Гал алдаж болохгүй, "гай дуудаж" болохгүй салбар!

Хуучирсан мэдээ: 2023.12.11-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Гал алдаж болохгүй, "гай дуудаж" болохгүй салбар!

Гал алдаж болохгүй, "гай дуудаж" болохгүй салбар!

Өнгөрч буй амралтын өдрүүдэд АИ92 шатахууны хомсдолд орж, монголчуудад шатахуун авахын тулд урт дараалалд зогсов. Шатахуунаас гадна дизел түлш олдохгүй байна гэж орон нутгийн сүүлийн нэг сар л хэлж, ярьсан ч салбарын сайд нь энэ бүгдэд тодорхой тайлбар хэлэхгүй байсаар өдийг хүрэв. Өвлийн эхэн сар гарч орон нутгаас том оврын машинууд Улаанбаатарыг зорихоор дизел түлш хайсаар олдохгүй олон өдөр саатаж байгааг ч малчид, иргэд сануулсаар ирсэн.

Шатахууны хомсдол үүсвэл ямар эрсдэл бий болох талаар өмнө мэргэжлийн хүмүүс хэлж байсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодорхой нөөц бий, хомсдохгүй гэсэн тайлбарыг хийсээр өдийг хүрэв. Шатахуун хомсдол үүсгээд буй нэг шалтгаан нь төмөр замын тээрлэлт гэдгийг албаныхан мэдээлж байсан ч Улаанбаатар төмөр зам компанийн зүгээс тээвэрлэлтэд ямар нэг асуудал байхгүй гэж мэдээлэв. Улаанбаатар төмөр зам компанийн зүгээс  түлшний тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг www.news.mn сайтад 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр мэдээлэл өгсөн билээ. Тус 28105 вагон буюу 1,7 сая тонн /2023.11 сарын байдлаар/нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9000 гаруй вагоноор илүү явж байгаа гэдгийг мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар төмөр замын байгууллага нефтийн бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт дээр ОХУ, БНХАУ-аас тээвэрлэлт хийж байгаа гэдгийг хэлж байв.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хувьд  шатахуун хомсдолтой байгаа, А92 сард 50-52 мянган тонн хэрэглэдэг ч 36 мянган тонн импортлож оруулсан ирсэн, цаашид импорт нэмэгдэж, дизел түлшний импортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн тайлбарыг өгсөн юм.

ОХУ-ын зүгээс импортын нефтийн бүтээгдэхүүнд хязгаарлалт, хориг тавьсан ч Монгол Улсын хувьд энэ хоригт зөвхөн томоохон компаниудыг хоригт оруулаагүй гэдгийг албаныхан хэлж байгаа. Хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн хүрээнд зөвхөн томоохон импортлогч компаниудад нефтийн бүтээгдэхүүн олгож оруулж ирж байгаа учраас хомсдол үүсч байгаа гэдгийг албаныхан хэлж буй.

Шатахууны асуудалд монголчууд хараат байсаар өнөөдрийг хүрсэн. Зөвхөн ОХУ-аас биш БНХАУ-аас ч шатахуун импортолж, хэрэглээгээ хангах, нөөцөө бэлтгэдэг боловч өвлийн эхэн сард “гал алдах” эрсдэлтэй тулгарч байна. ОХУ-ын хориг хязгаарлалттай байгаа, дүн өвлийг хэрэглээ гээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хангалттай тоо бий. Энэ тоонд зохицуулан менежмент хийх, нөөцөө дуусахаас өмнө ямар зохицуулалт, менежмент хийх вэ гэдэг нь Ж.Ганбаатар сайдын ажил.

Түүнээс тоо харж ярьдаг, асуудал биднээс 100 хувь шалтгаалахгүй гээд дөн өвлийн цагаар гал алдаж болохгүй, алдах ч эрх Ж.Ганбаатар сайдад байх ёсгүй юм.

Бид шатахууны хараат улс, асуудал гарахад шийдээд явдаг, хомсдолд орчихгүй, бүр грантаа хаалгахгүйн тулд улсаа хамгаалаад, зөв менежменттэй явах ёстой салбарын сайд нь би тоо ярьдаг хүн гээд дуугуй сууж боломгүй. Цаашид бид шатахууны хараат байдлаа бууруулахын тулд юу хийх ёстой, адаглаад нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулахад яах ёстой гэдэг шийдлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар яриад сууж байх учиртай юм. Мэдээж хоёр хөршөөсөө шалтгаалдаг, геополитикийн асуудал бол нефтийн бүтээгдэхүүн. Тиймээс ингээд гал алдаад суух биш, аж ахуй нэгжүүдтэйгээ ширээний ард суугаад хэлэлцээрт суух, ОХУ-ын талын эрсдэлүүдийг тооцоолж, зөв менежменттэй ажиллах нь Ж.Ганбаатар сайдын үүрэг юм. “ОХУ грантаа хаачихвал бид шатахуунгүй, түлшгүй болно” гэх үг зүгээр ч нэг бий болчоогүй юм гэдгийг салбарын сайд нь ойлгож, хэн нэгнээс буруу хайх биш, цаашид шатахуун дугаарлаж, иргэдээ бухимдуулж, асуудал үүсгэхгүйн тулд юу хийх ёстойгоо ярьдаг, хэлдэг болоосой, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж