УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар улсын хэмжээнд шатахуун, түлшний хомсдолын асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон албаны хүмүүсийн мэдээллийг сонссон байна. Мөн хөдөө орон нутгийн өвөлжилтийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуунаас мэдээлэл авах гэсэн боловч ирээгүй гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Уул уурхай, хүнд үйлвэрийн яамны шийдвэрийг хүлээсээр монголчууд хүнд байдалд орчихлоо. Бид хоёр сар гаруй шатахуун, түлшний асуудлаар сануулга өгч байсан. Өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн хэвээрээ байна. Хариуцсан сайд болон албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсогдохгүй байна. Улаанбаатар хотод таван цаг дараалалд зогсож байж, АИ-92 авч чадалгүй үнэтэй АИ-95 худалдан авч байна. Хөдөө орон нутагт нөхцөл байдал бүр хүнд байна. Малчид эрх баригчид шиг АИ-95 авч чадахгүй. Өвөлжилт хүндэрсэн энэ нөхцөлд малчдад туслахаар хөдөлгөөн өрнүүлье гэдэг өвс тэжээл ачаад явах түлштэй машин алга. Эрх баригчдын бодлого хаана байна. Сөрөг хүчин бид төр ард түмний хооронд гүүр болох үүднээс энэ асуудлыг удаа дараа тавьсан ч шийдэл алга байна. Улаанбаатар хотод шатахуун, түлш байхгүй болгож байгаад түгжрэлийг шийдье гэж бодож байгаа юм биш биз дээ. Агаарын бохирдол угаар яриад байсан. Автомашины яндангаас гарч байгаа утааг нь бууруулж байгаа юм уу гэдэг хардлага байна. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлуудыг ярилаа. Асуудлыг долоо хоногийн дотор шийднэ гэдэг зүйл хэлсэн. Бид үнэмшихгүй байна. Хоёр сарын өмнө намын бүлэг, байнгын хороо, чуулган дээр ярьсан зүйлүүд хэвээрээ байна. Ирэх баригчид битгий машиндаа дүүрэн шатахуун хийгээд бай гэж байна. Нийт 60 сая тонн нүүрс экспортолсны улмаас түлшний хомсдолд орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан Засгийн газар, яам, агентлаг тооцоо судалгаа гэдэг зүйл алга. Бид албаны хүмүүсийг дуудаж, уулзсан боловч маш олон асуултын тэмдэгтэй үлдлээ” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нартай цаг гаруй ярилцлаа. Бүх зүйл тэг зогсолт руу явж байна. Өнөөдөр хөдөөд дизель түлш нэг литр нь 5000 төгрөг давсан байна. Гэтэл энэ асуудал өнөө маргаашаа аргацаасан хариулт өгч байна” гэлээ.
Зочин 2023-12-11 202.21.107.137
Тэ1 хүнээс тэ1 үг л гарч бна даа!хөөрхий.
Нэргүй 2023-12-11 203.98.76.4
ХАХА ШАТАХУУНГҮЙ БОЛЧИХВОЛ ХОТЫН ЗАМААР ДАН ТОМ ТОМ ЛАНДКРУЙЗЭРҮҮД, БЭЭНЦҮҮД, РЭЙН РОВЕРҮҮД Л ДАВХИЛДААД КҮҮЛ ХАРАГДАХНЭЭ
Нэргүй 2023-12-11 202.179.11.230
Hen ta nariig davhar deeltei said nartai bolgo gesen yum. Peediisen ajlaa medehgui myangan gishuun saidtai bolchihoor solij ch chadahgui bolj baina.
зочин 2023-12-11 202.9.46.173
шатахуунгүй болбол аштайюу даа….түгжрэл үгүй болно, утаа бгасна…баячууд автобусаараа явцгаа…
Нэргүй 2023-12-11 139.5.216.158
АН ямар ч зөв юм яриад олон нийт хүлээн авахгүй болжээ!! АН-ыг төлөөлж буй хүмүүс нь нэр хүнд гэж авах юмгүй нөхдүүд учраас тэдэнд хандсан дургүйцэл нь АН-ыг цааш түлхэх нэг хөшүүрэг болж байна!!! Аливаа олонлог, хамт олон, байгууллагыг төлөөлж буй бие хүмүүс нь нэр цэвэр, нүдэнд дулаан, зөв хүмүүс байх нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг!! АН-ыг удирдаж буй одоогийн нөхдүүд өөрсдийгөө чөлөөлөх ухаан хүрэхгүй аваас АН ирэх сонгуульд ялахгүй нь одооноос тодорхой байна!!!
Нэргүй 2023-12-11 66.181.181.44
АН-ынхан минь хүн хэлвэл өөрт ирдэг хүнс идвэл араанд үлддэг гэсэн зүйр үг сонсож байсан уу бороо орж үер болсон ч цас орж зуд болсон ч орос шатахуунаа багасгасан ч хятад хилээ хаасан ч нүүрсний хулгайд томцуул нь холбогдсон ч дандаа МАН-ын буруу ингэж энхийн цагаан тагтаа царайлж суухаар ядаж наад намаа эмхэлээч бас л МАН-ын буруу юу
ALL DAY DRIVING ONLY NO WORK ....HAHAHAHA 2023-12-11 203.98.76.4
ТХДЭЭ МАНАЙ МОНГОЛЧУУД ӨГЛӨӨ, ӨДӨР, ОРОЙГҮЙ ЗАМ ДЭЭРЭЭ Л ДРАЙВ ХИЙГЭЭД ӨНЖДӨГ НЬ СОНИН, ХЭЗЭЭД НЬ АЖИЛАА ОЧИЖ ХИЙДИЙН БҮҮҮҮ МЭД…… ЖНЬ : ӨГЛӨӨ 10 ГЭЭД ДУРЫН ЗАХ ОРОХОД Л ОНГОЙНОООО ГОНЖИЙНЖООО…..ЗАХ НЬ ОНГОЙСОН Ч ЛАНГУУ ПАВИЛОНУУД НЬ ДЙИЛЭНХ НЬ ХААЛТТАЙ…..
зочин 2023-12-11 202.131.241.13
тэр нь ч дээр байхөө дээрээс нь нэмээд "эрүүл" нийтийн тээвэртэй болчихвол ч заавал хувийн унаа гээд байхгүй ш дээ
Иргэн 2023-12-11 103.212.117.162
Энэ чинь харин дөмөгхөн тэнэг толгой юу үгүй юү. Украйнтай дайн хийгээд Орос өнөөдөр ямар нөхцөл байдалтай байгааг энэ мангар л мэдээгүй яваа бололтой. Нэгэн бодлын түгжирч цаг ажлаа алдаж байхаар бензингүй болчихвол нээрээ түгжрэл бурна биз дээ тийм үү айн???.
з 2023-12-11 202.126.89.177
ер бол зөв шүү. машины угаарт хордож үхэх нь
Зочин 2023-12-11 103.212.116.155
рр
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Манай хөгшний 6 сарын өмнөх таамаг үнэн боллоо шүү янз нь 2023-12-11 103.212.116.155
Бид орост ухамсарын 3 шанаа өглөө.1/НҮБ-д оросын эсрэг санал өглөө. 2/Оросын дайсан Польшийн Ерөнхийлөгчид газрын ховор элемент, 3/Украйнд хөнгөн хуягт танк нийлүүлэх Францын Ерөнхийлөгчид уран өгөх горьдлого тээлгээд тус тус явууллаа.Би хараат бус улс гэж ийм байдаг юм гэтэл харин манай хөгшин "Уйлах хүүхдийн хошног урьд өдөр нь умалздаг" гэдгийг мэдэхгүй юу чи, оросын зүгээс хариу ирнэ гэдгийг өдий насалтлаа мэдэхгүй байна уу гэж намайг зэмэллээ.Юу л болдог болдоо хөөрхий.2023.5.26
92.95 zuruu hedeb garamm tqlh be 2023-12-11 66.181.190.85
sodmongol 95 nuutsuu duusgah hereegtei
bolson tul 92 iigoo tur zogsooje3
ene ih qldagdal inflarion io buruu ougum erdene
ogtsroochee
Нэргүй 2023-12-11 202.55.191.194
эргүү ацнуудын амнаас ийм л үг гарна
Нэргүй 2023-12-11 66.181.177.117
Сөрөг хүчин зөв шүү.
