Германчууд еврейн эсрэг үзлийг эсэргүүцэн жагсав

Германчууд еврейн эсрэг үзлийг эсэргүүцэн жагсав

Германчууд еврейн эсрэг үзлийг эсэргүүцэн жагсав

Хоёр сарын өмнө Палестины Хамас зэвсэгт бүлэглэл Израиль руу дайрсны дараа Герман еврейчүүдийн эсрэг хүчирхийлэл ихэсчээ. Тэгвэл өчигдөр Берлинд хэдэн мянган хүн еврейн эсрэг үзлийг эсэргүүцсэн жагсаал хийлээ.

Германы нийслэлд цаг агаар бороотой хүйтэн байсан ч жагсаалд 3200 орчим хүн цугларсан гэж цагдаа нар мэдээлжээ.  Харин зохион байгуулагчид 10 мянган хүн цугласан гэж Германы мэдээллийн агентлаг мэдээлэв. "Дахин ийм зүйл хэзээ ч болохгүй" гэсэн уриатай жагсаалд оролцогчид Бранденбургийн хаалга руу алхсан байна.

Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр еврейчүүдийн эсрэг халдлага, хүчирхийллийн тоо өмнөх сарынхаас огцом өссөн бөгөөд жилийн өмнөхтэй харьцуулахад 320 хувиар нэмэгдэж, 994 хэрэг бүртгэгдсэн байна.

Герман дахь еврейн үндэстний тэргүүн Йозеф Шустер мэдэгдэлдээ, "Германы дундаж давхаргынхны дунд ергейн эсрэг үзэл түгээмэл" гэдгийг онцолж, Хамасын дайралтын эсрэг Израилийг дэмжихийг уриалжээ.

Германы Хөдөлмөрийн сайд Хубертус Хайл "Олон сайхан хүмүүс энэ асуудалд хэтэрхий чимээгүй байдаг. Бидэнд чимээгүй олонхи хэрэггүй. Харин босдог тодорхой, чанга олонхи хэрэгтэй" гэсэн байна.

Энэхүү арга хэмжээг Германы парламентын дарга, Берлин хотын дарга нар дэмжин, олон хүнийг хамрах нөхцлийг бүрдүүлсэн  байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.216.197

german juuduudiig dahij hyadaarai

Avatar

Нэргүй 2023-12-11 15.235.182.39

орzыг газрын хөрснөөс арчаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж