Сурвалжлага: Шинэ жил дөхсөн ч "Нарантуул"-ын ачаалал нэмэгдсэнгүй

Сурвалжлага: Шинэ жил дөхсөн ч "Нарантуул"-ын ачаалал нэмэгдсэнгүй

Сурвалжлага: Шинэ жил дөхсөн ч "Нарантуул"-ын ачаалал нэмэгдсэнгүй

Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай хүртэл бий гэгддэг "Нарантуул" зах өдийд шинэ жилийн бэлтгэлээ хийх гэсэн хүмүүсийн хөлд дарагддаг байлаа. Худалдаачдын нэгнээсээ өрсөн орилох, хүмүүсийн бусдаас түрүүлж бараа авахаар дайрдаг үе хэдийнэ ард үлджээ. Хоёр жилийн өмнөөс худалдаа эрхлэгчид энэ байдалд дассан гэнэ.

Хүн хөдөлгөөн их байдаг тус худалдааны төвд өнгөрөгч амралтын өдрөөр худалдан авагч тун цөөхөн байв. Ялангуяа шинэ жилийн гацуур, тоглоом, чимэглэл зардаг барааны тасаг, өвлийн гутал хувцасны тасагт ганц нэг хүн худалдан авалт хийж байлаа.

Наймаачид хоорондоо хөзөр тоглож, хажуугаар зөрсөн хүмүүст “За, үзээд сонирхоорой. Юу хайж байна” гэхчлэн ярилцана. Шинэ жилийн бараанаас гадна, хувцасны үнэ нэмэгдсэнийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, иргэн Т.Мягмарсүрэн тус худалдааны төвөөс хүүхдүүддээ гацуур авахаар иржээ. Тэднийх ам бүл дөрвүүлээ бөгөөд энэ жил хүүхдүүдийнхээ хүсэлт, шахалтаар гацуураа шинэчлэхээр шийджээ. Тэрбээр “Гайгүй гацуур харахаар 500, 600 мянга гараад явчих юм. Сонголт олон биш үнэ нь өндөр байна. Өмнө нь дээд талдаа 300 мянган төгрөгөөр гацуур авчихдаг байсан бол одоо гайгүй гацуур нь 500 мянган төгрөгөөс эхэлж байна. 1.5 метртэй үнэ гайгүй гацуур нь тачирхан их сонин харагдах юм” гэлээ.

Цар тахлын улмаас цахим худалдаа, онлайн шоп гэх ойлголт, хэрэглээ хүмүүсийн дунд газар авч, зах худалдааны төвүүдийн үйлчлүүлэгчдийг гэрээсээ гарч цаг заваа үрэлгүй, худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн. Үүний нөлөөллөөр ч захаас худалдан авалт хийдэг хүмүүс үлэмж багасчээ. Гэхдээ нүдээр үзэж, гараар шалгаж байж бараагаа авдаг хүмүүс ч олон бий. Тэдний нэг бол иргэн О.Золцэцэг.

Түүний хэлснээр онлайнаар гацуур мод авахыг хүссэн ч үнэ нь дэлгүүр, захынхтай ялгаагүй байсныг онцолж, боломжийн үнэтэй гацуур байсан ч онлайн шопоос авахаар зураг шигээ ирэхгүй байх гэж болгоомжилжээ.

Бүсгүй ярихдаа “Өөрийн нүдээр харж, харьцуулж байгаад авах гээд явж байна. Гэхдээ үнэтэй байна. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр чимэглэл, тоглоомын худалдаа өргөн сонголттой гарчихсан учир үнэ нь боломжийн байгаа байх. Яг гацуур гэвэл үнэндээ сонголт алга. Саяхан ээждээ бас эндээс өвлийн гутал авч өгсөн. Захаар сайн явбал үнэ боломжийн, чанар сайтай өвлийн гутал, хувцас олж болдог ш дээ” гэв.

Нэг хэсэг хил гааль хаалттай, тээврийн үнэ өссөн үед Эрээнээс 20 хонож ирдэг байсан бараа нь одоо 3-5 хоногт ирдэг болжээ. Наймаачид өөрсдөө Эрээн, Бээжин, Гуанжоуг зорилгүй "Wechat" ашиглан Хятад дахь үйлдвэр, бөөний худалдаачидтай холбогдож, захиалгаа өгдөг болсон гэнэ. "Эрээн гарч, гахай зөөдөг үе өнгөрсөн шүү дээ" гэж 13 дахь жилээ "Нарантуул" дээр гутал зарж буй худалдагч н.Туул ярив. Түүний хувьд анхандаа эгч нарынхаа хамтаар Эрээн, Гуанжоу явж,  зарах бараануудаа авчирдаг байсан бол сүүлийн жилүүдэд "Wechat"-аар хамаг ажлаа амжуулдаг болжээ. Иргэд ч барааны чанар, эдэлгээнд их анхаарах болсон тул Турк, Солонгосоос бараа татаж үзсэн аж.

“Нарантуул” төвөөс орон нутгийн иргэд их үйлчлүүлдэг. Гэхдээ арванхоёрдугаар сар хөл хөдөлгөөн багатай улирал гэнээ. Он гараад цагаан сар дөхөхөөр тус зах олны хөлд дарагдаж, "Нарны зам" жинхэнэ утгаараа тэг зогсолтод өртдөг ажээ.

Худалдагч Д.Мөнх-Эрдэнэ "Ерөөсөө дундаж давхарга гэж байхгүй болчихлоо. Дундаж давхаргатай байж барааны эргэлт сайн байсан. Гэтэл одоо тэнгэр газар шиг байна. Хүмүүс  хувцас хунар авах нь бүү хэл хоол хүнсээ арай гэж залгуулж байна. Захын бараа дэлгүүрээс хямд. Хамгийн гол хүмүүс бараг юм авахгүй байна. Зурагнаас нь хараад захиалах бас хэцүү шүү дээ. Гадуур худалдан авалт муу байгаа юм уу, эсвэл “Нарантуул” хүйтэн болохоор хүмүүс ирэхээ байчихсан юм шиг байна. Өдийд куртикний сезон орчихсон сайн гүйдэг байсан энэ жил тийм зүйл байхгүй байна" гэж ярилаа.

Ийнхүү тус төвд хөл хөдөлгөөн цөөн, ганц нэг куртик гутал өмссөн хүмүүс харагдана. Гуталны тухайд эмэгтэй гутал чанараас шалтгаалж 100-350 мянган төгрөг, эрэгтэй гутал 150 мянгаас 350 мянган төгрөгийн хооронд ханштай байх.

Энэ жилийн барааны татан авалт сайн байгаа ч худалдан авагч тааруу байгааг наймаачид хэлж байв. Харин иргэдийн зүгээс дараах тайлбарыг хэлж байна. Иргэн Х.Хишигсүрэн “Юмны үнэ их нэмэгдсэн. Ажил хийгээд ямар ч нэмэр байхгүй байна. Цалин мөнгөө нэмэх хэрэгтэй. Миний хувьд 24-48 ажилладаг. Цалин гэр орон нүүрс түлээнд зарцуулагддаг. Хүнс, гурилын үнийг багасгах хэрэгтэй байна. Барааны үнэ маш их нэмэгдсэн байна. Хүүхдэд куртика авахад зуун мянга, гутал авахад 200 мянга давж байна. Энэ жил өвлийнхөө куртикыг авч чадаагүй байна. Нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт шинэ загвар нь 100 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Манайх ам бүл дөрвүүлээ дор хаяж өвлийн куртика хувцсанд хоёр сая төгрөг зарцуулах тооцоо байна. Нэг сая төгрөг дотор өвлийн бэлтгэлээ базааж чадахаа больсон байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-11 202.21.107.81

иргэд өөрсдөө ч бараагаа урдаас онлайн захиалаад авчих чадвартай болсон

Avatar

irgen 2023-12-11 202.9.40.106

10¥ iin baraag 10000 gj zarahaar henavah uom.Arai denduu nemj bn

Avatar

Зочин 2023-12-11 202.9.47.21

СҮБатөолд ,ундармаа, аюурсайхан м энхболд, баярцогт, сайханбилэг сахал эрдэнэбилэг нараас хөрөнгий нь хурааж ард түмэнд өгвөл ядуурал 50 хувиар бууона

Avatar

зочин 2023-12-11 202.9.40.21

бас ажнай батэрдэнэ гэдэг мангас шиг том хулгайч, луйварчин байна лээ.

Avatar

Зочин 2023-12-11 202.9.47.21

хулгайч нараасаа идсэн мөнгий нь эргүүлж авахгүй өол иргэд ядуурсаар бх болно доо

Avatar

Нэргүй 2023-12-11 202.126.89.183

Нарантуул руу явдаг хөдөлгөөн яваандаа багасаж жамаараа хаалгаа барих байхдаа.

Avatar

Иргэн 2023-12-11 66.181.180.100

Шинэ жил гэж хөөрцөглөдөг цаг өнгөрсөн.Тэгээд энэ бол Он солигдож байгаа болохоос монголд тусгайлан тэмдэглээд зочин гийчин цуглаад тэмдэглээд байх БАЯР биш.

Avatar

Нэргүй 2023-12-11 172.59.190.4

saihansambuu odoo ene zahaa 20 gariu jil yu ch hiisengui zugeer mungu abdag orchin mash muu

Avatar

Доржоо 2023-12-11 202.55.188.114

Одоо тэгэж шинэ жил гэж хамаг юмаа сэгсэрдэг тэнэг хүмүүс 40+үүд биз. Миний хувьд сайхан маш багахан хоол унд нэг шампанск. тэгээд л болно. Одоо харин оноос өмнө төлөвлсөн ажлаа дуусгах хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2023-12-11 27.122.14.89

Segsereh heden zoosgui dee deed uyedee ataarhsan neg doroi uye uuschihsen uursdiinhuu archaagui baigaagaa deed uyedee chihsen umnuud garj irjee

Avatar

Нэргүй 2023-12-11 103.254.123.103

40+ нь бнааа. Баяр маяр нээх тэмдэглээд байдаггүй шдээ хө. Чи ийм сөрөг юм чинь 40 хүрэхгүй л наслах байх да.

Avatar

бат 2023-12-11 202.55.188.114

зах зээлйн хууль шүү дээ. Амеркийн жижиглэн худалдааны захыг wall mart сүйрүүлсэнтэй адил нарантуулыг хар хорин дэнжийн 1000 зах сэлэнгэ захууд халааг нь авсан тийшээ явж хулгайчид мөнгөө алдана дээр нь бензингүй дээрээс аймшигтай түгжрээ тэгэж цаг хугацаа алдаж байхаар бараагаа хүргүүлээд аваад сурчихсан даа.

Avatar

Ard 2023-12-11 73.209.26.74

1.Online hudaldan avalt,2.belen mungu belgeldeg bolsonm3.yadyy bna.

Avatar

Нэргүй 2023-12-11 178.208.101.86

Би энд маш тодорхой нэг юмыг хэлье. монголчууд наймаа биш хулгай хийдэг. Дэлхийн шинэ жил, зул сарын баяр ер нь баярын үеэр юмныхаа үнийг нэмдэг магадгүй ганцхан монгол улс.

Avatar

Монголчуудаа гэж 2023-12-11 66.181.189.188

Монголчууд бид ер нь мөнгөгүй байвал таарсан ард түмэн. хэдэн төгрөгтэй болонгуутаа түүнээ ууж идэх, өмсөх зүүх, гоёж гангарч баяр ёслол тэмдэглэж бааж шээгээд дуусгана

Avatar

Нэргүй 2023-12-11 202.21.127.165

наймааны оргил үе дуусч үйлдвэрлэлийн оргил үе эхлээсэй билээ

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.190.199

хиймэл гацуур хог болно. тэрний оронд хүүхдүүддээ сайн чанарын хүнс жимс авсан дээр

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.46.9

ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ДЭЛХИЙН ЖИШГЭЭР БИД МИНИМАЛИСТ АМЬДРАЛД ОРЖ ДАСАЖ БУЙН ИЛРЭЛ … Бидэнд хэрэглээтэй бараа хэрэгтэй болж хэрэгцээт бараа гол биш болж байна даа .

Avatar

Нэргүй 2023-12-11 27.122.14.89

Ta nar shig zah shagaij ch uzeegui umnuud yugaa medeh ve dee. Ordog baisan humuusiin n amidral odoo minimalist bolsondoo orohgui baigaam bish yaduursan boloor orohgui baigaa um

Avatar

drtr; 2023-12-11 216.38.195.74

NZM

Avatar

Нэргүй 2023-12-11 216.38.195.74

#;

Avatar

Zochin 2023-12-11 202.126.89.153

наймаачид өөрсдөө бараагаа 3-4 нугалж зарж байж олон юм хуцаад байхын урд хөршид юмны үнэ нэмэгдээгүй 5 дахь өдөр гарчаал ирж болж бна та нараас авах албагүй ш дэ малнуудаа арай хямдаар хурдан эргэлдүүлж бас болдог бгаа шүү

Avatar

zochin 2023-12-11 76.67.107.193

Овоо доо Монголчууд ядарч байж дэмий зүйлд цаг зав, мөнгө төгрөгөө устгаxаа больж байвал.
Сайн байна.

Avatar

zochin 2023-12-11 76.67.107.193

Баяр наадам тэмдэглэнэ гэж xөгжингүй оронд бараг мэдэгдэxгүй л өнгөрдөгшдээ. Эмэгтэйчүүдийн баяр бол Европ Америк-д байxад монголруу xүнтэй яриxаар л мэддэгшдээ.

Avatar

Зочин 2023-12-11 66.181.161.129

Монголчууд элийрлээсээ гарч зах зээлийн соёлд суралцах цаг нь даан ч болсон баймаар юм даа.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.46.140

Загалмайн шашинтнуудыг үзэж чадахгүй мөртөө тэдний заншлаар мод засахаа больчих. Гацуураа шинэчлэнэ ч гэх шиг, ядуугаа мэдэхгүй тэнэглэхээ боливол таарна. Яасан илүүдээ гарсан мөнгө вэ? Хүүхэд байхад ээж аавынхаа авч өгсөн гацуураа одоо болтол 30-40 жил засаад болж л байна.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.78

шинэ жил гэж илүү зардал гаргахаа л блчих. ОХУ д олон хотууд зардлаа хэмнээд нийтийн шинэ жил тэмдэглэхээс татгалзжээ.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.126.89.189

Эмээл хазаар, зуух яндан авахгүй л юм бол заавал Цахимаар хүссэн баргаагаа хамгийн хямдаар захиалж авч байхад заавал зах явж түгжрэлд зогсох хэрэг алга.

Avatar

Нэргүй 2023-12-11 103.57.94.209

horoolliin languu, zah ntr udahgui alga boloh n tsag hugatsaanii l asuudal bolson duu

Avatar

Нэргүй 2023-12-11 93.23.17.25

Huduunii orkuud l ochno uur hen ochhiin hog n**** orchin muu buur haaval taarna

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.177.117

Захын худалдааг шахаж үйлдвэрлэл, дэлгүүр лүү шилжих, захыг хотын захад аваачих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.232

Үнэтэй бна гээд л гацуур авах ямар хэрэг бна даа Зүгээр л гэртээ сайхан баярлачихад л болно ш дээ Доржийнх гацууртай бна гэж барьцах еөөр хэрэггүй ш дээ

Avatar

Монгол хүү 2023-12-11 64.119.29.63

ГАДААХ ЗАХЫН ЦАГ ҮЕ ДУУС Ч БАЙГААГ МЭДЭРМЭЭР ЮМ ДАА.

Avatar

Бидний амьдрал 2024 оны сонгуулын өмнө 2023-12-11 66.181.177.102

Сүүлийн 10 жилд $ханш 1350 төгрөгөөс 3450 төгрөг болж ядууралд хүргэсэн. Гурилын үнэ 2023 онд Х.Болорчулуун сайдын үед 50% нэмэгдсэн.ХААд үр ашиггүй хөрөнгө урсгаад..430 мян тонн ургац хураалаа.50% малын тэжээл үр ашиг багатай бэлчээрийн МАА цас орлоо түгшүүр.Тоо өсөөд байдаг малын амьдын жин мах сүүний гарц буурсаар.Хонины цул мах 1кг 10к дотор өөх гарын хатсан цус шил булчирхай хир орсон хальс үс ноосын цэвэрлэж хаясаар 2-3 кг хаягдана.Гар аргаар бөөндөж нядалгааны мал бохир ихтэй

Avatar

Нэргүй 2023-12-11 202.55.188.121

Хүнсний хувьсгаль хүчтэй нөлөөлсөн

Avatar

Нэргүй 2023-12-11 27.123.212.86

Odoo naimaachid bish uildverlegchid boliyoo

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.190.199

яг үнэн. захын бүх лангууны бараа яг ижил зүйлээр дүүрсэн сонголт байхгүй бас үнэтэй.

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.219.27

Тэгэхийн тулд хулгайчдаас салах хэрэгтэй, хулгайчгүй шудрага нийгэмд амьдармаар банйа

Avatar

Нэргүй 2023-12-11 145.239.252.205

Ковидын дараа эдийн засгийн бодлогоо хурдан зөв хийгээгүйгээс болж бас Оросууд дайн эхлүүлснээс болж бүгд зовж байна. Юмны үнэ нэмэгдэж инфляцаа бариагүйн гай. Ковидын үед их хэлж байсан даа. Аль ч улс Эдийн засгаа зогсоохгүй муутгахгүйн тулд ажилладаг гэдгийг. Манай ЗГ эсрэгээрээ ЭЗ чухал биш.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.161.146

Мунхаг иргэд, мунхаг сэтгүүлчид. Англиар beating around the bush гэж үг бий. Манайхаар халгах, дүлэгнэх гэх байх. Байгаа олохгүй л дэмий шүршээд байна. Том зургаар нь авч үз. Ковидоос хойш иргэдийн худалдан авах чадвар бараг 2 дахин суларлаа. Энэ юунаас болов? Юмны үнэ 2019 оны намрынхаас бараг 2 дахин өссөн. 2019 оны өвлөөс бүх юм зогссон уу? Зарим нэг талаараа тийм. Гэхдээ механизмыг нь ойлго. Хамгийн гол нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нарын засаг Ковидтой хамтран өөрөар хэлбэл далимдуулан эдийн зас

Avatar

Зочин 2023-12-11 66.181.161.146

агт маш хорлонтой тактик баримталсан. Ковидын үеийн хямралаар натурал утгаараа хувь хувьсгалгүй уналтанд орох байв. Гэвч та бүхэн анзаарсан бол тэгээгүй. Засаг цаасан мөнгө хэвлэх бодлого явуулж нөгөө талаар юмны үнийг зориудаар хөөргөх махинац явуулсанаар нийт хүн амын үлэмж цөөхөн хэсэг бизнистэйгээ үлдэж нийт олон дампууралд орсон. Энэ бол цэвэр утгаараа дампуурал. Механизмыг деталчлан тайлбарлая. Ковидын үед бараа эргэлт байхгүй болж мөнгөний эргэлт зогссон. Ийм үе өмнө нь манайд тохиож байс

Avatar

Зочин 2023-12-11 66.181.161.146

Халзан Ганболдын үед байх аа. Харин тэр үед засаг маш сонирхолтой акц явуулсан. Гаалийн татварыг тэглэнгүүт эдийн засаг амь орж эхлэсэн. Малчид ноосоороо гурилаа авч идэж байсан юм шүү. Харин Ковидын үед огт өөр бодлого явуулсан. Цөөхөн хэдэн худалдаачид тээвэрчдийн ашгийн төлөө тээврийн үнийг тэнгэрт хадаасан. Ийм боломжоор төр засаг бодлоготойгоор хангасан юм. Ёстой нөгөө Ц.Нямдорж Зоригийн гэрийг Амгаланбаатарт зааж өгсөн шиг. Яг очоод *л гээгүй мөртөө амь насанд нь аюул учруулж буй юм. Түүн

Avatar

Зочин 2023-12-11 66.181.161.146

шиг засаг төр ад чөтгөрийн аргаар эдийн засаг дээр тоглолт хийсэн. Төсөв тасрахад авч хэрэгжүүлэх шаталсан арга хэмжээнүүд байдаг. Төр энэ үед хамгийн муу, хамгийн чөтгөрийн арга буюу бусдыг хорлоод өөрсдийгөө аврах арга болох мөнгө хэвлэх аргыг сонгосон юм. 10 их наяд хөтөлбөр гэж дуулаал биз дээ? Тэр чинь. Мөнгө хэвлэх нь эрх баригчидад 2 талын ашигтай. Харин иргэдэд түмэн хорлолтой. Үндсэндээ үүгээр дундаж давхарга устсан юм. Хулгайчууд л хувь хувьсгалгүй завшсан. Төр болохоор хамаарал бүхий

Avatar

Зочин 2023-12-11 66.181.161.146

этгээдүүддээ тухайн үед хараахан үнэ нь уначихаагүй байсан мөнгийг бэлнээр хэвлэж тараан өгч санхүүжүүлнэ. Худалдаачид агуулахад хуримтлагдсан бараагаа зурвас үеийг далимдуулан өндөр үнээр шахаж бөгсөө аварсан. Харин хүн амын 90 хувийг эзлэх масс бандан алгадсан. Юмны үнэ 2 дахин өсөх нь жам ёсны үзэгдэл болж буй юм. Өлөн худалдаачид нэг удаа цадаад одооноос гороо амсаж эхэлнэ. Хулгайч төр нь энэ жилийн хөөсрүүлсэн төсвөө дүйвээнээр батлаж амиа хоохойлсон. Хойтон жил юу болох нь тэдэнд падгүй.

1 0
Avatar

Нэргүй 2023-12-11 202.21.107.11

Ард түмэнд мөнгө байхгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж