Тойм: Нүүрсний сонсгол гэх "жүжиг" тоглов

Тойм: Нүүрсний сонсгол гэх "жүжиг" тоглов

Тойм: Нүүрсний сонсгол гэх "жүжиг" тоглов

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


НҮҮРСНИЙ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ТҮР ХОРООНЫ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ БОЛОВ

Нүүрсний гэх тодотголтой хэргийн түр хорооны нээлттэй сонсгол арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авлаа.

  1. Орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг хэлэлцэв.
  2. Тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсч,
  3. "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл,
  4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцлээ.

Гэхдээ сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр  оролцуулаагүй асуудал олны анхаарлыг илүүтэй татлаа. Б.Ганхуяг өөрөө сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч түүнийг сонсголд гэрчээр оролцуулах тухай албан бичгийг хүргүүлсэн гэж мэдээлэв. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын хяналт шалгалтын Түр хорооноос шүүгдэгч Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах талаар хүсэлт, албан бичиг ирүүлээгүй гэдгийг мэдээлсэн юм.

Үүний зэрэгцээ сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан оролцсон юм. Түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно.


МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛСЭН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр Монгол Улсын газрыг гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт мэдээлэл нотлогдож гаргаж тавилаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж эхэллээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал болон тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байна. Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан байна.


 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ГАДНА УРТ ДАРААЛАЛ ҮҮСЭВ

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг тодорхой хязгаарлалттай олгож байна. Үүнээс үүдээд сүүлийн хоёр хоногт шатахуун түгээх станцуудын гадна автомашины урт дараалал үүсч эхэлсэн байна.
Тодруулбал, зарим шатахуун түгээх станцууд өдөр 4-8 тонн шатахуун л иргэдэд олгож байгаагаа хэлсэн юм. ОХУ нефтийн бүтээгдэхүүний импортдоо хориг тавьснаар Монгол Улсад шатахуун хангалттай нийлүүлэгдэх боломжгүй болж, орон нутагт дизель түлш тасалдаад байгаа.
Энэ асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар хэлэхдээ “Хоригоос хойш арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш импортоор  орж ирсэн. Үүний 7000 тонн нь Хятадаас, үлдсэн 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн.  Монгол Улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ 90 мянган тонн байдаг. Өнөөдөр яагаад ийм байдал үүсэв гэхээр бид хоригтой, 21 хоногийн энэ хугацаанд нэг ч тонн дизель түлш, А-92 орж ирээгүй, бүх юмаа шавхсан" гэсэн юм.

СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ЦАГДАН ХОРИВ
"Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт  хилийн хориг тавьсан Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэснээр Н.Өнөрцэцэгийг СХД-ийн ерөнхий шүүгчийн шийдвэрээр  арванхоёрдугаар сарын 4-ны өдөр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т зааснаар эрх бүхий байгууллагын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг өгөх боломжгүй гэсэн хариултыг өгч байна. Харин хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс сэтгүүлчийг хорилгүйгээр гадуур байцаах боломжтой байсныг онцолж, энэ нь хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан үйлдэл гэдгийг сануулж, мэдэгдлүүдийг хийсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-12-10 103.212.117.162

Яасан??? Хүзүүгүй эзний чинь нэр гарад ирсэн болохоор сонсгол ЖҮЖИГ болчихов уу ккк

Avatar

Зочин 2023-12-10 66.181.180.226

Ам алдах учир Ганхуягыг оролцуулахгүй

Avatar

S 2023-12-10 103.212.119.184

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2023-12-10 202.179.24.127

Haana ???

Avatar

zochin 2023-12-10 76.67.107.193

Заавал үзэx ноцтой ярилцлага. https://www.youtube.com/watch?v=0rzM17G6uUg

Avatar

Зочин. 2023-12-10 66.181.184.45

Элбэг жонхуу хоёр аль нь том дээрэмчин бэ. Ямарч гэсэн 1, 2 дугаар байр. булаалдаж байна. Эрдэнэ лав нам дотроо дээгүүрт орно. Бөх дээр АН-аас ганцаардаад сууж байхым хүний эрхийн цуцашгүй тэмцэгч юм байна көөрки

Avatar

Нэргүй 2023-12-10 202.9.40.213

"Жижиг Таван толгой"-н сонсголоор Элбэгдорж, Ажнайн Бат-Эрдэнэ нарын луйвар илчлэгдээд байна. Сонсголыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь АН-ынхан болж хувирсан. Ийм луйварчдаар бид төр засгаан эрхийг бариулж байжээ. Удахгүй "том Таван толгой"-н асуудал яригдана. тэр үед Ганхуяг сонсголд орж ирэх байх.Жижиг таван толгойд Ганхуяг бараг хамаагүй. Гэтэл түүн дээр АН-ынхан тоглолт хийж хуралд оруулахгүй байна гэж мэдэн будилж байна.

Avatar

Нэргүй 2023-12-10 139.5.216.158

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрыг ашиглуулна гэж хуульд заасан атал Ханбогдын нөхдүүд "эзэмшүүлэх"-ээр шийдвэрлэсэн нь хэдийгээр хуулийн заалтад нийцээгүй боловч яг нарийндаа бол ГХО компанийг хохироосон болж таарч байгаа юм! Учир нь, газар эзэмших эрх нь газар ашиглах эрхээс явцуу (бага эрх) хүрээтэй, тодруулбал: эзэмшигч нь газрыг ашиглах, үр шимийг нь хүртэх, барилга байгууламж барих г.м. эрхгүй гэсэн үг!!!

Avatar

Зочин 2023-12-10 202.55.188.83

Монголын бүх хууль үндсэн хуульд захирагдах ёстой! Хятадын компаниуд асар их газар өмчлөөд барилга байшин барьж, хэдэн үеэрээ Монгол оронд суурин амьдарч болохгүй. Үүнийг л үндсэн хуульд хуульчилсан юм л даа, өмхий х***а минь!

Avatar

Дэл 2023-12-10 202.55.188.41

Нэлээд юм мэдэж авсан шүү дээ урьд хэзээ ингэж байлаа

Avatar

Нэргүй 2023-12-10 188.162.254.118

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.188.208

Харваас тавилттай. Бүтэн нэг жил бэлдэж, бүх тохироогоо хийж, хэнийг золигт гаргахаа шийдчихээд тавьж байгаа жүжиг шүү дээ. МАН ямарч хэрэг хийсэн АН-н хэдэн хүнийг золигт гаргаад өөрсдөө гэмгүй үлдэж, дахиад улам их хулгай хийнэ.

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

ZYGAATSX80955877

Avatar

Харьцуулагч 2023-12-10 49.0.139.28

Б.АНХТУЯА гэгч Нүүрсний сонсгол гэх "жүжиг"-ийг ой тойнд ормооргүй балай явдал гэж тоглоом болгов.

Avatar

Нэргүй 2023-12-10 202.126.89.31

Б ЭНХБХЯР ГЭЖ БӨӨРӨНХИЙ ГӨЛ НӨХӨР үү

Avatar

зочин 2023-12-10 66.181.180.226

40 их наядын Том тавантолгойн хулгайг нэг ч ярисангүй. Ганхуягыг оролцуулахгүй байгаа нь хуллгайг нуух

Avatar

зочин 2023-12-10 202.126.90.146

Ганхуягийг яаж оруулах юм .Хэрэг нь шүүхэд шилжсэн нөхцөлд ийм зүйл хийх нь хуулиар хориотой гэж тайлбарласан.Ийм хариу ирсэн б**х аа. Сонсгол гэгч нь хэрэгт холбогдсон хүмүүсээс асуулт асууж олон нийтэд харуулах л явдал.УИХ-ын түр хороо нь хууль хяналтын эрхгүй.Хэргийг хууль хяналтын зохих байгууллага шалгаж үнэн мөнийг тогтооно. Эцсийн шийдийг шүүх гаргана.Шүүхийн шийд гараагүй байхад хэнийг ч гэмтэн болгох хориотой.Харин хэргийг гуйвуулж,дөвийлгэж,улс төржүүлж жүжиглэгчид бол хэвлэлүүд.

Avatar

Зочин 2023-12-10 202.55.188.83

Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй нөхцөлд сонсголд оруулахгүй гэх үндэслэл бидний зүгээс бхгүй, харин бидэнд хандаж хүсэлт гаргаагүй гэж Чингэлтэй дүүргийн шүүхээс тамгатай бичиг ирүүлсэн бсан. Тэхээр ганхуягийг сонсголд оруулахгүй бх шалтгаан нь шүүх биш, МАН-ын нөлөө бүхий хүмүүс л боловтой!

Avatar

Нэргүй 2023-12-10 103.212.119.33

SEXSEER TAICHN80955877

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

DYYDLGN VAWLDGCH80955877

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.182.188

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД, ТЭДНИЙГ ХАМГИЙН ОЙР ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ХӨЛ ГАР, ЦҮНХ БАРИГЧИД Л НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХАМГИЙН ИХ ЭСЭРГҮҮЦСЭН НЬ МАШ ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН ШҮҮ. ЧИНГЭСНЭЭРЭЭ ТЭД ӨӨРСИЙГӨӨ БҮРЭН ИЛЧИЛЖ БАЙГАА ЮМАА

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.182.188

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АСУУДЛААР УИХ ДЭЭР СОНСГОЛ ХИЙСЭН НЬ ЮУ НЬ БУРУУ БОЛЧИХОВ ДОО. ӨНГӨРСӨН ӨДИЙД НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЭД Л ОРИЛЖ ЧАРАЛЖ БАЙСАН ДАА. УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ ГЭГЧ ӨХӨӨРДӨМ ГӨЛӨГ БҮТЭН ЖИЛИЙН ТУРШИД УИХ-ЫН ГИШҮҮН ХУЛГАЙЧ ӨМНӨ ГОВИЙН.БАТ-ЭРДЭНИЙГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛЖ, ӨГЗӨГИЙГ ДОЛООСООР ИРЛЭЭ. ЭНЭ ЛУЙВАРЧНЫГ ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙГ ЦОГТГЭРЭЛ Л ГАНЦААРАА ШҮҮХ ЦАГДААГААС ИЛҮҮ МАШ САЙН МЭДЭЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ИХ СЭЖИГ ТҮРҮҮЛЖ БАЙГАА ЮМАА. ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ДАВХАР ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

SEKSEER ZYGAA80955877

Avatar

Хотын унаган залуу 2023-12-10 59.153.112.132

Энэ Нэргуй гэж нэр ус ч угуй орк мал хулмастай орос руугаа байлдаж алиагаа алдвал таарна .Оросууд нь тоохгуй л дээ Чукча гээд

Avatar

Зочин 2023-12-10 202.131.228.212

МАН ын 2016-2023 оны Том таван толгойн 40 их наядын хулгайг нэг ч ярисангүй

Avatar

Нэргүй 2023-12-10 202.9.40.213

Нүүрсний сонсголыг хамгийн их эсэргүүцэж байгаа нь АН-ынхан байнаа. Тэдний хэлж ярих болон хийж байгаа ажил нь хоорондоо дандаа зөрчилдөж байх юм.

Avatar

Зочин 2023-12-10 103.212.116.155

ааа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Улс төрийн УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ жүжгийн өрнөл нэг иймэрхүү 2023-12-10 103.212.116.155

1/АН, ХҮН хоёр Ганхуяг л МАН-ын талаар бидэнд хэрэгтэй мэдээлэл өгнө горьдоод, эвий минь, хөөрхий минь, хэлмэгдүүлж байна гэж нулимас унагаад 2/МАН энэ нөхөр юу гэж манийгаа балладаг бол гэж айгаад, АН-тай хамт ойчно шүү гээд хувийн ТТК-ийг онилоод, 3/Ганхуяг МАН-ынхан албан тушаал, тамгатайгаа үлдэхгүй шүү гэх мэтээр нээнтэглээд, энэ бүгдээс харахад МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ҮНЭН НҮҮР ЦАРАЙГАА НУУЖ, АВЪЯАСЛАГ ЖҮЖИГЧИД БОЛЖЭЭ. Улс төрийн УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ЖҮЖГИЙН ӨРНӨЛ нэг иймэрхүү.

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.185.69

Хэрээ БААТАР-ын найруулга,Женокын продюсерласан олон ангит жүжгийн гол дүрийн жүжигчин Энхбаяр

Avatar

-ckoliko? 2023-12-10 216.38.195.74

sexsaitni ashig xolboj

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.186.63

Оросууд темер замгацааж олон жил чадсан одоо жаахан нуурс зеехлеер дезель тулшээ гацааж хорлох юм ийм хершийг Украйн бусад дээрэлхуулсэн ард тумнууд нь босож устгаасай

Avatar

зочин 2023-12-10 202.126.90.146

Барууныхан, Украины төрд нацистуудыг гаргаж ,8 жил бэлтгэж ОХУ-ыг устгах ажиллагаанд ашигласан. Үр дүнд нь, Украин орон сүйрлээ.Хүн ам 53 саяаас 20 хон сая үлдэв.Ихэнх нь хөгшид эмэгтэй хүүхдүүд. Эдийн засгийн 50 хувь нь усдаж,төсөв нь 50 тэрбум долларын алдагдалтай. Бүх юмны үнэ өсч,гэтэл авдаг цалин тэтгэвэр нь буураад.өлсөж зовоод.Нутаг нь дайны хөлд үрэгдсэн залуусын оршуулга болов.Чи монголыг ОХУ-ын эсрэг турхирч энгэж хорлох санаатай юу Бүтэхгүй.Бид малууд биш.

Avatar

Хотын унаган залуу 2023-12-10 59.153.112.132

Алкаш оросууд суйрэх нь цаг хугацааны асуудал

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.188.225

учрыг нь олох чадваргүй байж оросыг муулаад бга оркууд яг үнэндээ бичгийн боловсрол ч тааруу, 2 дугаар ангийн боловсролтой малнууд

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.188.61

хамгийн гол нь газраа гадныханд худалдсан урвагчдыг ил гаргасан явдал шүү.ньюс.мн ард хэн нэгэн ли овогтон байж бас магадгүй л байх шүү

Avatar

зочин 2023-12-10 202.126.90.146

Гэмт хэргийг жинхэнэ гуйвуулж,улс төржүүлж, жүжиглэгчид бол НЬЮС МН мэтийн барууныг хэт баримтлан туйлшрагч хэвлэлүүд .Түүний эзэд сэтгүүлчид дэмжигчид.барууны тавиулууд

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.188.13

Танай сайт анх гарч ирэхдээ ёстой мэрэгжлийн түвшинд, огт улс төржилтгүй, жинхэнэ мэдээллийн сайт байсан !!! Одоо ч дээ нэл улс төр болж, хэтэрхий туйлширдаг болчи хсон шүү дээ !

Avatar

Зочин 2023-12-10 202.55.188.83

Чи хүссэн хүсээгүй хамаагүй улс төр чамтай зууралдана. Яг үнэндээ МАН-ын булхай дэлгэгдээд ирэхлээр л улс төрүүллээ гээд л айлгүйтээл бдаг шүү чи ха ха ха

Avatar

Нэргүй 2023-12-10 59.153.113.179

Hunii hiisen hulgai luivariig ih huraliin gishuud uls turchid shiiddeggui yam,huuli hyanaltiin baiguullaga ni shiidej buruu zuviig ni togtoodog yam harin ih hurliin gishuud oroltssonoor ulam uls turjuuleed erhi med3ltenguud uursdiin bulhaigaa busad ruu chiheed olon niitiig tuurugduuleed huulias sugrch uldeh magadlal mash undur

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

SHAAX ERD SADAR UILCHLI80955877

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

SEKSDI XANGD OGN80955877

Avatar

зочин 2023-12-10 202.126.90.146

Нүүрсний сонсгол гэгч нь элдэв хэрэгт холбогдож,сэрдэгдсэн хүмүүст уг зүйлтэй нь холбоотой асуулт тавьж хариуг нийтэд сонсгох ажиллагаа гэж ойлгосон Ийм л зарчмаар яваад байх шиг байсан .УИХ-ын түр хороо нь хууль хяналтын байгууллага биш, тийм эрхгүй, Элдэв хэргийн үнэн мөнийг эрх бүхий хуулийн байгууллага шалгаж баримт нотлоо гаргана.Шүүх эцэслэж шийднэ. Харин манай зарим хэвлэлүүд л томоохон хэргүүдийн нилээдийн үнэн мөнийг гуйвуулж, улс төржүүлж, жинхэнэ жүжиглэх юм

Avatar

nuurs 2023-12-10 59.153.115.213

news.mn tsaraigaa haruullaa. bayarlalaa nuurs.mn

Avatar

Нэргүй 2023-12-10 202.21.108.11

энэ news.mn гээд сайт өөрөө гадныхны санхүүжилттай Монголчуудын тархийг угааах зориулалттай олон жишээн дээр нотлогдсоор ирсэн. Энэ удаад ч бас л…. ийм чухал зүйлийг жүжиг гэж нэрлэж буй нь цаана нь сүрэг хулгайч нартай нийлж улсыг маань тонож буй гадныхны хар санаархал юмаа, жүжиг гэж нэрлэвэл хүч нь суларна, тэгээд хүмүүс төөрөлдөж эргэлзэж эхлэнэ гэж тооцсон ТИЙРЭНГҮҮД шүү дээ хөөрхийс !!!!

Avatar

Нэргүй 2023-12-10 59.153.113.179

chi mun guagl vaa mal aa chi idej uuhaa zogsoochihvol bolno sh dee

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

TANILTSN SEKSYGR80955877

Avatar

Даваа 2023-12-10 66.181.191.237

ийм чухал арга хэмжээг ингэж бичиж байгаа сэтгүүлчийг юу ч гэхэп дээ, эсхүл нүүрсчдийн гар хөл байх даа, хөөрхий

Avatar

Нэргүй 2023-12-10 66.181.188.225

харин ч олон булхай ил болсон. танай эзэд ямар их сандарч бнаа

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

44DESH SEXSY ERD80955877

Avatar

Зочин 2023-12-10 103.57.94.92

Энэ сэтгүүлчид жүжиг харагдаж байгаа бол өөрөө нүүрсчин байж таөрна даа.Аливаа ажлыг сэтгүүлчид л мохоодог зогсоодог шүү.

Avatar

S 2023-12-10 103.212.119.33

S XN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж