Ирэх хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тн мах нөөцөлнө

Ирэх хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тн мах нөөцөлнө

Ирэх хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тн мах нөөцөлнө

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар нөөцийн мах бэлтгэлийн асуудлыг хэлэлцжээ. Улмаар ирэх 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Ингэхдээ стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Засаг дарга нарт, харин шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгажээ.

Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхааруулсан байна.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000.0 тн мах бэлтгэж нөөцлөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-10 122.201.23.83

Энэ мөнгө угаах ажиллаа болихгүй юм бхдаа.

Avatar

Нэргүй 2023-12-10 59.153.87.59

яс, өөх хоёрын хооронд мах байдаг шүү.

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.186.55

Нөөцийн хонины мах тэр чигээрээ өөх ба яс байдаг юм.

Avatar

Нэргүй 2023-12-10 202.9.40.213

Иргэдийнхээ идэх хямд махыг хүртэл засгийн газар минь бэлдэж өгөх юмдаа. Гэтэл манай мөнгөтэй олигархиуд болохоор хэн чадалтай нь амьдардаг нийгэм учир тэднийг бүү халамжлаад бай гэж засгийн газраа шүүмжлээд байх юм. Капиталист нийгэм байгуулж байгаа болохоор тэгдэх юм байх даа.

Avatar

myygaay 2023-12-10 216.38.195.74

killerni

Avatar

xen zasaglyylaad bnaa 1 eznui buznistei 2023-12-10 216.38.195.74

solijni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж