Хятадын шууд худалдаа “AI”-ыг шинэ түвшинд гаргаж байна

Хятадын шууд худалдаа “AI”-ыг шинэ түвшинд гаргаж байна

Хятадын шууд худалдаа “AI”-ыг шинэ түвшинд гаргаж байна

Хятадад шууд дамжуулалттай худалдаа эрчимжиж байгаа нь виртуал худалдагч, гар утасны дата багц зэрэг шинэ технологийн хөгжилд түлхэц болж байна.

Ганц биечүүдийн өдөр арваннэгдүгээр сард болоход шууд дамжуулалттай цахим худалдааны борлуулалт 19 хувиар өсчээ. Үүний нөгөө талд уламжлалт цахим борлуулалт нэг хувиар буурсан байна.

Covid-19 цар тахал эхлэх үеэс л Хятад дахь жижиглэнгийн худалдаачид бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд шууд дамжуулалт хийх худалдагчийн эрэлд гарчээ. Цахим нөлөөлөгч Остин Ли зэрэг зарим хувь хүн энэ завшааныг ашиглан олны танил болж, нэг шөнийн дотор саятан болсон тохиолдол ч гарсан.

Харин өдгөө компаниуд дижитал аватараар шууд дамжуулалтаа хийлгэхээр туршиж байна. Тийм ч учраас энэ жил Ганц биечүүдийн өдрийн шууд худалдааны онцлох чиг хандлага нь дижитал аватар байв. Энэ нь мэдээж тухайн компанийн бусдаас ялгарах нэг онцлог болохоос гадна дуулиан шуугианд өртөмтгий алдартнуудад төлөх зардлыг бууруулах арга юм.

Зарим компани дижитал аватарыг “ChatGPT” гэх мэт хиймэл оюун ухаантай хослуулж байна.

“Baidu” компани Ганц биечүүдийн өдрөөр дижитал аватар ашиглан шууд худалдаа хийжээ. Тус компани аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 11 хүртэлх хугацаанд 17 мянган шууд дамжуулалт явуулжээ. Худалдаачид одоогоор “Baidu” дээрх аватарыг үнэ төлбөргүй ашиглаж байна.

Шууд худалдаа амжилттай байх эсэх нь нэг талаасаа мэдээж интернетийн сүлжээнээс хамаарна. Худалдан авагчид гар утсаараа шууд дамжуулалтыг үзэх бол худалдаачид тариан талбай гэх мэт ажлын байрнаасаа шууд дамжуулалтаа хийх юм. Тиймээс “China Unicom”, “China Mobile” зэрэг үүрэн холбооны томоохон операторууд шууд дамжуулагчдад зориулсан дата багцууд гаргажээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж