Аргентинд эдийн засгийн шок эмчилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

Аргентинд эдийн засгийн шок эмчилгээ хийнэ

Аргентинд эдийн засгийн шок эмчилгээ хийнэ

Аргентины хэт барууны үзэлт шинэ ерөнхийлөгч Хавьер Милей Ням гаригт тангараг өргөж, албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Тэрбээр энэ үеэр Аргентины эдийн засагт шок эмчилгээ хийхээ амлав. Өдгөө 53 настай Хавьер Милейн зоригтой мэдэгдлүүдийг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп, Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонаро нартай зүйрлэдэг.

Тэрбээр аргентинчуудад мөнгө байхгүй тул хатуу чанга хэмнэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ амлав. Мөн төсвийн асар их өрийг танаж, өдгөө 140 хувиас даваад буй инфляцийг бууруулах зорилго тавин, олон 10 жилийн уналтыг буцаана гэлээ. Аргентиныг өмнөх аль ч ерөнхийлөгчийн үед байгаагүй эдийн засагтай улс болгоно гэж тэр амлаж байна.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Милей Аргентины мөнгөн тэмдэгтийг ам.доллараар сольж, төв банк болон засгийн газрын олон хэлтсийг татан буулгана гэж амласан. Аргентин песо урт хугацааны уналтад орж, тус улсын ядуурлын түвшин 40 хувьд хүрээд буй. Тэрбээр ажлаа хүлээж аваад хэдхэн цагийн дотор засгийн газрын 18 хэлтсээс есийг нь татан буулгах зарлигт гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж