөгшин настай хүмүүс ямар байх вэ. Ийм болохоор хүмүүс хувийн унаатай болохыг л бодно. Машин нэмэгдэхээр түгжрэл нэмэгдэх байх. Бүх автобусны буудлыг ингээд шийдчихвэл амар л байна” гэсэн юм.

Тус зогсоол нь 22мкв талбайтай бөгөөд их бие нь хөнгөн цагаан бүтэцтэй, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан хоёр давхар шилтэй аж.

Бүхээг дотор суух сандал, галын хор, 24 цагийн камер, эмийн сан, заалны аудио систем, үнэгүй интернэт, утас цэнэглэх залгуурууд, өвөл халуунаар, зун хүйтнээр үлээх халаалтын системтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах боломжтой байдлаар шийджээ. Хүмүүс тус зогсоолыг архины хамааралтай хүмүүсийн хоноглох газар болох вий гэж болгоомжилж буй ч дулаан бүхээг дотор хоёр ээлжээр хүн ажиллан, өглөөд нээж оройд хааж байх тул шөнө хүмүүс хоноглох, эвдэж сүйтгэх тал дээр айх аюулгүй гэнэ.

Б.Нарангэрэл

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2023-12-11 43.242.243.177

Даргон хуучиндаа ирсэнүү Номиндоо хэвээрээ юү мэдэх хүмүүс хэлж өгөөч

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.189.199

тууз хайчилж тэнэгтэв дээ

Avatar

З 2023-12-11 66.181.182.155

хүмүүс ЖИЖИГХЭН ШИЛЭН БАЙШИНД БӨӨГНӨРӨӨД ХАНИАД ТУСАХ МАГАДЛАЛТАЙ…юм хийх алсын хараа алга даа БУУДЛЫН ГАЗРЫГ ХУВЬ ХҮНД ЗАР болзол нь хүлээлгийн танхимтай байх, төрөөс мөнгө гарахгүй …л дээ, ЁСТОЙ МАЛНУУД ГЭХЭЭС

Avatar

Zochin 2023-12-11 202.55.188.83

Odoo zarim buudaluud deer hiisen bgaa bityy shilen hiitseed deer narnii bateri hiij uguh heregtei. Yadaj gerelee asaaj baga hemjeenii halaaguur yumyy shalnii halaalt tabiad uguh heregtei.Orood zogsohoor huiten. Doorosoo shuud hair blaa. Gerelgyi bolohoor sambar deeree yum haragdahgyi.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.46.85

Сайн байна болждээ

Avatar

Мөнх 2023-12-11 66.181.183.197

Автобусны дулаан буудал

Avatar

Нэргүй 2023-12-11 202.126.89.239

22 м2 д хэдэн хүн багтах вэ дээ

Avatar

Нэргүй 2023-12-11 202.126.89.186

saihan ajil bn…daan ch nuguu dunkuu orkuud ni budsa bolgoh bhdaa

Avatar

Нэргүй 2023-12-11 45.42.101.251

Автобус удаан хүлээлгэх гээд үзчих юмаа. Түүнийхээ оронд автобусаа нэмээд автобус хоорондын хүлээх хугацааг багасгах тал дээр ажиллаач

Avatar

иргэн 2023-12-11 43.228.129.134

Бусад оронд байдаг автобусны буудлын суудал нь халдаг байж болохгүй юу. Ард иргэдийнхээ төлөө юм хийх цаг болоогүй л юм байх даа

Avatar

Нэргүй 2023-12-11 103.57.93.75

Олон болгох хэрэгтэй. Хувийн хэвшил хийж үлгэрлэж байгаа нь сайшаалтай. Харин манай холбогдох албаны улс, хотын захиргаа автобусны буудлуудад байдаг аятайхан хийцтэй саравч үнэндээ цөөдөөд байдагт анхаарах хэрэгтэй. Хэнээсээ ч харамлаад байдаг юм, олон буюу уртхан шиг байвал хэрэгтэй байдаг шүү.

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.218.161

Boboochin orkuud ni doron bhkuu bolgono yern hogsil devshil gedeg um uher mongolchuudad hereggu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж