Өглөөний уулзалт: Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийдэл орон сууцжуулалт

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

Өглөөний уулзалт: Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийдэл орон сууцжуулалт

Өглөөний уулзалт: Агаарын бохирдлыг бууруулах эцсийн шийдэл орон сууцжуулалт
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аараа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд байгаль орчны салбарын өнөөгийн байдлыг танилцуулаад өдөр тутамд нөхцөл байдалтай нүүр тулан ажиллаж буй хүмүүстэй уулзаж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорьж байгаагаа онцолсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг онцолж, энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.
Өглөөний уулзалтын хүрээнд яригдсан гол сэдэв бол Улаанбаатарын агаарын бохирдол бөгөөд агаарын бохирдлоос үүдэлтэй олон асуудал нийгэмд байгаа учир бууруулах хүрээнд хэрэгжүүлэх боломжтой ажил, төлөвлөгөөний саналыг мэргэжилтнүүд солилцсон байна.
НИЙСЛЭЛД ХОЁР САЯ ЖОРЛОН ХӨРС, УСНЫ БОХИРДОЛ ҮҮСГЭЖ БАЙНА
“Монголын жорлонгийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Балсандорж хэлэхдээ, агаарын бохирдол өвлийн хүйтний улиралд бий болоод арилдаг. Харин хөрс, усны бохирдол бол бодит хүндрэл болоод байна. Нүхэн жорлонг шийдэх шийдэл надад бэлэн байна. Усны хэмнэлттэй, хөөсрүүлэгч жорлон ашигладаг технологи байна. Бас биотехнологийн буюу хуурай жорлонг орчин үед хэрэглэдэг болсон. Улаанбаатар хотод хоёр сая жорлон байна. Үүнийг шийдэх хувьсгалыг хийхээр БОАЖ-ын сайд шийдлээ танилцуулсан. 2028 он гэхэд нүхэн жорлонгоос салах бүрэн боломж байна.
Нүхэн жорлонгоос салах асуудал бол эцсийн дүндээ Засгийн газрын биш, иргэдийн л оролцооны асуудал гэв.
ХОТЫН ХАГААРЫН БОХИРДОЛ БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВСАН
Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Анагаах ухааны доктор А.ЭНХЖАРГАЛ:
-Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлын судалгааг манай байгууллага хийж байсан. ДЭМБ-ын зөвлөмж, судлаачдын үзэж буйгаар агаарын бохирдол бүх үзүүлэлтээсээ давсан. Тиймээс стандартаа яаралтай шинэчилмээр байна. Дотоод орчны агаарын чанарын асуудалд бас анхаармаар байна.
Дотоод орчны бохирдлыг хэмжих стандартыг батлуулах чиглэлийг ЭМЯ-нд өгөх тал дээр Ерөнхий сайд анхаарч өгөөрэй. Шахмал түлшээс өмнөх 10 жилд нийслэлийн агаарын чанар бүр ч хэцүү байсан.
Цаашид ч анхаармаар байна. Агаарын бохирдол үргүйдэлд хүргэж байгаа. Үүнд нөлөөлж буй бодисыг гэхэд бид олж тогтоож чадахгүй л явж байна. Химийн гаралтай, хортой бодисыг зайлуулах, устгах үйлдвэр манай улсад алга байна.
Бусад оролцогчид ч агаар, хөрсний бохирдлыг бууруулах боломжит хувилбаруудын талаар санал хэлсэн. Цахилгаан автомашин импортлогчдын холбооны тэргүүн Т.Тумбиш, цахилгаан машины хэрэглээг дэмжиж өгмөөр байна. Агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй. Гааль, НӨАТ гээд бүх татварыг төлж Монгол Улсад орж ирж байна. Цэнэглэдэг газруудын тоог нэмж өгмөөр байна. Ногоон зээлээр дэмжмээр байна. Мөн цахилгаан машинд ногоон дэвсгэртэй дугаар олгодог байсныг болиулаад цагааныг олгодог болсон. Үүнийг эргэж хармаар байна гэлээ..
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж