Тойм: "The Mongolz"-ийн эргэн ирэлт, "IHC"-ийн нулимстай аварга

Тойм: "The Mongolz"-ийн эргэн ирэлт, "IHC"-ийн нулимстай аварга

Тойм: "The Mongolz"-ийн эргэн ирэлт, "IHC"-ийн нулимстай аварга

Монголын цахим спортын хөгжил, тамирчдын ур чадвар тив дэлхийд алдар суугаа дуурсган амжилт үзүүлж байна. "CS2”-ийн “The Mongolz” баг Азидаа түрүүлсэн бол “PUBG Mobile”-ийн “IHC Esports” баг дэлхийн аварга болжээ.

“CS2”-ийн дэлхийн шилдэг багууд өрсөлдөх “ESL Pro League S19” тэмцээний эрх олгох Азийн бүсийн “ESL Challenger League Season 46” тэмцээний шигшээ тоглолт өчигдөр/2023.12.10/ боллоо. Уг тэмцээний шигшээд Хятадын “TYLOO” болон Монголын “The Mongolz” тунасан. Тэмцээнийг тааруу эхлүүлж, эхний тоглолтдоо хожигдон доод бүс рүү унасан “The Mongolz” дөрвөн дараалсан ялалтыг байгуулан эргэн дээд шатны шигшээд хүрч чадсан юм. Улмаар шигшээд Хятадын хүчирхэг багийг таван ээлжийн тоглолтод 3-2 гэсэн харьцаатай хожиж, 15 мянган ам.доллар төдийгүй гол шагнал болох “ESL Pro League S19”-ийн эрхээ авлаа. Шийдвэрлэх "Inferno" дээр болсон тоглолтод "TYLOO" 11-2 гэсэн харьцаатай тэргүүлж байсан ч "The Mongolz" гайхалтай эргэн ирж, 13-11 гэсэн харьцаатай ялалт байгуулсан юм. Шийдвэрлэх мөчид "bLitz" буюу Б.Гарьдмагнайн гайхалтай буудалтууд багаа сэргээсэн. Ялангуяа шийдвэрлэх 24 дэх үе дээр тун зоримог тоглолтыг үзүүлж, эсрэг багаа буулган авсан.

750 мянган ам.долларын шагналын сантай “ESL Pro League S19” тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сард Мальта улсад болно.

Гэрэл зургийг MESA-аас

АНУ-ын визний асуудлын улмаас Атланта хотод болох “ESL Challenger” тэмцээнд оролцох эсэх нь эргэлзээтэй байсан “The Mongolz”-д элчингийн ярилцлагад орох цаг олдсон гэнэ. Хэрэв тэдний виз цагтаа гарвал “The Mongolz” энэ Баасан гаригт “Complexity Gaming” багийн эсрэг хэсгийн эхний тоглолтоо хийнэ.

Тэгвэл “PUBG Mobile”-ийн 2023 оны дэлхийн аваргад монгол багууд амжилт арвин оролцлоо. Куала Лампур, Истанбул хотуудад сар үргэлжисэн тус тэмцээнд Монголоос дөрвөн баг оролцсон. Нийт гурван сая ам.долларын шагналын сантай дэлхийн аваргын гранд финалд нийт гурван баг шалгарснаас Монголын “IHC Esports” 142 оноотой түрүүлсэн бол нутаг нэгт “Stalwart Esports” баг 138 оноотой дэд байр, мөн монгол залуусын нэгдэл “4Merical Vibes” баг 127 оноотой дөрөвдүгээр байр байрт оржээ.

“IHC Esports” хэсгийн шатнаас мултрах дөхөж хасагдах бүсээс ердөө тавхан онооны илүүтэйгээр дараагийн шатанд шалгарсан. Улмаар амьд гарах хэсгээс долдугаар байраар сүүлийн боломж олгох хэсэг рүү дэвшиж, эцэст нь гранд финалд үлдсэн билээ. Уулын бэлээс эхэлсэн аялал эцэст нь оргил дээрээ өндөрлөлөө.

Энэ удаагийн дэлхийн аваргын шилдэг тамирчнаар “IHC Esports” багийн “Zyol” буюу Б.Золбоот тодорчээ.

“IHC Esports” баг нийт 453,500 ам.долларын шагнал хүртсэн бол “Stalwart Esports” 263 мянган ам.доллар, “4Merical Vibes” 144 мянган ам.доллар хүртжээ.

“IHC Esports” баг анх удаагаа дэлхийн аварга болж, эцэст нь зорилгодоо хүрлээ. Аварга аваад нулимс унагах нь ч аргагүй биз. Тэд 2021 оны дэлхийн аваргад гуравдугаар байр, 2022 оны дэлхийн аваргад тавдугаар байр тус тус эзэлсэн бол өнөө жил дутуугаа гүйцээв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.181.81

Tencent companiin marketing shuudee. uuriin productaa humuus hurgeh, ulam iheer togloh sonirholiig n turuuleh l gol zorilgo. shagnaliin san n ch sonirhol turuuleheer undur. gehdee mongolchuudiin ungursun hugatsaand PUBG d tulsun mungunii hajuud yu ch bish.

Avatar

Нэргүй 2023-12-11 192.82.64.153

Мундаг юмаа баяр хүргэе

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.177.117

Ийм их баялагтай, ийм ухаантай ард түмэнг ядуу амьдруулаад байдаг гайхалтай МАНгасууд шүү.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.21.108.29

Намайг нам амьдруулж байгаа гэдэг наад коммунист ядуу сэтгэлгээ чинь л таныг ядуу амьдруулж байгаа юм. Хэн хичээсэн, хэн хөдөлмөрлөсөн нь өнөөдөр сайхан амьдарч байгаа.

Avatar

t? 2023-12-11 216.38.195.74

ytasni

Avatar

Нэргүй 2023-12-11 216.38.195.74

-##;

Avatar

Нэргүй 2023-12-11 202.179.25.29

Гоё

Avatar

Нэргүй 2023-12-11 103.10.22.61

Олон жилийн хөдөлмөр шүү. Хожигдол хожилтой нь бид хамт дэмжих ёстой. Унах үед нь дэвслэх нь их байдаг. Энэ мэдээг бичсэн хүнд талархая. Ойлгомжтой, үгний сонголт сайн хийжээ.

Avatar

Монгол 2023-12-11 202.126.90.145

Гайхалтай

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.190.12

Овоодоо миний дүү нар,,,сайхаан сайхан,,,

Avatar

Нэргүй 2023-12-11 43.242.242.59

Залуусаараа бахархаж байна. Монгол хүний оюуны ур чадвар, хүнд байдлаас хэрхэн гарч чаддаг өвгөд дээдсийнхээ чадварыг өвлөсөөр байгаа гэдгээ дэлхийд нотолсон та нартаа баяр хүргье. Цааш цаашдын олон тэмцээнд Монгол улсынхаа алтан соёмбот далбааг дэлхийн тавцанд мандуулахыг хүсее

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.160.38

Баяр хүргэе. Мундаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж