Өнгөрсөн Пүрэв гаригаас шатахуун түгээх станцууд бензин, түлш хязгаарлалттай олгож, улмаар дугаарлалт нэмэгдээд буй. Иргэд шатахууны үнэ нэмэхээр аж ахуй нэгжүүд санаатайгаар бензин хязгаарлаж байна гэж хардаж байгаагаа ч илэрхийлсэн. Харин Уул Уурхай Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.12.11/ мэдээлэл хийж, шатахууны импорт хэвийн байгаа. Бензин, түлшний үнэ нэмэхгүй гэдгийг мэдэгдсэн.
Бид шатахуун түгээх станцуудаар очиход нөхцөл байдал өнөөдөр ч ачаалалтай байлаа.
Өглөөний 09:00-10:30 цаг хүртэл дугаарлаж, 20-50 мянган төгрөгийн лимиттэй АИ92 авах иргэд бухимдалтай байгаагаа хэлсэн юм. Шатахуун түгээгчдийн хэлж байгаагаар, төвөөс хязгаарлалттай олгох шийдвэр гарсан. Бензиний үнэ нэмэх талаар мэдээлэл ирээгүй. Ачаалал их, жолооч бүр банкаа дүүргэх сонирхолтой байгаа учраас хязгаарлалтыг цуцлаагүй. Ямартай ч төв болон захын салбарууд ачааллаас хамаарч 20-50 мянган төгрөгөөр хязгаартай бензин зарж байна гэсэн юм.
Бид "Сод монгол", "Петровис", "Магнай трейд", "Шунхлай" зэрэг шатахуун түгээх станцуудаар ороход бүгд хязгаартай шатахуун өгч байна.
Жолооч нар бензин авахаар өдөрт багадаа 3-4 клонк дамжиж, нийт 2-3 цаг оочерлож бензин авч байгаагаа хэллээ.
Холбоотой мэдээ