Монгол Улсаас 14 мянган оюутан Өмнөд Солонгост суралцдаг бөгөөд ихэнх нь төлбөрөө бие даан шийдвэрлэдэг. Сурахын зэрэгцээ ажил хийж амьжиргаагаа залгуулдаг оюутан олон байна. Энэ жил 15 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Өмнөд Солонгосын сургуулиудад элссэн.
Цаашид тэтгэлэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлгийн сан байгуулах, дээд болон мэргэжлийн боловсролын зэргийг харилцан зөвшөөрдөг болох саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Өмнөд Солонгосын талд тавьжээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөд Солонгост айлчлах үеэрээ тус улсын ерөнхий сайдтай уулзаж Монгол улсад нэн шаардлагатай, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон.
Тэгвэл Өмнөд Солонгосын анагаахын чиглэлийн их сургуулиуд, АШУҮИС хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх байдлаар ажиллах боломжтой талаар Л.Энх-Амгалан сайд ярилцжээ.
Үүний зэрэгцээ Япон улсад 1000 инженер, Германд 1000 мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгааг өмнө нь мэдээлсэн.
Холбоотой мэдээ