Зочин 2023-12-11 202.131.229.163
АН-ханы амнаас ийм л үг гарах байх, өөрөөр ингээд бодоод явж байдаг хэн байхав дээ
Dd 2023-12-11 202.21.107.10
Sanuulga ugeed l bol dog yum uu? Ulsiin eh ornithology erh ashgiin uudnees shiidliig ni zaagaad ugehgui ni yavsan yum be? Shatahuunii asuudlaar Ganbaatar,Ta 2-in henii ch yavuulaad orosoor gants Ug van hiih yum uu? Ugui l bolov uu
Нэргүй 2023-12-11 59.153.113.200
aan chi yu ve ta nar chono boroonoor gegcheer shaltag garanguud onoo nemuuljih geed uzeel bna harin ta nartai uuruur haritsan shuu benzingu yavgan alhaj bgaan ta nart baidliiguu shuu gulgunduu
Нэргүй 2023-12-11 43.242.242.59
Туваан юу ярьж тэнэгтээд байна вэ. та нар л тэгэж ажлыг шийддэг байх. Бензиний хомсдлоор далимдуулж битгий улс төрийн тоглолт хийж эсрэг хүчнээ муулж бай. Орос улсаас бензин хязгаартай нийлүүлж байгааг бид ойлгож байна. засгийн газар аль болох ахиухан авах тал дээр санаачлагатай ажиллаж байна. Ер нь бол та нар л Украйныг өмөөрч Оросын эсрэг уриа лоозон барьж жагсаж янз бүрийн үйлдэл хийснээс болж Орос албаар бага бензин өгч байгаа юм. Манай улс хоригт орсон улсуудын нэг мөн шү
Нэргүй 2023-12-11 138.199.22.105
тусгаар улс л юм бол хэнийгээ дэмжиж хэнийгээ хориглож жагсах эрх нь нээлттэй байдаг юм. Балга бензингүй бол үхчих гээд байна уу муу өлөгчин минь. Балга бензинтэй ч амьдарна бензингүй ч амьдарна. Тусгаар тогтнолоо балга бензинээр арилжих гэсэн я***н маягийн улсууд ямар их байна аа
Зочин 2023-12-11 59.153.113.21
Хөдөөнийхөн ердийн хөсгөөрөө ажилаа амжуулал даа яагаад заавал машинаар хонь хариулах гээд байгаа юм вэ? Хэдэн зуун жил морь тэмээгээ ашиглаал нүүж суугаад болоод л байсан биз дээ. Шатахууныг зөвхөн улсын чухал газруудад л өгөх нь зөв.
Нэргүй 2023-12-11 66.181.160.100
Харин тиймээ. Хотынхон хэзээ насандаа бүгд хувийн машинтай сэлгүүцэж байсын. Нийтийн тээвэртээ ёолкны модны чимэглэл шиг зүүгдээд явж байлдаа.
Иргэн 2023-12-11 103.212.117.162
Машинтай цасан хунгарт суугаад хөлдөөд үхдэг юм байгаа биз дээ??? Юун машинаар мал хариулах энэ тэр гэж эргүү юм яриад байдаг юм бол доо. Морьтой хүн цасанд суулаа л гэж лав сонсоогүй
-ylcuun- 2023-12-11 216.38.195.74
UL; ?
zochin 2023-12-11 76.67.107.193
Машинаа эртxэн зараxгүй бол үнэ нь навс унаx юм гэсэн явж явж үнэн боллоо.
Нэргүй 2023-12-11 43.242.242.59
Орос бензинээ өгөхгүй байхад ямар ч сайд байгаад асуудлыг шийдэж чадахгүй. Харин АН-ынхан АНУ-ын ах нартайгаа ярьж байгаад маш хямд үнээр бензин оруулж ирэх ёстой биш үү. Зүгээр л хүн шүүмжлээд юу ч хийхгүй байж болохгүй. Бензиний бизнесийг хувийн хэвшилд өгдөг буруу болсон. Одоо улс буцаан авч өөрсдөө шатахууны асуудлаа шийдэж баймаар юм. Тэгвэл Засгийн газар, сайдтай нь хариуцлага ярьж болно. Одоо бол засаг төрд үндсэндээ бол хамаагүй юм. Оруулдаг компаниудтай л хариуцлага ярих ёстой юм
Нэргүй 2023-12-11 138.199.22.105
АН аас ямар сайд байна ац минээ. Жирийн иргэн очоод бензин оруулж ирж болдог юм чи оруулж ирээч хөлдүү орк оо
Зочин 2023-12-11 139.5.219.94
цаашдаа бүүрч хүндэрч болзошгүй машинуудаа зарсан дээрч болж магад нөгөө Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэрч дашин шог боллоо
Нэргүй 2023-12-11 202.21.108.45
хаха
Иргэн 2023-12-11 103.140.10.222
Ёстой хүүр юм аа энэ дээр лаглайж суусан авилгалч луйварчин нөхдөөс болж монгол балрах нь ээ сонгууль нь хурдан болоод энэ эргүү хүүнүүдээс салж амрах юмсан