МАН: Сонгуулийн бүсчилсэн тойргийг судалж, бусад намуудтай зөвшилцөнө

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

МАН: Сонгуулийн бүсчилсэн тойргийг судалж, бусад намуудтай зөвшилцөнө

МАН: Сонгуулийн бүсчилсэн тойргийг судалж, бусад намуудтай зөвшилцөнө

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2023.12.11/ ээлжит мэдээллээ хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, шийдэл гаргасан. Хоёрт, Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын мэдээллийг сонссон. Сонгуулийн тойрог бол Сонгуулийн тухай хуулиараа 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоо, сонгуулийн тов зэрэг асуудлаар УИХ тогтоол гаргадаг. Тийм учраас нэг сарын дараа энэ асуудал дуусах учраас ярих нь зүйтэй. Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар улсын хэмжээнд 76 гишүүний 76 мандаттай 29 тойрог байгаа. Бид нэг хэсэг 76 гишүүн 76 тойрогтой байсан.

Ирэх оны сонгуульд ямар тойргоор орох асуудал чухал учраас МАН-ын бүлэг хэлэлцлээ. Тиймээс бид улс эх орноо бодсон, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулж чадах сонгуулийн тогтолцоо хэрэгтэй байна. Хоёрт, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, олон төвтэй болох хэрэгтэй байна.

Гуравт, сонгуульд нөлөөлдөг нөлөөллүүдийг байхгүй болгох хэрэгтэй. Тухайлбал, нутаг ус, мөнгөний хүчин зүйл гэх мэт. Ийм том тойрог хэрэгтэй байна гэдэг үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй. Энэ чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад өглөө. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санал тавьж, өнгөрсөн шөнө Завхан аймгийн 21 сум тог цахилгаангүй байна гэсэн. Эрчим хүчний сайд ямар арга хэмжээ авч байгааг сонслоо. Яаралтай тог цахилгаантай болгох асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ цахилгаан мотороор тог цахилгаантай болох арга хэмжээг авч байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шатахууны талаарх мэдээллийг сонссон. Бид энэ талаар долоо хоног бүр мэдээлэл сонсч байгаа. Шатахууны нөөцтэй холбоотой асуудал тээвэрлэлттэй холбоотой боловч Монгол Улсын хэрэглээтэй холбоотой асуудал гэж тайлбарлаж буй. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс дотоод зохион байгуулалтаа сайжруулаж, нийлүүлэлтийг нэмэх чиглэлээр тодорхой арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэдэг чиглэлийг өгсөн. МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг чиглэл өгсөн.

Монгол Улс одоо газар нутгийн таван бүсчлэлтэй. Сонгуулийн тойргийг эцэслэн тогтоогүй байна. Энэ таван бүсээрээ явах боломж бий.

Зарим нь энэ бүсчлэл том байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнээс багасгах уу, өөрөөр явах уу гэдгийг ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ. Улсын хэмжээнд 29 тойрог байгаагаас 22 нь орон нутагт байгаа. Долоо нь Улаанбаатарт байгаа. Эдгээр тойрог тодорхой хэмжээнд багасна. Хөдөө долоо, хотод 4-5 тойрог байна гэж ярьж байгаа. Явцын дунд ярилцаж байгаад шийднэ. МАН-ын бүлгээс аль болохоор томруулах чиглэлийг барина. Мандатын тоог тогтооход гурван үндэслэл гарна. Газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж, хүн амын тоо. Мандатын тоо хөдөлнө. Баян-Өлгий аймгийг аль болох хөндөхгүй байя гэж үзсэн. Бусад аймаг нь нэгдэж нийлнэ. Тойргийн мандатыг дахин шинээр тогтооно. Одоо 76 мандатаас 52 нь орон нутагт, 24 хотод байгаа. Тийм учраас хоёр мандат Үндсэн хуулиар нэмэгдэж, 78 мандаттай болсон. Тийм учраас мандатын тоог шинэчлэн тогтооно" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж