Дэлхийн хамгийн хүчирхэг эрчүүд нэг л зүйл дээр санал нэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хүчирхэг эрчүүд нэг л зүйл дээр санал нэгдэв

Дэлхийн хамгийн хүчирхэг эрчүүд нэг л зүйл дээр санал нэгдэв

Дэлхийн хамгийн хүчирхэг эрчүүд нэг л зүйл дээр санал нэгджээ. Тэд эмэгтэйчүүдийг аль болох олон хүүхэд төрүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.

Тухайлбал, Орос, Хятад, Хойд Солонгосын удирдагчид өнгөрсөн сард эмэгтэйчүүдийг аль болох олон хүүхэд төрүүлэхийг уриалсан мэдэгдэл хийв.

Хятадын дарга Ши Жиньпин гэр бүлийн шинэ чиг хандлагыг тогтооход эмэгтэйчүүд туслах ёстой гэж аравдугаар сард мэдэгджээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сарын 28-нд эмэгтэйчүүдийг эмээ, элэнц эмээ нар шигээ долоо, найм, түүнээс ч олон хүүхэд төрүүлэхийг уриалав. “Энэ сайхан уламжлалаа хадгалж, сэргээцгээе. Өнөр өтгөн гэр бүлийг Оросын бүх ард түмний амьдралын хэв маяг болгох ёстой. Оросын хүн амыг хадгалж, өсгөх нь бидний ойрын хэдэн арван жил, бүр цаашдын үеийн зорилго юм. Энэ бол Оросын ирээдүй” гэж Путин хэлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 4-нд төрөлт буурч байгааг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг олон хүүхэд төрүүлэхийг уриалав. Төрөлтийн түвшин буурч байгаа талаар мэдээлэх үеэрээ Ким Жон Ун нулимс хүртэл унагажээ.

Энэ чиг хандлагад зөвхөн улстөрчдөөр тогтохгүй бизнес эрхлэгчид ч нэгдэж байна. Элон Маск бол энэ талаар хамгийн идэвхтэйгээр дуу хоолойгоо өргөдөг хүмүүсийн нэг. Гурван өөр эхтэй 10 хүүхдийн эцэг тэрбээр “Хүн амын хомсдолд туслахын тулд чадах бүхнээ хийж байна. . Төрөлтийн түвшин буурах нь соёл иргэншилд тулгарч буй хамгийн том аюул" гэж жиргэж байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ХахаХаха
35
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
16
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж