Гал алдаж болохгүй, "гай дуудаж" болохгүй салбар!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Гал алдаж болохгүй, "гай дуудаж" болохгүй салбар!

Гал алдаж болохгүй, "гай дуудаж" болохгүй салбар!

Өнгөрч буй амралтын өдрүүдэд АИ92 шатахууны хомсдолд орж, монголчуудад шатахуун авахын тулд урт дараалалд зогсов. Шатахуунаас гадна дизел түлш олдохгүй байна гэж орон нутгийн сүүлийн нэг сар л хэлж, ярьсан ч салбарын сайд нь энэ бүгдэд тодорхой тайлбар хэлэхгүй байсаар өдийг хүрэв. Өвлийн эхэн сар гарч орон нутгаас том оврын машинууд Улаанбаатарыг зорихоор дизел түлш хайсаар олдохгүй олон өдөр саатаж байгааг ч малчид, иргэд сануулсаар ирсэн.

Шатахууны хомсдол үүсвэл ямар эрсдэл бий болох талаар өмнө мэргэжлийн хүмүүс хэлж байсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодорхой нөөц бий, хомсдохгүй гэсэн тайлбарыг хийсээр өдийг хүрэв. Шатахуун хомсдол үүсгээд буй нэг шалтгаан нь төмөр замын тээрлэлт гэдгийг албаныхан мэдээлж байсан ч Улаанбаатар төмөр зам компанийн зүгээс тээвэрлэлтэд ямар нэг асуудал байхгүй гэж мэдээлэв. Улаанбаатар төмөр зам компанийн зүгээс  түлшний тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг www.news.mn сайтад 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр мэдээлэл өгсөн билээ. Тус 28105 вагон буюу 1,7 сая тонн /2023.11 сарын байдлаар/нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9000 гаруй вагоноор илүү явж байгаа гэдгийг мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр замын байгууллага нефтийн бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт дээр ОХУ, БНХАУ-аас тээвэрлэлт хийж байгаа гэдгийг хэлж байв.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хувьд  шатахуун хомсдолтой байгаа, А92 сард 50-52 мянган тонн хэрэглэдэг ч 36 мянган тонн импортлож оруулсан ирсэн, цаашид импорт нэмэгдэж, дизел түлшний импортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн тайлбарыг өгсөн юм.

ОХУ-ын зүгээс импортын нефтийн бүтээгдэхүүнд хязгаарлалт, хориг тавьсан ч Монгол Улсын хувьд энэ хоригт зөвхөн томоохон компаниудыг хоригт оруулаагүй гэдгийг албаныхан хэлж байгаа. Хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн хүрээнд зөвхөн томоохон импортлогч компаниудад нефтийн бүтээгдэхүүн олгож оруулж ирж байгаа учраас хомсдол үүсч байгаа гэдгийг албаныхан хэлж буй.

Шатахууны асуудалд монголчууд хараат байсаар өнөөдрийг хүрсэн. Зөвхөн ОХУ-аас биш БНХАУ-аас ч шатахуун импортолж, хэрэглээгээ хангах, нөөцөө бэлтгэдэг боловч өвлийн эхэн сард “гал алдах” эрсдэлтэй тулгарч байна. ОХУ-ын хориг хязгаарлалттай байгаа, дүн өвлийг хэрэглээ гээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хангалттай тоо бий. Энэ тоонд зохицуулан менежмент хийх, нөөцөө дуусахаас өмнө ямар зохицуулалт, менежмент хийх вэ гэдэг нь Ж.Ганбаатар сайдын ажил.

Түүнээс тоо харж ярьдаг, асуудал биднээс 100 хувь шалтгаалахгүй гээд дөн өвлийн цагаар гал алдаж болохгүй, алдах ч эрх Ж.Ганбаатар сайдад байх ёсгүй юм.

Бид шатахууны хараат улс, асуудал гарахад шийдээд явдаг, хомсдолд орчихгүй, бүр грантаа хаалгахгүйн тулд улсаа хамгаалаад, зөв менежменттэй явах ёстой салбарын сайд нь би тоо ярьдаг хүн гээд дуугуй сууж боломгүй. Цаашид бид шатахууны хараат байдлаа бууруулахын тулд юу хийх ёстой, адаглаад нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулахад яах ёстой гэдэг шийдлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар яриад сууж байх учиртай юм. Мэдээж хоёр хөршөөсөө шалтгаалдаг, геополитикийн асуудал бол нефтийн бүтээгдэхүүн. Тиймээс ингээд гал алдаад суух биш, аж ахуй нэгжүүдтэйгээ ширээний ард суугаад хэлэлцээрт суух, ОХУ-ын талын эрсдэлүүдийг тооцоолж, зөв менежменттэй ажиллах нь Ж.Ганбаатар сайдын үүрэг юм. “ОХУ грантаа хаачихвал бид шатахуунгүй, түлшгүй болно” гэх үг зүгээр ч нэг бий болчоогүй юм гэдгийг салбарын сайд нь ойлгож, хэн нэгнээс буруу хайх биш, цаашид шатахуун дугаарлаж, иргэдээ бухимдуулж, асуудал үүсгэхгүйн тулд юу хийх ёстойгоо ярьдаг, хэлдэг болоосой, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат 2023-12-11 202.55.188.114

Оргилын ганбаатар ажилаа яагаад ч хийж чадахгүй байна

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.182.171

энэ төрд хулгай хийдэггүй худлаа ярьдаггүй хүн байхгүй болж. Ман д төр барих мэдлэг чадвартай хүн байхгүй нь тодорхой болсон байна. МАНыг ахиж төрд гаргахгүй байх

Avatar

- tagtaa barij gadnic 2023-12-11 216.38.195.74

— – /# ; ptuci kormij

Avatar

- OC 2023-12-11 216.38.195.74

– ylcuun bny.

Avatar

-1belenmunguunni; _ _ # 2023-12-11 216.38.195.74

– t\texnc1; xyn#+#6w

Avatar

Нэргүй 2023-12-11 216.38.195.74

-xw-tpstmp 1@#@#,;

Avatar

Нэргүй 2023-12-11 216.38.195.74

– fd; taxd;1c;

Avatar

Нэргүй 2023-12-11 43.242.242.59

Бензиний асуудал төр засагт ямар хамаатай юм бэ. Энэ бизнесийг аль эрт хувийн хэвшилд өгсөн. Тэд гэрээ хэлцлээ байгуулаад явах учиртай. Ганбаатарт хамаагүй. Бусдын ажилд төр бүү оролц. Саяхан л төр хувийн хэвшлийн бизнест оролцлоо гээд л иргэд шүүмжлээд байсан биздээ. төр холоос хараад л байж байх ёстой. Онцгой тохиолдолд туслаж болох юм. гэрээ хэлцэл дээр нь туслаад байх шиг харагддаг. Уул нь энэ салбараа төр өөрөө аваад явсан бол юмны үнэ тогтвортой байх байлаа.

Avatar

Зочин 2023-12-11 66.181.180.26

грант гэж юу вэ. крант буюу кран өргөгч механизм гэсэн утгатай үг. дээх нь үед бүх шингэний хаалтууд өргөж буулгадаг зарчмаар ажилладаг байсан болохоор тэгж нэрлэдэг байсан. одоо үед зөвхөн их даралттай том оврын хаалтууд л краны зарчмаар ажилладаг

Avatar

Нэргүй 2023-12-11 202.126.89.134

Урдаас оросоос өөр улсаас орж ирэх гэхээр замын цариг таарахгүй.Шатах тослох материал шилжүүлэх хориотой.Женкогийн хорлол энэ.Төмөр зам нь вагоны хүрэлцээгүй.

Avatar

Нэргүй 2023-12-11 59.153.113.146

түлшгүй бүтэн сар өнгөрөөд байхад төр засгийн байж баыгаа царай үнэн новшийн байнаааа

Avatar

Нэргүй 2023-12-11 202.126.89.189

МАН ганбаатараас авсан мөнгөө сайд болгоод аль хэдийн төлсөн баймаар. Үлдэгдэл байвал тэрийг нь өгөөд явуулаач. Сахал Бат-Эрдэнэ гишүүн тээврийн асуудлыг 4 хоногт шийдэж байсан туршлагаа ярьж өгөөд байхад ямар хөлдүү толгой вэ? Улс орны хэмжээний том харж ажил хийж сураагүй зөвхөн өөрийн өмнөх биенэстээ санаа зовдог улсыг дахин сайд дарга болгох хэрэггүй. ОХУ-аас шатахуун авахгүй араб мэтийн өөр эх үүсвэрээс авна гэвэл Европ оросын хямд хийг авахгүй гэснийхээ горыг амсаж байгаагаас сургамж ав

Avatar

Зочин 2023-12-11 64.119.29.111

Стратегийн бүтээгдэхүүнд хувийн хэвшил монопол байдал үүсгэхээс сэргийлж төрийн өмчит компани зэрэгцэн оролцох ёстой. Ингээгүйгээс болоод хувийн хэвшил үнэхээр даварч байна. Монгол шиг цөөн хүн амтай газар монополчлол үүсэх амархан. Одоо төртэйгөө ч тохиролцохгүй янз бүрийн боёкот хийгээд ийм байдлыг үүсгэж байна. Бүр болохгүй бол төр төмөр нүүрээ харуулах ёстой.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.160.18

Энэтхэг оросоос хямд шатахуун аваад бүх саваа дүүргэчихээд буй. Энэтхэт оросоос аваад манайд зарах боломж байх л ёстой. Судлаад үзмээр юм. Нүдэнд нь мөнгө харагдсан тэнэгүүдийн толгойд ийм юм орохгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.160.93

балай шахуу юм даа

Avatar

xuux; 2023-12-11 216.38.195.74

##

Avatar

y; 2023-12-11 216.38.195.74

ocgnim;

Avatar

Нэргүй 2023-12-11 216.38.195.74

-;

Avatar

Нэргүй 2023-12-11 216.38.195.74

ocgnim#;

Avatar

Зочин 2023-12-11 139.5.216.173

Дан хувийн импортлогч кампаниудад найдах аргагуй нь зарагдаж байнаа Унэ нэиэх гээд зориуд саад болсон ч байж мэднэ Улс нооцийн мах гэдэг шиг зувийнханаас нооцлоод хадгалах сав ануулахтай болмоор

Avatar

-miatcxzl; ? 2023-12-11 216.38.195.74

– baaxnpits; gyiljnif;

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.216.158

Төр засаг ганц Оросоос хараат байдлаас гарах арга зам огт хайхгүй юм!!! Булангийн орнуудаас шатахуун импортлох боломж бий (БНХАУ-д Элчин сайд байсан Сүхбаатар ярьж байсан), ганц асуудал нь тээврийн зардал их гарч, өндөр үнэтэй шатахуун ирнэ!! Гэвч ОХУ гэнэт крантаа хаахад үнэтэй ч гэсэн шатахуунтай байхаа бодох цаг болжээ!!!

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.160.18

ккк. тэр хавьд нь өөр улсад зарчихаад, оронд нь хятадаас авч болно шд.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.160.93

хайгаад судлаач тэнэг гаруу чамаас дор юмнууд гэж юу байхав дээ

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.216.158

Өнөө өглөө 6 цагт гэрээс гарч бензин хайсаар Шадивлан хүртэл явлаа: зам дагуух бүх ШТС-ууд орцоо хаасан, харанхуй, цонхыг нь тогшоод түгээгчийг нь сэрээгээд асуусанд "Бензин бий, гэхдээ өглөө 9 цагт ээлж солигдохоор бензин өгнө" гэв. 24 цаг ажиллах ёстой атал яагаад та нар хаалттай байгаа юм бэ" гэхэд "Дээрээс шөнө, өглөө эрт бүү олго гэсэн" гэв!? Зориуд хясаж байгаа юм уу, ямар учиртай юм бэ?! Ажил хариуцсан хүмүүс ингэж л ажиллаж байна шүү!! ТВ-ээр огт өөр юм яриад байна, эд нар чинь!!!

Avatar

Нэргүй 2023-12-11 103.9.90.130

Шатахуун хомсдол үүсгээд буй нэг шалтгаан нь төмөр замын тээрлэлт гэдгийг албаныхан мэдээлж байсан ч … ГЭНЭ ҮҮ АЛДААГАА ШАЛГААЧ

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.40.139

1 сарын өмнө БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН БАЙНА, САНАА БҮҮ ЗОВ гээд байсан.

Avatar

Нэргүй 2023-12-11 139.5.216.193

МАНгасууд бол Цэдэнбал даргын үеийн нам биш болсон шүү олон жил сайн хүний нэрийг худалдаж идлээ одооны МАНгарууд

Avatar

2 2023-12-11 202.55.191.130

orgil deeree hyatad chihree zaraal baijii da

Avatar

Зочин 2023-12-11 139.5.216.177

Газрын тостой -гаднаас шатахуунаа авна,
Нүүрстэй – хулгайч нар шаваастай
Алттай, баялагтай -ядуу
Уудам нутагтай-УБт бөглөөстэй
УБ нь утаагаар хахаастай
70 сая малтай-3 сая хүн өлсгөлөн
Хавдраар дэлхийд нэг
Яачихсан улс вэ бид нар чинь

Avatar

Зочин 2023-12-11 59.153.114.68

Данхан толгойтын ЗГ-ын хувьд ард иргэд уяаны нохой мэт болжээ.

Avatar

Монгол хүү 2023-12-11 64.119.29.63

с**.. .. ОЛОН ТҮМНИЙ ТӨЛӨӨ НЭГЧ ХУРУУ БАЙТУГАЙ БОДОЖ Ч ҮЗЭЭГҮЙ ХҮҮРНҮҮДЭД МОНГОЛ УЛСЫН САЙДЫН АЛБАН ТУШААЛЫГ ӨГЧ НАЙМААЛЦААД БАЙХААР ЭНЭ БАЙТУГАЙ МУУ МУУХАЙ ЗҮЙЛЧ БИЙ БОЛОХООР БАЙНА ГЭДГИЙГ ОДОО БИД ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖҮҮ ДЭЭ! АЖИЛ НЬ АРД ТҮМЭНД ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ТЭДНИЙ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ, ЧАНАРЫН ДЭЭД ТҮВШИНД ХАНГАЖ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ҮНДСЭН ҮҮРГЭЭ Ч МЭДЭХГҮЙ ИЙМ ХОГ ШААРНУУДЫГ БАЙХ ЁСТОЙ БАЙРАНД НЬ ЧУЛУУДААЧ ЭЭ…ЗӨВХӨН ХУВИЙНХАА ХӨРӨНГИЙГ ӨСГӨХӨӨС ӨӨРИЙГ МЭДЭХГҮЙ ХОГ .

Avatar

Нэргүй 2023-12-11 59.153.113.179

Ene uul uurhain said hiij baigaa nuhur yamarch chadvargui nuhur bn nen darui solih heregtei tuunees bolloo,uunees bolloo geed busad ruu buruugaa chiheed suuhiin orond asuudliig shiideh garts haij sanaachlagatai shiidemgii ajillah heregtei ene hund tiim chadvar alga bolomjgui yam gej baihgui

Avatar

Нэргүй 2023-12-11 203.17.23.177

ОРОС БОЛ НАЙДВАРТАЙ ХӨРШ, ИТГЭЛТЭЙ ТҮНШ БИШ ГЭДГЭЭ Л ХАРУУЛЛАА. ОРОСООС ОДОО БҮРМӨСӨН ЗАЙГАА БАРЬЖ, ОРОСЫГ ШҮТЭГЧДИЙГ МОНГОЛООС ХӨӨЖ, ОРОС ХОЙД СОЛОНГОС РУУ НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2023-12-11 202.21.96.166

ОРГИЛЫН ГАНБААТАРЫГ ОГЦРУУЛЪЯ

Avatar

Зочин 2023-12-11 139.5.216.177

Нийтлэлч Баабар Сангийн сайд, сэтгүүлч Сарангэрэл эрүүл мэндийн сайд, сүлжээ дэлгүүрийн Ганбаатар уул уурхайн сайд,
Өөр юу ч билээ, энэ бүгд түүхэнд үлдэнэ дээ.

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: 6 САРЫН ӨМНӨХ МАНАЙ ХӨГШНИЙ ТААМАГ ҮНЭН БОЛЛОО ШҮҮ ЯНЗ НЬ 2023-12-11 103.212.116.155

Бид орост ухамсарын 3 шанаа өглөө.1/НҮБ-д оросын эсрэг санал. 2/Оросын дайсан Польшийн Ерөнхийлөгчид газрын ховор элемент, 3/Украйнд хөнгөн хуягт танк нийлүүлэх Францын Ерөнхийлөгчид уран өгөх горьдлого тээлгээд явууллаа.Хятадад гайгүй, "бирж" нэртэй ухамсарын ганц шанаа өглөө.Би их баяртай байтал харин манай хөгшин "Уйлах хүүхдийн хошног урьд өдөр нь умалздаг" гэдгийг мэдэх үү, оросын зүгээс хариу цохилт ирнэ гэдгийг өдий насалтлаа мэдэхгүй байна уу чи гэлээ.АЙ МЭДЭХГҮЙ ХӨӨРХИЙ. 2023.5.26

Avatar

Нэргүй 2023-12-11 59.153.112.129

Зайлаач!!!!

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.161.200

Yostoi muu said yumaa, ajlaa erthen ug.

Avatar

Зочин 2023-12-11 59.153.112.129

Хөгиын н**ш, зайлаач! чихэр печенээ зарна биз

Avatar

Нэргүй 2023-12-11 103.212.118.22

дт колонкоор зарахгүй гадуур өндөр үнээр зарахаа болиод колонкоор зар тэгвэл хомсдол гайгүй бно сайдаа

Avatar

Иргэн 2023-12-11 66.181.182.86

Энэ Ганбаатар гэж хүн ажлаа чаддаг хүнд нь өгчих зүрх сэтгэл даанч байхгүй л байх даа… сайдын ажлыг хийж чадахгүй байна, мэдэхгүй байж болно гэхдээ сэтгэл байх хэрэгтэй. Өөрийнхөө хувийн супермаркет шигээ худалдаачин наймаачин хүн шиг ажилласан бол…!

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.161.146

Иш, энэ улс 300 жилийн турш гадны аливаа "Кран" харж амьдарч дээ. Кран хаагдвал улсаараа зүйл дуусаа.

Avatar

Нэргүй 2023-12-11 202.9.46.140

Крант гээч дээ. Орос хэл мэдэхгүй байж болно. Гэхдээ ямар гаралтай үг гэдгийг хайж толь харахаасаа задхуурдаг сэтгүүлчдээр дүүрчээ. Бас англи үг болгож гөрдөхийг нь яана ха ха. Стенг (стенка буюу ханын тавилга), сир (сыр буюу монголоор зүгээр бяслаг) гээд хөх инээд хүргэх юм

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.187.175

Зөв үг нь КРАН

Avatar

Хундаам 2023-12-11 66.181.179.144

Хундаам л даа эргүү хүүрнүүдээ ххахаха

Avatar

зочин 2023-12-11 139.5.217.113

бүү алжаа,техникийн үгийг үндэстэн болгон өөрийнхөөрөө дуудаж хэвшсэн байдаг шүү

Avatar

Tumur 2023-12-11 66.181.161.203

203.17.23.177-өмхий үхдлээ,ганц шатахуунаар Монгол Оросоос хамааралтай байдаггүй бүх л Суурь Эдийн Засаг – Оросоос хамааралтай , эргүү илжигээ , Оросоос зай барьсан бүх улсууд сүйрч байна , өмхий америк траншейны хогоо

Avatar

S 2023-12-11 103.212.119.184

S AW80955877

Avatar

зочин 2023-12-11 64.119.30.210

Грант биш крант гэнэ мэдээгээ ч зөв бичиж чадахгүй хаалтын гэрээтэй сэтгүүлчид гэж

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.187.175

Кран- Затвор в виде трубки для выпуска жидкостей или газа из резервуара или трубопровода.
"Водопроводный кран"

Avatar

Нэргүй 2023-12-11 202.131.225.197

ядаргаатай шаар вэ. крант гэж цорго шүү дээ. чиний яриад байгаа хаалт биш. бид тэгж ойлгож, ярьж, бичдэг.

Avatar

Нэргүй 2023-12-11 66.181.161.210

Юун зөөлхөн шүүмж вэээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж