Эрдэнэс Оюутолгой ХХК Монголын Математикийн 59-р олимпиадыг хамтран зохион байгууллаа

Эрдэнэс Оюутолгой ХХК Монголын Математикийн 59-р олимпиадыг хамтран зохион байгууллаа

Эрдэнэс Оюутолгой ХХК Монголын Математикийн 59-р олимпиадыг хамтран зохион байгууллаа

Улсын Математикийн 59 дүгээр олимпиад 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын математикийн олимпиадын хороотой хамтран хоёрдох жилдээ  тус олимпиадыг зохион байгуулсан юм. Энэ удаагийн олимпиад уламжлал ёсоор ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид болон  багш нарын ангиллаар тус тус зохион байгуулагдав. Энэ жил  Е буюу дунд ангилалд 92 сурагч, F буюу ахлах ангилалд 84 сурагч, T буюу багшийн ангилалд 62 багш нийт 244 оролцогч оюун ухаан авьяас чадвараа сорин оролцож шилдгүүд шалгарав. Олимпиадын E ангилалд Увс аймгийн Эрдмийн-Эхлэл сургуулийн сурагч Э.Амаржаргал, F ангилалд Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт, Т буюу багшийн ангилалд Орчлон сургуулийн багш М.Батбилэг нар алтан медаль хүртэж тэргүүлсэн бөгөөд нийт олимпиадын хүрээнд 28 сурагч, 3 багш медальт байрт шалгарсан юм.

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат амжилттай оролцсон багш, сурагчдад халуун баяр хүргэн үг хэллээ. Тэрээр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд суурь дөрвөн хичээл буюу Физик, Хими, Математик, Мэдээлэл зүйн Улсын олимпиадуудыг хоёрдох жилдээ ивээн тэтгэн, хамтран зохион байгуулаа. Оюу Толгой төслийн ирээдүй бол мэдлэг, чадвартай монголчууд билээ. Математик, хими, физик, мэдээлэл зүйд суурилсан инженерчлэл, геологийн нарийн мэргэжлүүд дэлхийн нэн эрэлт хэрэгцээт мэргэжлүүдийн эхний аравт бичигдэж байгаа энэ чухал цаг үед "Эрдэнэс Оюу Толгой" ХХК Улсын Математикийн 59-р олимпиадыг хамтран зохион байгуулсандаа баяртай байна. Өнөөдөр амжилт үзүүлж, байр эзэлсэн сурагчид  ирээдүйд шилдэг мэргэжилтнүүд болж, дэлхийн хэмжээний мега төслүүдэд ажиллаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцоно гэдэгт итгэж байна гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж